mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

2014-05-22-1

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх тэргүүтэй албаны хүмүүс 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Гаалийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, дэд дарга Н.Энхцогт  болон бусад хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, Гаалийн автоматжуулсан мэдээллийн системтэй танилцаж туршлага судалсан байна.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран мэргэжлийн хяналтын мэдээллийн автоматжуулсан системийг зохиох, өөрчлөх, шинэчлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо.

2014-05-22-2