mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ ЭРЭЛЧ НОХОЙ ХАРИУЦСАН ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

logo blue

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар хороонд шинээр байгуулсан салбар лабораториудад ажлын байрны шинэ орон тоо гарсан тул хими /053101/, хэрэглээний хими /053102/, био хими /051201/, химийн технологи /071102/, химийн инженерчлэл /071101/ мэргэжлээр их,  дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэн иргэн таныг төрийн албаны тусгай шалгалтанд хамрагдахыг  урьж байна.

Ажлын байр:

-       Хилийн /Гашуунсухайт, Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Орхон аймаг, Дорнод аймгийн Баянхошуу, Сайншанд, Оюутолгой/ боомтод байрлах лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Шинэчлэгдсэн маягт №1/,
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг, /диплом/-ийн  эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, /Гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт,
  • Иргэний үнэмлэхний хуулбар болон эх хувь,
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг / 1 ш нь анкет дээр наагдсан байх/

Сонгон шалгаруулах комисстой харилцах утасны дугаар: 352776

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Гаалийн ерөнхий газрын /УБ хот, СБД, 8-р хороо, 11-р хороолол/ 1 давхарт 102 тоот өрөөнд 2020 оны 04дүгээр сарын03-ны өдрийн 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд хүлээн авна.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР