mn GB

Бүтээл

Зөвлөхүүний бүтээсэн цадиг
  1. Номын нэр: “ЗӨВЛӨХҮҮДИЙН БҮТЭЭСЭН ЦАДИГ”, 2012 он
  2. Зохиогч: В.Занашир
  3. Хэвлэлийн хуудас: 83.5 х.х
  4. Формат: А4
  5. Номын танилцуулга:

Гаалийн ажилд, гаальчдад зөвлөгөө өгөх эрх үүрэг бүхий гаалийн зөвлөх цолтой 270 гаруй гаалийн усын байцаагч нарын хөрөг дурсамж, найрууллыг “хүн орчиндоо сайн сайхан бүхнээ түгээж, орчноосоо сайн сайхан бүхнийг тусгаж авч байх ёстой” гэсэн үг сургаалыг нийт гаальчдад түгээн дэлгэрүүлэхэд энэ номын зорилго оршино.


Аяны жолоо дээшээ
  1. Номын нэр: “АЯНЫ ЖОЛОО ДЭЭШЭЭ”, 1975 он
  2. Зохиогч: В.Занашир
  3. Хэвлэлийн хуудас: 3.9 х.х
  4. Формат: В5
  5. Номын танилцуулга:

БНМАУ-д авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 59 жилийн ойд зориулсан Увс аймгийн тэргүүний тээвэрчдийн тухай найруулал, дурсамж, ярилцлага.


Гаальчин бүсгүй
  1. Бүтээлийн нэр: “ГААЛЬЧИН БҮСГҮЙ” дууны цомог, 2008 он
  2. Зохиогч: В.Занашир
  3. Формат: Аудио CD
  4. Товч агуулга:

Ээж аав, энхрий хань, алаг үрс, амин нутгаас гадна “Гаальчдын алдар”, “Буурал гаальчин”, “Гаальчин бүсгүй” зэрэг гаальчдынхаа урам сэргээхээр дуун магтаалуудыг багтаасан цомог.


Найрамдлын дарханы намтар цадигтай гааль
  1. Номын нэр: “НАЙРАМДЛЫН ДАРХАНЫ НАМТАР ЦАДИГТАЙ ГААЛЬ”, 2013 он
  2. Зохиогч: В.Занашир
  3. Хэвлэлийн хуудас: 24 х.х
  4. Формат: A5
  5. Номын танилцуулга:

Эхэндээ Сүхбаатар хотын Гаалийн хорооноос Зүүн Хараа, Дарханы гаалийн салбарын ажил хариуцаж байсан, 1963-2013 оны хооронд нийгмийн тогтолцооны социализм, капитализм гэсэн хоёр үе дамжин Дарханы гаалийн байгууллага бие даан ажилласан 50 жилийн түүхэнд Монгол Улсын “аж үйлдэрийн цогцолбор”-ыг социалист ах дүү орнуудын тусламжтайгаар барьж байгуулахад гаальчид үүргээ чадварлаг биелүүлсэнийг харуулсан. Бас нэг онцлог нь Монголын гаалийн ахмадууд болох П.Цэрэндорж, В.Тавхай, Г.Намсрайжав, Ч.Цэрэннадмид, Б.Намжилдорж зэрэг ажиллаж байсны дундаас анхны дарга Г.Намсрайжавын үед хоёр удаа (1966, 1972) “Улсын гаалийн тэргүүний байгууллага” болж, үүрд хадгалагдах Улаан тугаар шагнуулсан талаар өөрсдөө мэдэхгүй байсныг судалгааны явцад Улсын төв номын сангаас олсноо тусгав. Дарханы гаалийн газрын сургалтын танхимыг Г.Намсрайжавын нэрэмжит болгож, түүний хүү гавьяат тээвэрчин Болдхуяг нарын хүүхдүүд нь ивээн тэтгэсэн туршлага түүхийг багтаасан.


Сэтгэлийн гэгээн жим
  1. Номын нэр: “СЭТГЭЛИЙН ГЭГЭЭН ЖИМ”, 2015 он
  2. Зохиогч: В.Занашир
  3. Хэвлэлийн хуудас: 20.6 х.х
  4. Формат: A5
  5. Номын танилцуулга:

Монгол улсад авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан хөдөлмөрийн бааатар, гавьяат цолтнуудаас дутуугүй ажил бүтээлтэй эгэл тээвэрчдийн тухай туужийн эмхэтгэл гаргасан.


