mn GB
Mobile menu

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ

IMG 20190917 151815

       Гаалийн Ерөнхий Газар, Европын Холбооны “Монгол улсын худалдааг дэмжих төсөл (TRAM)”-тэй хамтран “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийн мэргэшүүлэх” сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

       Гаалийн итгэмжлэл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн өргөдөл, өөрийн үнэлгээний хуудсыг шалгах, үнэлэх, тухайн аж ахуйн нэгжийн ажлын байр, агуулахад үнэлгээ, баталгаажуулалт хийх гаалийн улсын байцаагчийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд 8 гаалийн газар, хорооны болон ГЕГ-ын холбогдох нэгжийн нийт 25 гаалийн улсын байцаагчийг хамруулсан.

      Сургалтын эхний өдөр Европын холбооны TRAM төслийн хүрээнд ажиллаж байгаа Словак улсын эксперт, сургагч багш Владимир Писар Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр (AEO program )-тэй холбоотой Олон улсын бичиг баримт, гарын авлагын талаар болон Европын холбооны улсуудад хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрийн талаар сайн туршлага, амжилтын талаар танилцуулсан.

     Сургалтын сүүлийн хоёр өдөрт ГЕГ-ын Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсээс Дэлхийн Гаалийн Байгууллагаас 2018 онд боловсруулан гаргасан “Аж ахуйн нэгжид баталгаажуулалт хийх” гарын авлага, ДГБ-“Олон улсын худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байлгах тухай БАГЦ Стандарт”-ыг эх сурвалж болгон ашиглаж, боловсруулсан үндсэн 10 хичээлээс бүрдэх сургалтын модулийн хүрээнд онол болон практик хосолсон сургалтыг явууллаа. 

      Сургалтын явцад Гаалийн итгэмжлэл авах хүсэлт гаргасан АПУ ХК-ний ажлын байр, агуулахтай танилцах практик сургалтыг мөн зохион байгуулсан.Энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ЕХ-ны ТРАМ төсөл, Гадаад харилцааны яам болон АПУ ХК-д талархал илэрхийлье.