mn GB
Mobile menu

“ЭХ ҮРСИЙН БАЯР”-ЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC 6727

Манай улс энэ жил 67 дахь жилдээ “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан юм. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн түүхтэй.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлыгтөрийн байгууллагууд дэмжин ажиллаж байна.

DSC 6733

DSC 6752

DSC 6779

DSC 6784

Өнөөдөр буюу 2019 оны 5-р сарын 31-ны өдөр Гаалийн ерөнхий газраас гаалийн албан хаагчдын гэр бүлд зориулан “Эх үрсийн баяр”-ын арга хэмжээг зохион байгууллаа.Энэхүү баярын арга хэмжээнд Гаалийн ерөнхий газрын удирдлага болоод албан хаагчдын гэр бүл оролцож, бяцхан үрсийнхээ баярыг хамт тэмдэглэлээ. Арга хэмжээг Гаалийн ерөнхий газрын ТЗУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гэндэнцэвээн нээж хэлсэн үгэндээ “Албан хаагчдын хүүхдүүд хоорондоо танилцаж, аав ээжийнх нь ажилладаг газар ямар үйл ажиллагаа явуулдаг талаар танилцуулах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Энд хүрэлцэн ирсэн гэр бүл, эцэг эх, үр хүүхдүүд маань яг өнөөдрийнх шиг инээд баяслаар дүүрэн, өөдрөг бодолтой байгаасай хэмээн хүсч байна” гэлээ.

DSC 6858

DSC 6884

DSC 6897

DSC 6791

DSC 6804

Ийнхүү бяцхан үрс нэг өдрийг гэр бүлийнхэнтэйгээ хамт баярлан өнгөрүүлж, аав, ээжийнхээ ажилтай танилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор бэлтгэсэн баярын тусгай хөтөлбөрт хүүхэд багачуудын дуртай үлгэрийн баатрууд урлагийн тоглолт гээд олон сонирхолтой зүйлс багтсан юм. Мөн багачуудын дунд “Бяцхан хайгуулч” хөгжөөнт тэмцээн зохиогдож, хүүхдүүдийн бүтээлээр зургийн үзэсгэлэн гаргаж сонирхуулсан юм.

 DSC 6869

DSC 6877

DSC 6874

DSC 6871