mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ХЭВЛЭЛ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

medee 2

Гаалийн ерөнхий газраас 2013 онд хийсэн болон энэ оны нэгдүгээр улиралд хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар 2014 оны 3 дугаар сарын 4-нд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ хуралд Гаалийн ерөнхий газрын  дарга О.Ганбат, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Даваасүрэн, Хууль сахиулах худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ё.Бат-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс оролцсон юм.


Гаалийн байгууллага хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нарыг нэг гаалийн газар хороо боомтод удаан хугацаагаар ажиллуулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэлгэн ажиллуулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор 2013 онд 384 гаалийн улсын байцаагч, 2014 оны 1-р улиралд 314 гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллууллаа. Энэ нь төрийн тусгай албан тушаалд ажиллаж буй нийт 1128 гаалийн улсын байцаагч нарын 74% болж байна.  


2013 онд гаалийн улсын байцаагчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, шударга, нээлттэй, ил тод зохион байгуулсанаар нийт 500 гаруй оролцогчоос 47 шинэ залуу гаалийн улсын байцаагчаар эгнээгээ тэлж, бүгдийг Замын-Үүдийн гаалийн газарт томилон ажиллуулснаар эхний үр дүн гарч байна.
2013-2014 онд үүрэгт ажилдаа хайнга хандсан, өргөсөн тангарагаасаа няцсан, үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн нийт  76 гаалийн улсын байцаагчид сахилгын арга хэмжээ авч, хариуцлага ногдуулсан.


Үүнд :
•    Гаалийн албанаас халсан -14 гаалийн улсын байцаагч
•    Зэрэг дэв бууруулсан – 18 гаалийн улсын байцаагч
•    Албан тушаал бууруулсан – 8 гаалийн улсын байцаагч
•    Гаалийн улсын байцаагчийн эрхийг хассан – 6 гаалийн улсын байцаагч
•    Сануулах арга хэмжээ авагдсан – 30 гаалийн улсын байцаагч
Гаалийн байгууллага нь үйл ажиллагааныхаа талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудтай хуулийн хүрээнд нээлттэй хамтран ажиллах тул та бүхнийг Гаалийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтэст хандахыг урьж байна.

medee

medee 3

medee 4