mn GB
Mobile menu

Гаалийн байгууллага болон гаалийн зуучлагчийн харилцан ойлголцлын хамтын ажиллагаа

IMG 2990


Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харъяалах нутаг дэвсгэрт гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа Гаалийн зуучлагч байгууллагуудын бүртгэгдсэн мэргэжилтэн нарт гаалийн хууль тогтоомжоор шинэ мэдээлэл өгөх, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад гарч байгаа нийтлэг алдаа, мөн гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Гааль-Гаалийн зуучлагчийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2014 оны 05 сарын 24, 31-ны өдөр УБГГ-ын Сургалтын танхимд уулзалт - семинар зохион байгуулав.


Сургалтын  нээлтийн үйл ажиллагаанд  ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт, ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Д.Гантуг болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд Гаалийн зуучлагч байгууллагын ажилтнууд мөн оролцлоо.


Мөн энэ үеэр Гаалийн байгууллагын удирдлагууд МҮХАҮТ-ын дэргэдэх Гаалийн зуучлагч байгууллагын удирдлагуудтай уулзалт ярилцлага хийсэн нь ихээхэн үр дүнтэй болсон юм. Уулзалтын үр дүнд Гаалийн хууль тогтоомж болон гадаад худалдааны эрхзүйн актын эмхтгэлийг гаргахаар тохиролцлоо.

IMG 2999

IMG 3013

IMG 3041