mn GB
Mobile menu

ГАДААД ХУДАЛДАА 2019 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ГҮЙЦЭТГЭЛ

logo blue

НИЙТ БАРАА ЭРГЭЛТ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 11 593.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу772.8 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1464.1 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Монгол улс 2019 оны эхний 10 сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 75 улсад бараагаа экспортлож,150 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.

ЭКСПОРТ

Экспорт 6528.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 583.9 сая ам.доллараар буюу 9.8 хувиар өссөн байна.

Doc8

Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 12 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 368.1сая ам.доллараар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 199.6 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 23.5 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Экспортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр /мян.ам.доллар/

нэр

Экспорт

Өөрчлөлт

Бүтэц

2018.10

2019.10

мян.$

%

01 Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн

71,443.3

53,789.6

-17,653.8

-24.7

0.8

02 Ургамлын гаралтай бүтээгдэхүүн

14,551.9

5,704.8

-8,847.1

-60.8

0.1

03 Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх

429.7

586.5

156.7

36.5

0.0

04 Хүнсний бэлэн бүтээгдэхүүн

49,657.9

45,300.5

-4,357.5

-8.8

0.7

05 Эрдэс бүтээгдэхүүн

5,133,420.5

5,501,566.9

368,146.4

7.2

84.3

06 Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн

1,040.8

1,476.4

435.6

41.9

0.0

07 Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс

1,519.7

1,064.0

-455.7

-30.0

0.0

08 Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл

13,683.3

12,801.7

-881.7

-6.4

0.2

09 Мод, модон эдлэл

330.7

568.5

237.8

71.9

0.0

10 Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс

36.9

37.9

1.1

2.9

0.0

11 Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл

384,868.0

408,402.2

23,534.2

6.1

6.3

12 Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл

1,731.3

1,847.7

116.3

6.7

0.0

13 Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн

39.0

96.1

57.2

146.6

0.0

14 Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос

145,354.7

344,945.2

199,590.5

137.3

5.3

15 Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн

78,776.2

56,710.1

-22,066.1

-28.0

0.9

16 Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг

20,244.1

29,437.3

9,193.1

45.4

0.5

17 Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги

22,335.6

61,088.0

38,752.4

173.5

0.9

18 Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги

3,514.2

1,124.7

-2,389.5

-68.0

0.0

20 Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа

1,687.9

2,065.6

377.7

22.4

0.0

21 Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс

126.2

57.4

-68.7

-54.5

0.0

ДҮН

5,944,791.9

6,528,672.4

583,880.5

9.8

100.0

Эрдэс бүтээгдэхүүний экспорт

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 83.0 хувийг эзлэж байна.

Зарим уул уурхайн бүтээгдэхүүний экспорт

Doc3

2019 оны эхний 10 сард 2747.7 сая ам.долларын32.3 сая тонн чулуун нүүрс  экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 309.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.8 ам.доллар байсан бол энэ онд 85.0 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.2 % БНХАУ руу гаргасан байна.

2019 оны эхний 10 сард 1174.2 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 30.5 мянган тонноор бага байна.  2018 оны эхний 10 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1668.9 сая ам.доллар байсан бол тайлант сард 1541.0 сая ам.доллар болжээ.

Төмрийн хүдрийн экспорт  6699.5мянган тонн буюу 459.5 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 651.1 мянган тонноор, үнийн дүн нь 185.0 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.2 ам.доллараар өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 5428.2 мянган баррель буюу 302.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 460.2 мянган баррелаар их болов ч үнийн дүнгээр 23.7 сая ам.доллараар бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 65.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 55.8 ам.доллар болж буурчээ.

2019 оны эхний 10 сард 170.4 сая ам.долларын 557.7 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс135.9мянгантонноор, үнийн дүнгээр 29.9 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 305.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.6 ам.доллараар буурсан байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 25.1 хувь ОХУ-д, 74.7 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Цайрын баяжмал:  2019 оны эхний 10 сард 109.2 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1425.5 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 202.3 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 155.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 11.9 сая ам.доллараар буурчээ.

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 41.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8215.7ам.доллараас 8769.9 ам.долларт хүрч, 554.2 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 10 сард 4732.7 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 147.4 тонноор бага байна. Молибдены баяжмалын 68.8 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Бусад барааны экспорт

2019 оны эхний 10 сард 7464.5 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4032.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42104.9 ам.доллар байсан бол энэ онд 46121.4 ам.доллар болж 4016.5 ам.доллараар өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өсчээ.

2019 оны эхний 10 сард 16.9 мян.тн адууны мах,  2.6 мян.тн хонь, ямааны мах, 1.5 мян.тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.

Экспортын бүтцийг 10 сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 84.3 хувь эрдэс бүтээгдэхүүнд; 5.3 хувь алтны экспортод, 6.3 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногдож байна.

ИМПОРТ

Импорт 5064.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 189.0 сая ам.доллараар буюу 3.9 хувиар өссөн байна.

Doc9

Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 11хэсгийн барааны импорт өсч, 10 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 32.9 сая ам.доллараар; авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 171.9 сая ам.доллараар, хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 36.6 сая ам.доллараар, чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүний импорт 28.5 сая ам.доллараар тус тус өссөн ба ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 44.4 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 24.5 сая ам.доллараар тус тус буурчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импорт

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1120.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 32.9 сая ам.доллараар буюу 3.0 хувиар өслөө. Эрдэсбүтээгдэхүүний импортын 84.3хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 10 сард 945.5 сая ам.долларын 1502.0 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 196.4 мянган тонноор, үнийн дүнгээр 39.0 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 87.7 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.4 хувийг автобензин, 67.6 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

Импортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр, мян. ам.доллар

Doc10

 2019 оны эхний 10 сард 426.6 мянган тонн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 74.4 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 706.0 ам.доллар байсан бол 2019 оны эхний 10 сард 600.4  ам.доллар болж 15.0 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 891.2 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 197.3 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний 10 сард  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 662.9 ам.доллар байсан бол энэ онд  616.3 ам.долларт хүрч 46.6 ам.доллар буюу 7.0 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89.3 сая ам.доллараар нэмэгджээ.

   Бусад барааны импорт      

   2019 оны эхний 10 сард 1047.9 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 5.9 сая ам.доллараар буюу 0.6 хувиар буурсан байна.

   Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 924.7 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 171.9 сая ам.доллараар өсчээ. Тайлант хугацаанд суудлын автомашин  61069,ачааны автомашин 19931орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 8225-аар, ачааны автомашины импорт 1288-аар тус тус нэмэгдсэн байна.

Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нилээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн  бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харуулбал, 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 3 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 127.9 мян.ам доллараас 3562.2 мян ам доллараар өсч, 11 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт46.6 мян.ам доллараас 9599.1 мян ам доллараар буурсан байна.  2019 оны эхний 10 сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр хуурай сүүний импорт 127.9 мянган ам.доллараар, алим лийрний импорт 3562.2 мянган ам.доллараар, шар будааны импорт 312.1 мянган ам.доллараар тус тус өссөн байна. Харин цагаан будааны импорт 3439.2мянган ам.доллараар; элсэн чихрийн импорт 9599.1 мянган ам.доллараар, ургамлын тосны импорт 3478.2 мянган ам.доллараар тус тус буурсан байна.

Хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 10 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Тухайлбал, цагаан будааны импорт 2789.2 тонноор, сонгино сармисны импорт 9893.7 тонноор, элсэн чихрийн импорт 17268.7 тонноор  тус тус буурсан байна.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтэнд харуулав. Үүнээс харахад цөцгийн тосны импортын тонн тутмын дундаж үнэ 665.1 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 816.0 ам.доллараар тус тус өссөн бол, ургамлын тосны импортын дундаж үнэ 73.2 ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 206.2 ам.доллараар тус тус буурсан байна.

Doc11

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд 2019 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр дээрхи төрлийн барааны импорт нийт дүнгийн 77.6 хувийг эзлэж байна. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний импорт 22.1 хувийг, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 20.7хувийг, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 18.3 хувийг, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 7.1 хувийг, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.4 хувийг тус тус эзлэж байна.