mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР, ОХУ-ЫН ХГА-НЫ СИБИРИЙН ГААЛИЙН ГАЗАР, АЛС ДОРНОДЫН ГААЛИЙН ГАЗАР БОЛОН МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛОВ

2222222222222222222222

“Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө”-ний хүрээнд ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын газар, ОХУ-ын ХГА-ны Сибирийн гаалийн газар, Алс Дорнодын гаалийн газар болон Монгол-Оросын хилийн гаалийн байгууллагын төлөөлөгчдийн ажлын уулзалт 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ОХУ-ын Улаан-Үд хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газрын дарга П.Баттөр, оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын     ХГА-ны Сибирийн гаалийн газрын Нэгдүгээр орлогч дарга А.М.Шишкин нар ахалсан юм. Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Дорнод аймаг дахь гаалийн газар, Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар, Увс аймаг дахь гаалийн газар, Завхан аймгийн Арцсуурь дахь гаалийн хороо, Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хорооны дарга нар ажиллаа.

Уулзалтын явцад Талууд доорх асуудлаар санал солилцсон юм. Тухайлбал:

  1.  ОХУ-ын Уфа хотноо 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан “Тодорхой нэр төрлийн барааны гаалийн хяналтын үр дүнг   харилцан хүлээн зөвшөөрөх тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын Протокол”, мөн “Гаалийн хяналтын үр дүнг сайжруулах   зорилгоор рентген тоног төхөөрөмж ашиглан авсан мэдээллийг солилцох тухай МУ-ын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын   Хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн талаар;
  2.  Монгол-Оросын улсын хилээр зорчигчийн журмаар нэвтрүүлдэг бараа, валют болон тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт   хийхэд тулгардаг асуудлын талаар;
  3.  Монгол Улс, ОХУ-ын хилийн гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, ОХУ-ын хилийн гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа хөгжиж, хил орчмын уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж, мэдээлэл солилцоо идэвхжиж байгааг талууд онцллоо. Тухайлбал, 2017-2018 онуудад хоёр орны гаалийн байгууллагууд Монгол-Оросын улсын хилээр түр хугацаагаар оруулаад буцаан гаргаагүй зорчигчийн тээврийн хэрэгслийн мэдээллийг цаг алдалгүй шуурхай солилцсоны үр дүнд 1500 гаруй тээврийн хэрэгслээс 1300 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан эерэг үр дүн гарсныг оросын тал онцлон тэмдэглэв. Хэлэлцсэн асуудлын хүрээнд цаашид хийх ажлаа улам бүр эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай болохыг уулзалтад оролцогчид хүлээн зөвшөөрөв.

Түүнчлэн Монгол-Оросын улсын хилээр түр хугацаагаар нэвтрүүлэх зорчигчийн тээврийн хэрэгсэлд даатгалын хураамж төлөгдсөн эсэхэд ОХУ-ын гаалийн байгууллага хяналт тавьж ажиллах болсон тухай оросын тал танилцууллаа. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн даатгалаа Монгол Улсын иргэд улсын хил нэвтрэхээс өмнө Монгол Улсад ажиллаж байгаа ОХУ-ын даатгалын компанид төлөх, эсхүл интернэт ашиглан урьдчилан төлөх боломжтой тухай мэдээлэл өглөө.

ОХУ-ын ХГА-ны шийдвэрээр Буриадын болон Тувагийн гаалийн байгууллагууд 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Алс Дорнодын гаалийн газрын харьяалалд шилжиж байгаа тухай оросын тал мэдээлэл хийсэн юм.

Уулзалтын үр дүнд Талууд дараах асуудлаар тохиролцоонд хүрлээ. Үүнд:

v  ОХУ-ын гаалийн хилээр түр хугацаагаар оруулаад тогтоосон хугацаанд буцааж гаргаагүй зорчигчийн тээврийн хэрэгслийн мэдээний хүснэгтэд “Хилийн боомтын нэр” хүснэгт нэмэх;

v  Монгол-Оросын баруун бүсийн хилийн гаалийн байгууллагуудын нэгдсэн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах. Тус уулзалтыг зохион байгуулах газар, огноог ажлын шугамаар тохирох

Дараагийн уулзалтыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулахаар Талууд тохиролцлоо.

 4654648976132