mn GB
Mobile menu

“ГААЛЬ-БИЗНЕСИЙН УУЛЗАЛТ 2019” БОЛЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ СОНСЛОО

20190924 102421

Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ болон (Европын холбооны худалдааг дэмжих) ТРАМ төсөл хамтран “Гааль-Бизнесийн уулзалт 2019”-ыг “Бизнес эрхлэгчдээ сонсъё” уриан дор 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа. УулзалтадГаалийн харьяа газар хорооны төлөөлөл, Төрийн болон төрийн өмчит байгууллага, Гаалийн байгууллагатай холбоотой ажилладаг Төрийн бус байгууллага, Экспорт, импортын үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөл энэ арга хэмжээнд оролцсон юм.

Уулзалтыг нээж Гаалийн ерөнхий газрын Дэд дарга Б.Батхишиг, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ТRAM Төслийн удирдагч Кармен Фратита нар үг хэлж, ГЕГ-ын ТЗУГ-ын дарга Ц.Гэндэнцэвээн Гаалийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй зарим хөтөлбөрүүдийг уулзалтанд оролцогчидод танилцууллаа. Тухайлбал “Ухаалаг гарц” бүртгэлийн шинэ систем, ойрын хугацаанд ашиглалтад оруулах нийт 8 салбар лаборатор болон боомтуудын шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн байна. 

DSC 7945

Мөн TRAM төслийн зөвлөх Владимир Писар “Гаалийн хөгжлийн чиг хандлага”, МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц. Хулан “МҮХАҮТ-с олгож буй гадаад худалдааны бичиг баримтууд” сэдвээр илтгэл танилцуулж бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

DSC 7975

DSC 7992

 DSC 8033

DSC 8024