mn GB
Mobile menu

ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНЫ ДАРГА В.И.БУЛАВИН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АСРАЛТАД ЯЛАЛТЫН БАЯРЫН 75 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

5cd38cfc4d1963

 МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГА Б.АСРАЛТ ТАНАА

Мэндчилгээ хүргүүлэх тухай

Хүндэт ноён Асралт!

            “ЯЛАЛТЫН БАЯРЫН” өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг Танд дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу!

          Фашизмын эсрэг тэмцэл, түүнд байгуулсан ялалтын тухай гэгээн дурсамж дүүрэн 75 жил өнгөрсөн ч дэлхийн улс орнуудыг, бүх насны хүмүүсийг, шашин шүтлэг үл харгалзан эв нэгдэлтэй байлгаж, аливаа сорилт, хүнд хэцүү үеийг даван туулахад бид бүхнийг хүчирхэг, ялагдашгүй болгож байна.

          Энэхүү гэгээлэг бөгөөд ёслол төгөлдөр баярын өдрийг тохиолдуулан Та бидний ирээдүйн төлөө, Та бидний амар амгалант ирээдүйн төлөө, Дайн тулаангүй ирээдүйн төлөө амь насаа үл хайрлан эрэлхэгээр тулалдаж явсан баатарлаг цэрэг эрс, дайчдад бид мэхийн ёсолж байна.

          Хүндэт ноён Асралт Танд, энх амгалан хөх тэнгэр, ялалтын сарын нартай өдрүүд, эрүүл энхийг хүсэхийн ялдамд Танд болон Таны гэр бүлд хамгийн сайн сайхныг өрөөе!

                                    Хүндэтгэсэн,                               В.И.Булавин

24393

Орчуулга: ГЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтэс