mn GB
Mobile menu

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ БОЛОН МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ”СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

IMG 0178

Гаалийн байгууллага гүний болон хилийн боомтын 50 алба хаагчдыг хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төв, Эрэлч нохойн сургалтын төв хамтран 2019 оны 3 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд уг сургалтыг зохион байгуулж байна.

           Энэ нь хар тамхи хэрэглэгч, тээвэрлэгчийг таних, тэдгээрийн ачаа тээш, биеэс тусдаа ачаа, шуудан илгээмжийг шалгах, мансууруулах бодисын сэжиг бүхий эд зүйлийг тусгай техник, хэрэгслээр тогтоож, илрүүлэх болон мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголт, илрүүлэх арга техник, олон улсын туршлагыг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх мэдлэг, мэдээллийг алба хаагчдад олгоход чиглэгдсэн сургалт юм. Дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлийг эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх практик дадлага хийлгэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гаалийн алба, Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Монгол банкны Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагын төлөөллүүд цаг үеийн мэдээлэл, танилцуулга хийж хамтран ажиллалаа.

IMG 0193

IMG 0052