mn GB

XVII ЖАРНЫ “УРВУУЛАГЧ” ХЭМЭЭХ ШАРАГЧИН ГАХАЙ ЖИЛИЙН ГЕГ АХМАДУУДЫН ЗОЛГОЛТ БОЛЛОО

56549464 424175778148389 6921124602462601216 n

ГЕГ Ахмадын Хороо системийн хэмжээний өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа золголтыг 3 дахь удаагаа зохион байгуулж, золголтод нийтдээ 148 хүн оролцлоо.

 

ГЕГ, УБГГ, БУГГ, УХШИГГ, ЗҮГГ, СэГГ, Орхон ГГ, Дархан ГГ, Дорнод ГГ, Ховд, Увс, Хөвсгөл г.м харьяа газар, хороодод ажиллаж байсан ахмадууд золголтод хүрэлцэн ирж, ажиллаж байсан хамт олонтойгоо уулзаж, өнгөрсөн цагийг эргэн дурсаж нэгэн өдрийг сайхан өнгөрөөсөн.Орон нутагт амьдардаг заримахмадууд маань энэхүү золголтод тусгайлан хүрэлцэн ирсэнийг дурьдахгүй байх аргагүй. Багаараа оролцсон Дорнод ГГ, ЗҮГГ, СэГГазрын ахмадууддаа халуун баяр хүргэе.

53749504 799238950432519 3983759678038343680 o

 

56446469 519592295114030 6436097892800266240 n

56442982 2017025458600990 8685740640765476864 n 

56487442 2105765026166769 1358472677978800128 n

 Золголтод ГЕГ удирдлагын төлөөлөл, УБГГ, БУГГ болон ОУШИГГазрын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэнд талархалаа илэрхийлэе.

Энэ өдөр Ахмадын Хорооноос 2018 онд хийсэн ажлын тайлан тавьж, ахмадууддаа шагнал, урамшуулал болон дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ахмадуудын дунд азын сугалаа зэрэг үйл ажиллагаа явууллаа.

Тухайлбал ахмад гаальчин В.Занашир өөрийн оюуны бүтээлийг танилцууллаа. Тэрээр гаалийн итгэмжит зөвлөх, зөвлөхүүдийн тухай болон ГУБ нарын тухай нийтдээ 6 ном, 3 CD гаргасан арвин их бүтээлтэй ахмад билээ. Түүний “Зөвлөхүүдийн бүтээсэн цадиг” хэмээх 270 гаруй зөвлөхүүдийн тухай дурсамжтай хөрөг номын тэргүүн дэвтэрийг манай ахмад гаальчин Д.Базарханд гуай худалдан авч анхны хөрөнгө оруулалтыг хийсэн юм.

Мөн энэ үеэр залуу насаа зориулж гаалийн албыг хөгжүүлэх, залгамж болох залуу үеэ сургаж, арвин их мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцаж ирсэн ахмадынхаа хөдөлмөр, хийж бүтээсэн ажлыг үнэлж Монголын Ахмадын Холбооны "Хүндэт ахмад" тэмдэгээр Б.Намжил, В.Занашир, Б.Цэндсүрэн, П.Цэндсүрэн, Б.Наран нар шагнуулж, ГЕГ-ын "Хүндэт гаальчин" тэмдэгээр М.Жаргал, Л.Тэрбиш, С.Наранцэцэг, Ё.Энхсүрэн, Д.Базарханд, Б.Очиржав зэрэг ахмадуудыг тус тус шагнаж урамшуулсан байна.

56524173 863285100679782 3603752482200616960 n

Дараагийн нэг арга хэмжээ нь зарим ахмадуудад тусламж дэмжлэг үзүүлсэн юм. Тодруулбол, Б.Моюу, Ц.Энхбат, Д.Соном, Д.Оюунбилэг болон Р.Туяа.

Азын сугалаагаар 9 азтан тодорч нүүрэндээ инээмсэглэлтэйгээр зурганд үлдсэн билээ. /зүүн гараас эхлэн Д.Дариа, Б.Энхтайван, Зэстбалжир, Б.Даваажав, Ц.Сайнцог, С.Чойжамц, П.Янжин, Г.Туяа, Ц.Бямбадорж/.

Золголтондоо ирж Ахмадын Хорооноос зохион байгуулсан арга хэмжээг чимсэн бүх настангууддаа баярласнаа илэрхийлэе. Та нар минь урт насалж удаан жаргаарай.

56649411 275684919984459 173835386806599680 n

57094359 414432195780327 1596782782393090048 n

53871235 799235900432824 7750353422905245696 o