mn GB
Mobile menu

ГААЛИЙН 40 ГАРУЙ БООМТЫН НИЙТ ХҮЧИН ЧАДЛЫН 56 ХУВИЙГ ШИНЭЧЛЭХ КОМПЬЮТЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

IMG 0305

Гаалийн Автоматжуулсан Мэдээллийн Систем буюу КАИС системийг Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2010 онд хөгжүүлж гаалийн байцаагчид Монгол улсын өнцөг булан бүрт ашиглаж байна. Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх гаалийн байгууллагын шуурхай байдлыг хангах зорилготой “Хилийн Үйлчилгээг Сайжруулах Бүс Нутгийн Төсөл”-ийг МУ-ын Засгийн газар 2016 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд гаалийн 40 гаруй боомтод хэрэглэгдэж буй техник тоног төхөөрөмжийн 56 хувийг төслийн 1-р шатанд бүрэн хэмжээгээр шинэчлэхээр болсон юм. Азийн хөгжлийн банк, МУ-ын Засгийн газрын 29 сая ам долларын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг өргөтгөн шинэчлэх бэлтгэл ажлыг хангах КАИС системийн шинэчлэлийн тоног төхөөрөмж болох албан ёсны эрхтэй програм хангамж бүхий 775 компьютер, цахим гарын үсгийн төхөөрөмж, хуучин серверүүдийг нэгтгэж солих 1 сервэр, Сүлжээний төхөөрөмжийг сайжруулах 1 firewall зэргийг Гаалийн байгууллагад 2019 оны 6-р сарын 3-ны өдөр хүлээлгэн өгсөн юм.

 Уг арга хэмжээнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Дэд Захирал бөгөөд Суурин Төлөөлөгчийн Орлогч Деклан Магий, Гаалийн Ерөнхий Газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Б.Батхишиг нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

IMG 0301

IMG 0331

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Дэд Захирал бөгөөд Суурин Төлөөлөгчийн Орлогч Деклан Магий энэ үеэр хэлсэн үгэндээ, “Гаалийн Ерөнхий Газар Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр КАРЕК-н үйл ажиллагаанд идэвхитэй оролцохын сацуу гаалийн үйлчилгээ, гаалийн албаны ёс зүйн кодыг Дэлхийн Гаалийн байгууллага, Дэлхийн Худалдааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын зөвлөмж,  олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэн шинэчлэх ажилд идэвхи санаачлагатай оролцож байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Азийн Хөгжлийн Банктай мэргэжлийн өндөр түвшинд тууштай хамтран ажиллаж байгаа Гаалийн Ерөнхий Газрын бүх ажилтан албан хаагчид, цаг цагийн удирдлагуудад гүн талархлаа илэрхийлж байна. Тэр дундаа бидэнтэй нягт, ажил хэрэгч хамтран ажиллаж буй одоогийн удирдлагад тусгайлан баяр хүргэе” гэсэн юм.

IMG 0337

IMG 0333

IMG 0338

IMG 0332

 “Хилийн Үйлчилгээг Сайжруулах Бүс Нутгийн Төсөл”-ийн хүрээнд цаашид Алтанбулаг хилийн боомтыг өргөтгөн шинэчлэх, Гаалийн Автоматжуулсан Мэдээллийн Систем буюу КАИС системийн програм хангамж болон техник хангамжийг шинэчлэх, Гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх ажлуудыг тус тус хийхээр талууд төлөвлөж байна.

IMG 0309