mn GB
Mobile menu

“УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, ЭМ, ЭМИЙН ХЭРЭГСЛИЙН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАХАД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД ТУЛГАМДАЖ БАЙГАА ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛЭЭС “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ”-Д 4 АСУУДЛЫГ ТУСГАВ

IMG 01854545

“Эмийн хууль бус эргэлт: Тулгамдаж буй асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” эрдэм шинжилгээний хурлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Дотоод хэргийн их сургуулиас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хурал нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хууль бусаар эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх гэмт хэрэгтэй тэмцэх арга зүйг тодорхойлох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, практикийн нэгдлийг хангах, эрдэмтэн судлаач, алба хаагчдын шинжлэх ухаанч санал, дүгнэлтийг сонсож, зөвлөмж гарган нийтийн хүртээл болгох зорилготой юм.

Дэлгэрэнгүй: “УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, ЭМ, ЭМИЙН ХЭРЭГСЛИЙН ХУУЛЬ БУС...

“ЗАМЫН-ҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ” ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

121212121

Хилийн албаны сургуулиас 2019 оны 09 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

Дэлгэрэнгүй: “ЗАМЫН-ҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ...

“УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ” ИЛТГЭЛ ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРЛАА

IMG 0189

Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газар үүсгэн байгуулагдсан 80 жилийн ойн арга хэмжээний онол, практикийн бага хурал 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж хууль хяналтын байгууллагууд болох Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас нийт гуч гаруй төлөөлөгчид оролцсон байна. Уг онол, практикийн бага хуралд 8 хүн өөрсдийн судалгааны ажлыг танилцуулж илтгэл тавьснаас 3 хүний илтгэлийг шалгаруулж шагнасан юм. Гаалийн байгууллагыг төлөөлж ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хэрэг бүртгэх албаны дарга Ч.Эрдэнэбат амжилттай оролцож түүний “УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ” сэдэвт илтгэл шагналт байранд шалгарсан байна.

Дэлгэрэнгүй: “УЛСЫН ХИЛЭЭР БАРААГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ”...

ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ

logo

Гаалийн байгууллагаас 2018 оны эхний 9 сарын байдлаар нийт 1326 удаагийн зөрчлийг илрүүлж, 1,7 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 5,1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлсэн байна.2017 2018 онуудтай харьцуулан үзвэл: Зөрчлийн тоо 23,3% -иар буурсан хэдий ч торгуулийн дүн 10,24% -иар, нөхөн төлүүлсэн татварынн дүн 84,3%-р өссөн үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй: ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ

ГААЛИЙН ЗӨРЧИЛ 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР

1231313215

Гаалийн байгууллага 2018 оны хагас жилийн байдлаар нийт 867 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 801 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт 32 удаа, эрүүгийн шинжтэй хэрэг 27 удаа гарснийг харьяаллын дагуу шилжүүлжээ. Дээрх зөрчлүүдэд 1.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 78.1  тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 21.3 сая төгрөг, харин түр хураасан бараа, эд зүйлийн үнэ 120 гаруй сая төгрөг байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЗӨРЧИЛ 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

0605


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар хот

Дугаар 48

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

  1. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг хавсралтаар баталсугай.
  2. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэвлэлд нийтлэх найруулгыг Төрийн нууцын тухай хуульд нийцүүлэн бэлтгэж төрийн албан ёсны хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Шаравдорж/-т даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлол батлах, нийтлэх тухай” Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                 Д.ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