mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ ХАМТРАН ГААЛИЙН АЛБАН ХААГЧДЫН ТӨСӨЛ БИЧИХ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАВ

nuur

     Их түмэн санаачилга(ИТС) хөтөлбөрийн Монгол дахь Ажлын нэгжүүдийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих”  2011 оноос хойш дэмжин ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааг сүүлийн гурван жилд эрчимжүүлэн Их түмэн санаачилгын Монгол дахь Ажлын нэгжүүд болон холбогдох байгууллагуудын уулзалт, сургалт тогтмол зохион байгуулж, үүний үр дүнд ИТС-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны Гаалийн дэд хороогоор “Барааг дотоодод болон гадаадад боловсруулах үйл ажиллагааг боловсронгуй болгох” төслийг Монголын гаалийн байгууллагаас танилцуулж төсөл хэрэгжих болсон.

     Дэлхий дахинд нүүрлээд байгаа COVID19 вируст халдварын үеэр бид өөрсдийн уламжлалт хамтын ажиллагааг зогсоохгүй цахим хэлббэрээр хамтран ажиллав. Энэ удаа Монголын Гаалийн байгууллагаас санаачилга гарган “ИТС-ын хүрээнд Гаалийн албан хаагчдын төсөл бичих ур чадвар”-ыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх цахим цуврал сургалт 5 дугаар сарын 11, 13, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

     Цахим сургалтыг ХБНГУ-ын “Аппликацио” компаний зөвлөх багш нар удирдаж төсөл бичих арга зүйг тайлбарлан, түүний дагуу хугацаатай даалгавар өгч, хянан, зөвлөмжөөр ханган “Нэг цонхны систем”, “Гадаад худалдааны мэдээллийг цахимаар солилцох”, “Хөрш орнуудын хилийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа”, “Барааны урьдчилсан шийдвэр” чиглэлээр төслийн баримт бичгийн анхны загвар боловсруулав. Сургалтын үр дүнд Монголын гаалийн албан хаагчид зөвхөн Их түмэн санаачилга хөтөлбөрийн төсөл бичих ур чадвар эзэмшихээс гадна гаалийн үйл ажиллагаанд дэмжлэг болох аливаа чиглэлийн төсөл бичих чадвар эзэмшсэн нь сургалтын үр дүнг илтгэлээ.

98335825 2338154993151853 6731400894677516288 n

DSC 9857