mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БНХАУ-ЫН ГААЛИЙНЕРӨНХИЙ ГАЗРЫНДАРГА НАРЫН УУЛЗАЛТ БЭЭЖИН ХОТНОО БОЛЛОО

IMG 5005

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Ү Ганжоу-ын урилгаар  2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Гаалийн ерөнхий газарт айлчилж,БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын дэд сайд Сун И Биао-тай  хоёр талт ажлын уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд Монгол, Хятадын гаалийн хамтын ажиллагааны ерөнхий байдлыг дүгнэж тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцож, хоёр талын гаалийн хамтарсан шалгалт болонстатистикийнхамтын ажиллагаагөргөжүүлэх, худалдааны статистик мэдээллийн зөрүүнд дүн шинжилгээ хийх зэрэг ажлыг эхлүүлэх мөн хоёр улсын Гаалийн Ерөнхий газрын хууль сахиулах хэлтсийн хамтын ажиллагааг сайжруулж, томоохон хэмжээний хэрэг зөрчлийн мэдээллийг солилцох механизмыг бий болгох асуудлыг харилцан тохиролцлоо.

Түүнчлэн хоёр улсын гаалийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эдийн засгийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж /AEO/-ийг бий болгох, “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн талаар санал солилцлоо.

IMG 5016

IMG 5020

IMG 4998