mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Н.БАТЦЭРЭГ БОЛОН БУСАД АЛБАНЫ ХҮМҮҮС ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАА.

0J8A7311

Монгол Улсын их хурлын гишүүн Н.Батцэрэг албаны хүмүүсийн хамтаар 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллаж Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, дэд дарга Н.Энхцогт, дэд дарга Ц.Уугангэрэл болон бусад газар, хэлтсийн дарга нартай ажлын уулзалт хийлээ.


Уг уулзалтын үеэр Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат гаалийн байгууллагын хүрээнд хийгдэж байгаа техник технолог, хүний нөөцийн шинэчлэл, экспорт, импортийн гаалийн бүрдүүлэлтийг бүрэн автоматжуулахаар  зорилт тавин ажиллаж байгаа болон тулгарч буй бэрхшээлийн талаар танилцуулга хийлээ.


Мөн Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан  ажиллаж байгаа талаар танилцуулж, хуульд гаальчдын нийгмийн асуудлыг хэрхэн тусгах талаар санал солилцлоо.

0J8A7302