mn GB
Mobile menu

ИХ ТҮМЭН САНААЧЛАГА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ VIII ДАХЬ УУЛЗАЛТ”-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

DSC03267

Их түмэн санаачлага төслийн гадаад худалдааг хөнгөвчлөх, чадавхийг бэхжүүлэх 8-р уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтыг БНСУ-ын гаалийн байгууллага хамтран зохион байгуулав. Тус уулзалтаар төслийн гишүүн орнуудын (БНХАУ, ОХУ, БНСУ, МУ) гаалийн байгууллагын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр /ИААН/- ийг хэрэгжүүлэх хүрээнд тулгамдсан асуудал болоод харилцан шилдэг туршлагуудаас мэдээлэл солилцон нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ уулзалтад МУ-ын ГЕГ-аас хэрэгжүүлж байгаа ИААН-ийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр /ХХЗХ/- ийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх ажлын талаар дэлгэрэнгүй илтгэл, танилцуулга бэлтгэн оролцов.

 Их түмэн санаачлага төслийн гишүүн орнуудын ИААН-ийн хөтөлбөрийн хүрээний үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ 42 улстай, БНСУ 21 улстай харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулан ажиллаад байна. Мөн БНСУ 825 аж ахуйн нэгж, БНХАУ 2174 аж ахуйн нэгж, ОХУ 62 аж ахуйн нэгжийг ИААН хэмээн зарлажээ. Харин Монгол улсын гаалийн байгууллага БНХАУ, БНСУ-тай Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулаад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчоос ИААН-ийг зарлаагүй байна.

DSC03368

 Цаашид энэ чиглэлээр гаалийн байгууллага бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх, төрийн болон төрийн бус байгуллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллах, энэ чиглэлээр гаалийн харилцаанд оролцогчдод хөтөлбөрийн давуу тал, үр ашгийг сурталчилан таниулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөөд, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаа нь дан ганц нэг байгууллагын ажил биш бөгөөд төрийн бусад байгууллагын оролцоотойгоор өргөн хүрээнд хэрэгжүүлсэнээр Монгол улсын нэр хүндийг гадаад худалдааны талбарт зохих орон зайг эзлүүлэх үйл ажиллагаа юм.

Тус уулзалтад НҮБ-ын эдийн засаг, нийгмийн комисс оролцож бүс нутгйин хэмжээнд чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаагаа илэрхийлж, тэдний судалгаагаар гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр дэлхийн хэмжээнд Зүүн өмнөд болон зүүн азийн бүс нутаг тэргүүлж байгааг онцлов.  

Мөн энэ уулзалтын үеэр ГЕГ-ын бие бүрэлдэхүүн БНСУ-ын гаалийн байгууллагатай хамтарсан уулзалтыг хийсний үр дүнд Буянт-Уха дахь гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, БНСУ-ын Инчон, Бусаны гаалийн хамтын ажиллагааг сэргээж, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаас гадна БНСУ-ын гаалийн байгууллагатай цаашид итгэмжлэл хүссэн аж ахуйн нэгжид үнэлгээ, баталгаажуулалт хийх чиглэлээр гаалийн улсын байцаагч нарыг мэргэшүүлэх чиглэлийн сургалтыг хамтран зохион байгуулж, туршлага солилцохоор болов.

DSC03438

ih tumenih tumen 2