mn GB
Mobile menu

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ТАЙ ХОЛБООТОЙ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БАРААНЫ АНГИЛЛЫН ЖАГСААЛТЫН (2 дугаар хувилбар)

WCO WHO slider

Дэлхий дахинд тархаад байгаа Коронавируст Халдвар (COVID-19)-тай тэмцэх чиглэлээр Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь ДГБ-аас гаргасан Коронавируст Халдвар (COVID-19)-тай тэмцэхэд дэмжлэг болох эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хэрэгсэл, хүнсний өргөн хэрэглээний Барааны ангиллын жагсаалтыг дахин шинэчилж 2 дугаар хувилбарыг ДЭМБ-тэй хамтран 2020 оны 4 дүгээр сарын 9-нд гаргасан.

Хоёрдугаар жагсаалтад Коронавируст Халдвар (COVID-19)-ыг илрүүлэх тест, амны хаалт, бусад хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний дотор хиймэл амьсгалын аппарат (ECMO (extracorporeal membrane oxygenation)), ариутгалын бодис зэрэг уг өвчинтэй тэмцэхэд нэн тэргүүний шаардлагатай бараанууд орсон. Жагсаалт нь дараах долоон хэсгээс бүрдэнэ:

  1. ХЭСЭГ: “Коронавируст Халдвар (COVID-19)-ыг илрүүлэх тест, оношилгоо хийх аппарат;
  2. ХЭСЭГ: Хамгаалах хэрэгсэл;
  3. ХЭСЭГ: Ариутгалын бодис, ариутгасан бараа;
  4. ХЭСЭГ: Хүчилтөрөгчийн эмчилгээ хийх хэрэгсэл;
  5. ХЭСЭГ: Бусад эмнэлгийн тоног төхөөрөмж;
  6. ХЭСЭГ: Эмнэлгийн зориулалттай бусад хэрэглээний бараа;
  7. ХЭСЭГ: Тээврийн хэрэгсэл;
  8. ХЭСЭГ: Бусад.

Коронавируст Халдвар (COVID-19)-тай тэмцэхэд дэмжлэг болох барааны жагсаалтыг засгийн газар, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг харилцагчид өөрийн үйл ажиллагаанд ашиглан энэ төрлийн барааны худалдааг аюулгүй, хөнгөвчилсөн байдлаар нэвтрүүлэхэд дэмжлэг болох юм.

Жагсаалт нь дээрх барааны хил дамнасан хөдөлгөөнийг хянах тарифын болон тарифын бус хязгаарлалтын бодлого тодорхойлох, хяналт тавих, хуурамч бараатай тэмцэх,холбогдох арга хэмжээг түргэн шуурхай авахад дэмжлэг болох юм.

Эх сурвалж: http://www.wcoomd.org/en/media/newsroom/2020/april/joint-wco-who-hs-classification-list-for-covid_19-medical-supplies-issued.aspx

Дараах линкээр орж барааны ангиллын жагсаалтын авна уу: http://www.wcoomd.org/-/media/wco/public/global/pdf/topics/nomenclature/covid_19/hs-classification-reference_en.pdf?la=en

 

Жагсаалт татаж авах холбоос - hs-classification-reference