90 жилийн 90 эрхэм
  1. Номын нэр: “90 ЖИЛИЙН 90 ЭРХЭМ”, 2014 он
  2. Зохиогч: В.Занашир
  3. Хэвлэлийн хуудас: 45 х.х
  4. Формат: A5
  5. Номын танилцуулга:

1986 оны намар хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн ач охин төрийн түшмэл эрдэмтэн Ю.Энхтүвшин миний унасан газар угаасан ус Увсын Тэсийн голын зэрлэг чацаргананы төглүүд дунд харж гайхаж зогсонгоо “Ийм газар сансрын нисэгчид л амьдардаг байх даа” гэж дуу алдсан юм. Ийм “сансрын нисэгчдээс” “Тэс сумынхааа нэр алдрыг Монголдоо болон дэлхийн хэмжээнд дуурсгасан байх” хатуу шалгуур давсан 90 эрхэм хүнийг эсээ хэлбэрээр бичсэн болно.


Импортын гаалийг бодлогоор, импортын хяналтыг баримтаар
  1. Номын нэр: “ИМПОРТЫН ГААЛИЙГ БОДЛОГООР, ИМПОРТЫН ХЯНАЛТЫГ БАРИМТААР”
  2. Зохиогч: Д.Дариа
  3. Формат: A5
  4. Номын танилцуулга:

Гадаад худалдаа, гаалийн ахмад ажилтан Д.Дариа нь гаалийн байгууллагын эрхэмлэх 10 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд гаальчид мэргэшсэн, ёс зүйтэй, харьцааны өндөр соёлтой байх талаар гаалийн хэргийн гол гол асуудлыг оюунлаг нүдээр харж, санал бодлоо хурц дайчин шүүмжлэлтэй хэлбэрээр илэрхийлж баримт нотолгоо, үнэлэлт дүгнэлт сайтай олон өгүүлэл, нийтлэлийг бичиж туурвисан болно. “Импортын гаалийг бодлогоор, импортын хяналтыг баримтаар” номонд орсон “Гаалийн татварыг тэглэх хүчтэн”, ”Гаалийн бодлого эмзэг нарийн шүү”, “Гаалийн байцаагчдын сургалтанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх зарим асуудал”, “Хуулийг чанд мөрддөг хүнд ногоон гэрэл асаалттай” зэрэг нийтлэлүүд нь гаалийн хэргийг явуулахад өдөр тутам анхаарах олон асуудлыг хөндсөнөөрөө онцлог юм. Энэхүү бүтээл нь гаальчид төдийгүй гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд чухал хэрэглэгдэхүүн, гарын авлага болсон.


БНМАУ-ын гаалийн албаны түүхээс
  1. Номын нэр: “БНМАУ-ЫН ГААЛИЙН АЛБАНЫ ТҮҮХЭЭС”, 1991 он
  2. Зохиогч: С.Идшинноров, Г.Пунцагдаш
  3. Хуудасны тоо: 119
  4. Формат: A5
  5. Номын танилцуулга:

“БНМАУ-ын гаалийн албан түүхээс” гэдэг энэхүү бэсрэгхэн номыг бичихэд гаалийн байгууллагын түүхийн тоймыг улс орны түүхийн ерөнхий дэвсгэр дээр гаргахыг зорьсон болно. Манай орны эдийн засгийн соргог манаа гаалийн албаны түүхийг нарийвчлан судлах нь тус орны капиталист биш хөгжил, эдийн засгийн тусгаар тогтнол, социалист байгуулалтын зорилтыг ханган биелүүлэхийн төлөө тэмцлийн түүхийг тодруулах, БНМАУ-ын энх тайван, эв найрамдлыг эрхэмлэсэн гадаад бодлогын мөн чанарыг нээн гаргахад чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн манай гаальчдын өндөр сонор сэрэмж, тэвчээр хатуужил, ёс суртахууны нандин чанар, хүнлэг уужим сэтгэл нь залуу үеийг эх оронч, интернационалч үзлээр хүмүүжүүлэхэд сайхан жишээ болох болно.


Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хамаарах монгол улсын хуулиуд
  1. Номын нэр: “ГААЛИЙН ХЯНАЛТ, БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУД”, 2004 он
  2. Зохиогч: Г.Пунцагдаш
  3. Хуудасны тоо: 22
  4. Формат: A5
  5. Номын танилцуулга:

Гаалийн хяналт шалгалтыг зохицуулж байгаа гаалийн хуулиас бусад хуулиудыг бүрэн эхээр нь нэгтгэн гаальчдын өдөр тутмын хэрэгцээнд бэлтгэж өгөх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаагийн гадна хууль тогтоомжийг амьдралд бүрэн, зөв, шударга, зөрчилгүй хэрэгжүүлэх бодит боломж бүрдүүлэх, гаальчдыг “өөрөө хууль зөрчигч” мэт болгож хэрэг зөрчил шийдвэрлэлтэд буруутай болгохоос урьдчилан сэргийлэх олон чухал ач холбогдолтой болно.


Гаалийн нэр томъёоны товч толь
  1. Номын нэр: “ГААЛИЙН НЭР ТОМЪЁОНЫ ТОВЧ ТОЛЬ”, 1997 он
  2. Зохиогч: Д.Цэнд, А.Шархүү
  3. Хуудасны тоо: 243
  4. Формат: A5
  5. Номын танилцуулга:

Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжин орж эдийн засгийн шинэтгэл эрч хүчээ аван түүний хэрээр гадаад худалдаа жилээс жилд өсөж, манай улс Дэлхийн Худалдааны Байгууллагад гишүүнээр элссэн энэ цаг үед гаалийн байгууллагын үүрэг улам бүр нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан гаалийн нэр томъёог нэр мөр болгох үүднээс энэхүү бяцхан тайлбар толийг гаалийн байгууллагын ажилтан, гаалийн улсын байцаагч нар болон гадаад худалдаа эрхлэгч бүх хүмүүст зориулан гаргасан. Толийг хийхэд Дэлхийн Гаалийн Байгууллагын нэр томъёоны жагсаалт, гаалийн тухай олон улсын конвенциуд, Монгол улсын холбогдох хуулийн эмхэтгэл болон орос, англи, франц хэл дээр гарсан лавлах болон сурах бичгийг шүүрдэн үзсэн болно.


Гаалийн_өөрчлөлт_шинэтгэлийн_эргэн_тойронд
  1. Номын нэр: “ГААЛИЙН ӨӨРЧЛӨЛТ-ШИНЭТГЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД ...”, 2010 он
  2. Зохиогч: Д.Амарсайхан, Д.Оюунчимэг
  3. Хуудасны тоо: 89
  4. Формат: A5
  5. Номын танилцуулга:

Шинэтгэлийн асуудал өнөө үед хүн бүрийн анхаарлыг эзэмдсэн чухал асуудал болоод байна. Шинэтгэлээс гаалийн байгууллага хол байсангүй харин ч ихийг санаачилж, бусдыгаа хошуучилж яваа билээ. Үүний тод жишээ нь гаалийн байгууллагад хэрэгжүүлж буй “Гаалийн шинэтгэл” төсөл юм. Энэ бүтээл нь гаалийн байгууллага болон гаальчдын чадавхийг бэхжүүлэхэд тодорхой хэмжээгээр тус болох үндсэн зорилготой. Гаалийн шинэтгэл нь зөвхөн гаалийн асуудал биш юм. Энэ нь улс орны эдийн засгийн хөгжил, түүний өрсөлдөх чадварын тухай асуудал бөгөөд гадаад худалдааны оролцогч байгууллага, хүн бүхэнд хамааралтай, бид бүхний хамтын хүчин чармайлттай нягт холбоотой билээ. Тиймээс гаалийн асуудлыг нилээд өргөн хүрээтэй авч үзсэн нь гаалийн сэдвийг сонирхсон хүмүүст ч хэрэгцээтэй бүтээл болсон.


Дэлхийн_Худалдааны_Байгууллага-олон_улсын_худалдаа
  1. Номын нэр: “ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА– ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС БОЛОХ НЬ”, 2010 он
  2. Зохиогч: С.Норжинсүрэн, С.Энхтуяа, Б.Батбямба
  3. Хуудасны тоо: 20 х.х
  4. Формат: A5
  5. Номын танилцуулга:

Энэ ном нь үндсэн 3 хэсгээс бүрдэлтэй бөгөөд гааль, гадаад худалдааны удирдлагын мэргэжилтэн бэлтгэдэг Гааль, эдийн засгийн дээд сургуулийн үндсэн хичээлүүдийн хөтөлбөрийн дагуу судлан Дэлхийн Худалдааны Байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрүүдийн заалтыг хэрэгжүүлэх талаар мэдлэг, чадвар эзэмших хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгааг харгалзан үзэж тус сургуулийн Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхимийн эрхлэгч С.Норжинсүрэн, багш С.Энхтуяа, Б.Батбямба нарын хамтын санаачилга, идэвхитэй оролцооны хүчээр бүтээгдсэн. Энэхүү товхимолд 20 гаруй хэлэлцээрийн зохицуулах зүйлс, мөн хэлэлцээрт хамааруулахгүй байж болох зүйлсийг олон улсын эрх зүйн үндсэн дээр томъёолсон хүснэгтээр харуулсан нь уншигч, судлагчдад ойлгож мэдүүлэхэд хялбар, гүнзгийрүүлэн судлахад тодорхой болгох зорилготой.


Гаалийн_сургалтын_2_арван_жил
  1. Номын нэр: “ГААЛИЙН СУРГАЛТЫН 2 АРВАН ЖИЛ”, 2012 он
  2. Зохиогч: Ж.Булган
  3. Хуудасны тоо: 12.125 х.х
  4. Формат: A5
  5. Номын танилцуулга:

Сургалтын төв Сургалт, судалгааны төв, Гааль, эдийн засгийн коллеж, Гааль, эдийн засгийн дээд сургууль болох замыг туулж, өөрсдийн түүхийг бичсэн эрхэм хүмүүсийн тухай болон тэдний зорьж хийсэн ажил бүтээлийн талаар зохиогч өөрт байсан баримт сэлтийг үндэслэн дурсан бичсэн болно.


Судалгаа_хөгжлийн_төв
  1. Номын нэр: “СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ТӨВИЙН 1991-2011 ОНЫ ТҮҮХЭН ТОВЧОО”, 2012 он
  2. Хуудасны тоо: 15 х.х
  3. Номын танилцуулга:

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Судалгаа, хөгжлийн төвийн 20 жилийн ойг угтаж тус төвийн хамт олон туулж өнгөрүүлсэн түүхээ судлаж баримтжуулан, тоймлон нэгтгэж Судалгаа, хөгжлийн төвийн түүхэн эмхэтгэл номыг бүтээсэн болно. Энэхүү номыг бүтээхэд СХТ-ийн сургагч-судлаач гаалийн улсын байцаагч Ч.Эрдэнэбат архивын баримт материал судлах, багш, төгсөгч нартай уулзаж сэтгэгдлийг нь сонсож ярилцлага авч нэгтгэсэн.


Хойшлуулшгүй_ажиллагаа
  1. Номын нэр: “ХОЙШЛУУЛШГҮЙ АЖИЛЛАГАА”, 2013 он
  2. Зохиогч: Ч.Эрдэнэбат
  3. Хуудасны тоо: 5.5 х.х
  4. Формат: A5
  5. Номын танилцуулга:

Хойшлуулшгүй ажиллагаа нь эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зорилтыг хангах урьдчилсан гол нөхцөл болдог учир Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагааг хэрхэн явуулах, уг ажиллагааны явцад гаалийн улсын байцаагчид юуг анхаарах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих зүйл заалтыг судалгааны хүрээнд нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд энэхүү гарын авлагын зорилго охршино.


Монголын_гаалийн_албаны_түүх
  1. Номын нэр: “МОНГОЛЫН ГААЛИЙН АЛБАНЫ ТҮҮХ” /1912-2012/, 2012 он
  2. Редакцийн зөвлөлийн дарга: ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав
  3. Редакцийн зөвлөлийн нарийн бичгийн дарга: Х.Эрдэнэчулуун
  4. Хянан тохиолдуулсан: Х.Эрдэнэчулуун, У.Отгонбаяр, Д.Оюунчимэг
  5. Хуудасны тоо: 560
  6. Формат: A4
  7. Номын танилцуулга:

Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан гаргасан энэ ном нь эрин зууны монгол гаальчдын түүхийг багтаасан бүтээл болно.


УБ_хот_дахь_гаалийн_газар
  1. Номын нэр: “УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР - 100 ЖИЛ”
  2. Хуудасны тоо: 113
  3. Формат: A5
  4. Номын танилцуулга:

Улаанбаатар хот “нийслэл хүрээ”-ний ГААЛЬ-100 жил номоор Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүн үүсэж, нутагшсан үеэс гаалийн харилцаа үүсэж, бидний өвөг дээдэс Монгол үндэсний төрт улс гүрнийг байгуулж, дэлхийн худалдааг тодорхойлж, хөгжүүлж ирэхдээ үндэсний гаалийг үүсгэн байгуулж харь орнуудын эзлэн түрэмгийлэл тулгар төрт улсаа сэргээн мандуулах үед, геополитикийн эрхшээлийн үед ч үндэсний гаалийн бодлого, хөгжлийг тодорхойлж ирснийг харуулахыг хичээв. Энэхүү бүтээлд Нийслэл хотын гаалийн алба буюу Улаанбаатар хот дахь гаалийн газрын үүсэл, хөгжил, дэвшлийг харуулсан болно.


8_төрөл_18_төрөл_28_төрөл_38_төрөл_4
  1. Номын нэр: “УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР - 100 ЖИЛ”
  2. Хуудасны тоо: 113
  3. Формат: A5
  4. Номын танилцуулга:

Улаанбаатар хот “нийслэл хүрээ”-ний ГААЛЬ-100 жил номоор Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүн үүсэж, нутагшсан үеэс гаалийн харилцаа үүсэж, бидний өвөг дээдэс Монгол үндэсний төрт улс гүрнийг байгуулж, дэлхийн худалдааг тодорхойлж, хөгжүүлж ирэхдээ үндэсний гаалийг үүсгэн байгуулж харь орнуудын эзлэн түрэмгийлэл тулгар төрт улсаа сэргээн мандуулах үед, геополитикийн эрхшээлийн үед ч үндэсний гаалийн бодлого, хөгжлийг тодорхойлж ирснийг харуулахыг хичээв. Энэхүү бүтээлд Нийслэл хотын гаалийн алба буюу Улаанбаатар хот дахь гаалийн газрын үүсэл, хөгжил, дэвшлийг харуулсан болно.


Озон_задалдаг_бодис
  1. Номын нэр: “ОЗОН ЗАДАЛДАГ БОДИСЫГ УСТГАХ, ИМПОРТ/ЭКСПОРТЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ДҮРЭМ, ЖУРАМ” /Гаалийн ажилтанд зориулсан гарын авлага/, 2001 он
  2. Бэлтгэсэн: Ц.Адьяасүрэн, Г.Дэмбэрэлдорж, С.Энхтуяа
  3. Хэвлэсэн газар: БОЯ-ны Озоны үндэсний алба
  4. Хуудасны тоо: 59
  5. Формат: A4
  6. Номын танилцуулга:

Озоны давхаргыг хамгаалах 1985 оны Венийн Конвенц, 1987 оны Монреалын Протоколд Монгол Улс нэгдсэний улмаас үүргээ биелүүлэх зорилгоор Засгийн Газрын 1999 оны 129 дүгээр тогтоол "Озоны үе давхаргыг хамгаалах Үндэсний хөтөлбөр" болон Засгийн Газрын 1999 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан "Озон задалдаг бодисыг импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгох журам"-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулж CFC төрлийн төрлийн бодист тавих хяналттай холбоотой практик удирдамж болно.


Озон_задалдаг_болон
  1. Номын нэр: “ОЗОН ЗАДАЛДАГ БОЛОН ОРЛУУЛАХ БОДИСТ ТАВИХ ГААЛИЙН ХЯНАЛТ, ХУУЛЬ БУС ХУДАЛДААТАЙ ТЭМЦЭХ НЬ” /Гаалийн ажилтанд зориулсан гарын авлага/, 2012 он
  2. Бэлтгэсэн: С.Энхтуяа
  3. Хянан тохиолдуулсан: Д.Дуламсүрэн, А.Төмөр-Өлзий /ОҮА/
  4. Хуудасны тоо: 165
  5. Формат: B5
  6. Номын танилцуулга:

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2008 онд гаалийн байцаагч нарт зориулсан сургалтын материал/2 дахь хэвлэл/-ыг орчуулсан болно. CFC, галоныг орлуулах HCFC бодисын үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттайгаар бууруулахтай холбоотой асуудлаар түлхүү оруулсан. Мөн орлуулах олон төрлийн бодисыг ангилах, тодорхойлох, эдгээрийг ялгах чадвар олгохуйц мэдээлэл, мөн хууль бус худалдааны арга, түүнтэй тэмцэж буй олон улсын байгууллагуудын санаачлага зэрэг мэдээлэл багтсан болно. Шаардлагатай тохиолдолд монголын гаалийн байцаагч хөрш зэргэлдээ болон бусад орны гаалийн байгууллагуудтай мэдээлэл солилцож хамтарсан шалгалт, операцид оролцоход ашиглах боломжтой.


Гаалийн_зөрчил
  1. Номын нэр: “ГААЛИЙН ЗӨРЧИЛ” /Зөвхөн албан хэрэгцээнд/, 2008 он
  2. Зохиогч: Ч.Тамираа, М.Өнөрбуян
  3. Хуудасны тоо: 129
  4. Номын танилцуулга:

МУ-ын үндэсний аюулгүй байдал, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хамгаалах нь гаалийн байгууллагын хуулиар хүлээсэн хүндтэй үүрэг билээ. Энэхүү үүргээ биелүүлж ажиллахад гаалийн харилцаанд оролцогчдын зүгээс хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүй хэлбэрээр зөрчих явдал цөөнгүй тохиолддог. Гаалийн байгууллага гадаад худалдаанд оролцогчдод хөнгөн шуурхай үйлчилж, тэдний үйл ажиллагаанд хүндрэл саад учруулахгүй ажиллахын зэрэгцээ гаалийн харилцааны явцад гарч болох зөрчил маргааныг хянан шийдвэрлэх, урьдчилан сэргийлж таслан зогсоох, илрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд гаалийн улсын байцаагч нараас эрх зүйн бүрэн төгс мэдлэг эзэмшсэн байхыг өнөөгийн нийгэм шаардаж байна. Гаалийн зөрчлийг зөв танин тогтоох, зөв зүйлчлэхэд эрх зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгын үүднээс энэхүү бяцхан гарын авлагыг гаальчдын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд тус нэмэр болгож бүтээсэн.


Гаалийн_эрх_зүй
  1. Номын нэр: “ГААЛИЙН ЭРХ ЗҮЙ” /гарын авлага/, 2007 он
  2. Модуль боловсруулсан зөвлөх: Г.Сэсээр
  3. Багийн гишүүд: Ж.Булган, Б.Эрдэнэсувд
  4. Хуудасны тоо: 10.8 х.х
  5. Номын танилцуулга:

Дэлхийн Банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд Монгол Улсын Хууль зүйн их, дээд сургуульд заах хичээлийн хөтөлбөрийг тухайн салбарын багш, эрдэмтдийн оролцоотой боловсруулан гаргасан нь боловсролын болон хууль эрх зүйн салбарт хийгдэж байгаа шинэчлэлт төдийгүй оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон. Эдгээр хичээлийн хөтөлбөр нь их, дээд сургуулийн эрх зүйн хичээлийн стандартыг тогтоож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. “Гаалийн эрх зүй” хичээлийн хөтөлбөрийг оюутны сургалтын хэрэгцээг харгалзан модулийн хэлбэрээр мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан болно.


Эрдэнэсийн_гаальчид
  1. Номын нэр: “БИД ЭРДЭНЭСИЙН ГААЛЬЧИД”, 2010
  2. Эмхэтгэж хянан тохиолдуулсан: Б.Тунгалагтамир
  3. Хуудасны тоо: 9.4 х.х
  4. Формат: А5
  5. Номын танилцуулга:

Орхон аймаг дахь Гаалийн газрын гаальчдын 2 дахь бүтээл болох “Бид эрдэнэсийн гаальчид” энэхүү номонд тус газарт ажиллаж байсан үе үеийн гаальчдын туулж өнгөрүүлсэн амьдрал, ажил бүтээл, дурсамжийн талаар өгүүлсэн болно.


