mn GB
Mobile menu

НҮБ-ИЙН “ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗҮҮН БҮСИЙН ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ha

НҮБ-аас зарласан “Хар тамхины эсрэг олон улсын өдөр” 2019 оны 06 дугаар сарын 26-нд болох гэж буйг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Гаалийн ерөнхий газрын харъяа Дорнод аймаг дахь Гаалийн газрын Ульхан, Хавирга, Баянхошуу, Эрээнцав дахь салбарын хил, гааль, цагдаа, гадаадын иргэн, харъяат, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудад хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч нарт хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтуудыг Ульхан салбар, Баян-уул сумын иргэдийн танхимд 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан бөгөөд хүүхдүүд уг сургалтанд идэвхитэй оролцож сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

haaaaa