mn GB
Mobile menu

БООМТЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 2018 ОНД ХИЛИЙН БООМТУУДАД ХИЙХ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

 БООМТЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН 2018 ОНД ХИЛИЙН БООМТУУДАД ХИЙХ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

 1. Алтанбулаг хилийн боомтын хатуу хучилттай авто зам, авто зогсоолын ажлын талаар

Алтанбулаг хилийн боомт нь одоогоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын орон нутгийн замыг ашиглаж байна. Гадаад худалдааны бараа эргэлт нэмэгдэхийн хирээр авто замын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа нь орон нутагт болон хилийн боомтоор үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулж байна. Иймд Алтанбулаг хилийн боомтод шинээр чанарын шаардлага хангасан авто зам, авто зогсоол барихаар тусгасан нь дээр дурьдсан хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдэх боломжтой болох юм.

Төсөвт өртөг: 3.47 сая ам.доллар

Гүйцэтгэх хугацаа: 2018-2019 он

Зураг 1. Алтанбулаг хилийн боомтын хатуу хучилттай авто замын ажлын төлөвлөлт.    

111111111111

Зураг 2. Боомтын төлөвлөлтийн зураг

2222222222222

Зураг 3. Боомтын төлөвлөлтийн зураг

333333

Зураг 4. Боомтын автозамын төлөвлөлтийн зураг

44444444

 2. Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлийн ажлын талаар

 Алтанбулаг хилийн боомт нь 2014 оноос 24 цагийн горимд шилжиж, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноор зорчигчид болон тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж ачаалал жил бүр нэмэгдэж байна. Одоо ашиглаж байгаа боомтын барилга нь зорчигчдын хүлээлгийн танхимгүй, шалган нэвтрүүлэх орц, гарц нь зай талбай хязгаарлагдмал, хилийн хяналтын байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл муутайгаас хилээр нэвтэрч байгаа иргэн болон аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж, хил дээр зохиомол дараалал үүсгэж байгаа хүндрэлүүд байна. Тиймээс Алтанбулаг хилийн боомтыг өргөтгөж, одоо байгаа барилгыг засаж сайжруулан, инженерийн шугам сүлжээг иж бүрнээр нь шинэчлэн, гадаа зам талбай орчны тохижилтыг үр ашигтай дахин зохион байгуулж, орчин үеийн ухаалаг тоног төхөөрөмжөөр тоноглож Монгол улсад жишиг боомт болгох нь төслийн гол зорилго юм. Ингэснээр гадаад худалдаа эрхлэгчид нэмэгдэж хилээр иргэд, бизнес эрхлэгчид ая тухтай саадгүй нэвтрэх боломжоор хангагдах юм.

Төсөвт өртөг: 4.83 сая ам.доллар

Гүйцэтгэх хугацаа: 2018-2020 он

Зураг 5. Алтанбулаг хилийн боомтын барилгын өргөтгөл, засвар шинэчлэлийн ерөнхий төлөвлөлтийн зураг.

55555555

Зураг 6. Боомтын барилга байгууламжийн төлөвлөлт

6666666

Зураг 7. Боомтын барилга байгууламжийн төлөвлөлт

 

77777777777777777

Зураг 8. Боомтын барилга байгууламжийн төлөвлөлт

 

8888888

Зураг 9. Боомтын барилга байгууламжийн төлөвлөлт

9999999999

Зураг 10. Алтанбулаг хилийн боомтын барилгын өргөтгөл шинэчлэлт

10

3. Сүхбаатар хилийн боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг шинээр барих талаар

Сүхбаатар хилийн боомт дээр хилийн үйлчилгээ үзүүлдэг хил хяналтын байгууллагууд нь тус тусын байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь гадаад худалдаанд оролцогч бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж баримт бичиг бүрдүүлэх, цаг хугацаа алдах зэрэг хүндрэлүүд үүсэж байна. Тиймээс Сүхбаатар хилийн боомтод шинээр хилийн хяналтын байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг барихаар төлөвлөсөн нь бизнес эрхлэгчид гадаад худалдаа хийхэд шаардагдах бичиг баримт, мэдээллийг нэг доороос, нэг цэгт бүрдүүлэх боломжтой болж цаг хугацаа болон зардал хэмнэж, бараа эргэлт хурдсах, ил тод байдал сайжрах зэрэг олон давуу талууд бий болно.

Төсөвт өртөг: 1.5 сая ам.доллар

Гүйцэтгэх хугацаа: 2018-2020 он

Зураг 11. Сүхбаатар хилийн боомтын барилгын одоогийн зураг

11 zurag

Зураг 12. Сүхбаатар хилийн боомтод баригдах “Нэг цэгийн үйлчилгээний цогцолбор”-ын барилгын зураг

12 zurag

 2018 оны 4-р улиралаас эхлэх алтанбулаг, бичигт, замын-үүдийн гаалийн хяналт тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил

Бичигт хилийн боомтын одоогийн байршил нь нэвтрэн өнгөрүүлэх болон цаашид өргөтгөх боломж хязгаарлагдмал тул боомтыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон. Монгол улсын далайн боомтод холбогдох хамгийн ойрхон боомт юм. Замын-Үүдийн хилийн боомт нь Монгол улсын нийт импортын барааны 70-80% нэвтрүүлж байгаа хамгийн том боомт боловч тоног төхөөрөмжүүд харьцангуй хуучирсан тул гаалийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учруулж байна. Иймд дээрх боомтуудын гаалийн хяналтын тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулснаар гаалийн албан хаагчдад гаалийн хяналт шалгалтыг үр дүнтэй хийх боломжийг бүрдүүлж биет үзлэг хийхийг давтамж багасах юм. Үүнд том оврын ачааны машин шалгах өөрөө явагч рентген төхөөрөмж, мансууруулах бодис болон тэсэрч дэлбэрэх бодис шалгах тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл шалгагч толь, хяналтын камер, дэлгэц болон бусад төхөөрөмжүүд хамаарна.

Төсөвт өртөг: 2.47 сая ам.доллар

Гүйцэтгэх хугацаа: 2019-2020 он

Зураг 13. Хилийн боомтуудад суурилуулах гаалийн хяналтын тоног төхөөрөмжүүд.

13 zurag

 

Зураг 14. Хилийн боомтуудад суурилуулах хяналтын камерууд

14 zurag