mn GB
Mobile menu

УХШИГГ, УЛС ХООРОНДЫН ИЛГЭЭЛТИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ ААН-ЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

3333Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь гааль биенесийн түншлэлийн хүрээнд 2019.02.20-ны өдөр улс хоорондын илгээлтийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн шаардлага, Киото конвенцийн тусгай хавсралт J, 5 дугаар бүлэг “Шуудан тээвэрт хийх бүрдүүлэлт”, стандарт 3-ын 5.2 а дахь заалт “...гаалийн байгууллага татваргүй оруулж болох эсэхийг шийднэ. Шуудангийн ажилтнууд гаалийн байгууллагын хяналтад доор ялгаж ангилна...” , Гаалийн тухай хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэг, 272 дугаар зүйлийн 272.2 хэсгийг хэрэгжүүлэх үүднээс Улс хоорондын шуудан илгээмжийн бараанд гаалийн хяналт тавих ажлыг сайжруулах, хурдан шуурхай болгох, манифестийн шатанд эрсдэл тооцох, UPOST програмын хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар саналаа солилцлоо.

Гаалийн байгууллагыг төлөөлж УХШИГГ-ын дарга Б.Мягмар, ГЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн ГУАБ Г.Энхтайван, Гаалийн хяналт шалгалтын газрын ГУБ П.Ням-Отгон болон УХШИГГ-ын орлогч дарга, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга нар оролцсон бол улс хоорондын илгээлтийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ээс 51 байгууллагыг төлөөлж 23 байгууллагын захирал, удирдлагууд оролцов.

УХШИГГ-ын дарга Б.Мягмаруулзалтыг нээж үг хэлж, тус гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга Б.Мөнх-Амар Киото конвенцийн заалтыг хэрэгжүүлэх туршилтын улаан, ногоон төлөвийн ялгалт, үйл явц, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Г.Энхтайван болон “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ны ажилтан н.Цэцэндаваа нар бизнес эрхлэгчдийн төлөөллүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлдэг ААН-үүдээс “Бид монгол” ХХК-ний төлөөлөл Б.Батбаяр, “Улс хоорондын шуудангийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Ундармаа, “Ди эйч эл” ХХК-ний төлөөлөл Э.Мягмарцог, “Мон ложистик ворлд вайд” ХХК-ний төлөөлөл М.Батболд нарын 5 хүн асуулт асууж, хариултаа авлаа.

222222

Киото конвенцийг Энд парж үзнэ үү