mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” АЯНД НЭГДЭВ

nuur

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн өдрийн “Хамтран ажиллах тухай” 01/174 албан бичгийн дагуу Гаалийн ерөнхий газар “ХҮҮХЭД ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” аянд нэгдлээ. Аяны хүрээнд:

  1. Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл аюулгүй, зөв хэрэглээг гэр бүлд нь хэвшүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар “Миний гэр-Аюулгүй орчин” хуудас, “Онцгой нөхцөл дэх хүүхдийн эрхийн хамгаалал, урьдчилан сэргийлэх зөвлөмж” гэр бүлд өгөх зөвлөгөө, “Гэрийн эмийн санг цэвэрлэж, цэгцэлж хэвшье” зөвлөмжийг тус тус хувилж олшруулан түгээсэнбайна.
  2. Хяналтын хуудсын асуулгыг 0-12 насны хүүхэдтэй 62 албан хаагчаар 6 асуудлын хүрээнд бөглүүлэн гэр бүлийн орчин нөхцөлд нь үнэлгээ хийлээ.
  3. Эцэг эхчүүдэд болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин, нөхцөлөөр хангах талаар сануулан, заавар, зөвлөгөө өглөө.
  4. Аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайланг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын цахим хаягаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүргүүлэв.

1

2

DSC 9258

DSC 9259

Зураг 1-4. Гаалийн ерөнхий газрын албан хаагчид хүүхдүүдийн хамт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР