mn GB
Mobile menu

ГЕГ-ЫН ДАРГА О.ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

2014-01-1


Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат тэргүүтэй Монголын Гаалийн байгууллагын төлөөлөгчид ОХУ-ын Холбооны Гаалийн Албаны дарга А.Ю.Бельяниновоос ирүүлсэн урилгын дагуу Холбооны Гаалийн албанд зочилж, ОХУ-Монгол Улсын Гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцох айлчлал 2014 оны 03 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

 
Монголын Гаалийн албаныхан Москва хотод ОХУ-ын Холбооны Гаалийн Албанд айлчилж, Холбооны Гаалийн Албаны Нэгдүгээр орлогч дарга В.М.Малинин тэргүүтэй Оросын Гаалийн байгууллагын удирдах албан тушаалтны төлөөлөлтэй уулзаж дараах асуудлаар ажил хэргийн уулзалт зохион байгуулж тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн байна.


1.      Хиагт-Алтанбулаг дахь хилийн боомтод нэгдсэн ачааны манифест хэрэглэж, манифест дэх мэдээллийг хоёр улсын Гаалийн байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх талаар,


2.      Гаалийн хяналтын зорилгоор ОХУ-ын Гаалийн байгууллагын Хиагт хилийн боомт дахь рентген төхөөрөмжийн дүрс зургийг авч ашиглах асуудлын хүрээнд,


3.      Хиагт-Алтанбулаг боомтод хоёр орны гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргагч нарын талаарх мэдээллийг шуурхай солилцож байх ажлын хүрээнд,


4.      Хоёр талын худалдааны мэдээллийг туршилтын журмаар харилцан солилцох 2007 оны протоколыг хэрэгжүүлэх ажлын асуудлаар,


5.      ОХУ-ын Гаалийн Академид Монголын гаалийн ажилтан сургах, давтан сургах, мэргэшил дээшлүүлэх асуудлаар тус санал солилцож шийдвэрлэсэн байна.

Мөн  Монголын Гаалийн байгуулагын төлөөлөл дараах газруудаар зочилж үйл ажиллагаатай танилцлаа. Үүнд :
 
•Москва мужийн Люберцы хотод ОХУ-ын Гаалийн Академид айлчилж, Гаалийн Академийн Нэгдүгээр проректор В.А.Черных тэргүүтэй Оросын Гаалийн Академийн удирдлага, эрдэмтэн багш нарын төлөөлөлтэй уулзав.

 
•Москва хотод ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуульд айлчилж, тус сургуулийн Гадаад хамтын ажиллагааны захирал, ноён Павел Сергеевич Селезнёв-тэй уулзан, Санхүүгийн их сургуульд гадаадаас оюутан элсүүлдэг нөхцөл болзлын талаар, цаашид Монгол Улсаас санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх асуудлаар санал солилцов.

 
•Москва мужийн /Москва хотоос 40км зайд оршдог/Орлово тосгонд ОХУ-ын Холбооны гаалийн албаны Төвийн гаалийн газар буюу Дэлхийн гаалийн байгууллагын бүсийн сургалтын төв болох Эрэлч нохойн төвд айлчилж, Төвийн гаалийн газрын дарга бөгөөд Эрэлч нохойн төвийн дарга П.П.Векленко тэргүүтэй Эрэлч нохойн төвийн удирдлагатай уулзсан. Түүнчлэн Эрэлч нохойн төвийн үйл ажиллагаа, сургалтын баазтай дэлгэрэнгүй танилцаж, эрэлч нохойн үзүүлэх сургууль сонирхов.
 
•Москва хотод ОХУ-ын Холбооны гаалийн албаны Төвийн гаалийн газрын  Москвагийн гаалийн салбарт айлчилж, Цахим бүрдүүлэлтийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.

 
Уулзалт айлчлалын үр дүнг хоёр улсын Гаалийн албаны хамтын ажиллагаа шинэ төвшинд гарна хэмээн өөдрөг сайхнаар харж байна.

2014-01

2014-02

2014-03

2014-05