Хоймор_нутаг
  1. Номын нэр: “ХОЙМОР НУТГИЙН ГААЛЬЧДЫН ХУРААНГУЙ ШАСТИР”, 2012 он
  2. Эмхэтгэсэн: С.Батчулуун, П.Буянтогтох
  3. Хянан тохиолдуулсан: Түүхийн ухааны доктор, Буриадын Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Бавуу, СЭГГ-ын дарга У.Сосоржав
  4. Хуудасны тоо: 16
  5. Формат: A5
  6. Номын танилцуулга:

Энэ ном Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын түүхийн анхных нь бөгөөд зохиогчид өөрсдийн олж судалсан материалдаа тулгуурлан байгууллагын түүхтэй холбоотой үйл явдлыг бодитойгоор харуулахыг хичээж, ахмад гаальчдын дурсамж, намтрыг номондоо оруулснаас гадна тус газарт ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүсийн нэрс, тэдний гавъяа шагналын жагсаалт, байгууллагын түүхэн замналтай холбоотой зарим гэрэл зургуудыг хуулбарлан оруулсан байна.


ГААЛИЙН АХМАД АЖИЛТАН, ЗОХИОЛЧ ВАНЧИНЫ ЗАНАШИРЫН БИЧСЭН НОМ, ТҮҮНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Номын нэр

Товч агуулга

1

Эр бор харцага жигүүрэндээ хүчтэй, 2012 он,

Гаалийн 100 жилийн ой тохиолдуулан 1980-2009 онд хилийн бүх боомтуудад гаалийн материаллаг бааз бүрдээгүй “нялх” үед нь пүүгээгээрээ “гэр” хийж, мотоциклоор, мориор, явганаар зүтгэсээр монголын хилийг тойрсон ганц гаалийн улсын байцаагч Р.Монхорын тэвчээр, эр зориг, гаалийн төлөө амьдралаа зориулсан үлгэр дууриаллыг гаальчдад өвлүүлэх зорилго агуулсан.

2

Гаалийн манлай дуучин (CD, гаальчдын тухай дуунууд төрсөн түүх, 2012 он)

“Урлагийн зорилго бол хүний сэтгэлийг догдлуулахад болой” гэж Клад Гельвеций айлдсанаас санаа авч, анх удаа гаалийн түүхэнд гаалийн тухай дууны түүх бичсэн. “Сонирхолтой” нь, яруу найрагчдаас Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Баяндалай, Д.Дашдондов, Н.Лутбаяр, хөгжмийн зохиолчдоос Д.Лувсаншарав, Б.Бямбабаяр, Т.Сэр-Од, Д.Цэвээнравдан, Н.Янгиг, Т.Ганболд, Ц.Буян-Орших, дуучдаас Т.Зангад, Сийлэгмаа, Далантай зэрэг оролцсон нь нэгэн бодлын гаалийн нэр төр, алдар хүндийн хэрэг. “Их говийн манлай дуучин” гаалийн улсын байцаагч Ч.Энхтайваныг “Их гаалийн манлай дуучин”-аар цоллосон.  

3

Увс аймаг дахь гаалийн албаны бэсрэг түүх, 2012 он, 15 х.х

1912-2012 оны хоорондох 100 жилийн хугацаанд Увс аймаг дахь гаалийн албаны түүхэн замнал тусгасан. 1923 онд Тува улсын эртний нийслэл Самгалтай байсан хилийн боомтод Самгалтай гаалийн салбар (Тэс), 1972 онд Боршоо салбар, 1993 онд Улаангомд гаалийн байгууллага байгуулагдан аль ч үед нь гаалийн босоо удирдлагын зарчим үйлчилж ирсэн онцлогийг тусгасан. 1924 онд Нийслэл хүрээний гаалийн анхны сургуульд Увсын Өмнөговь (Наранбулаг) сумын харьяат дөрвөдийн хуульч шар хэмээх Бадарч суралцан төгсөж, Чулуун гаалийн эрхлэгчээр ажилласан зэрэг гаалийн тасралтгүй үйл ажиллагааг тусгасан. Баруун бүсийн тэнхлэгийн эхэнд ОХУ-ын Сибирь, Баруун Монгол, Хятадын Шиньжаан Уйгарыг холбосон байрлалтай олон улсын боомтын статус нь тогтоогдон тохижит өргөтгөл хийгдэж буйг тусгасан.

4

Буугаад мордох хорвоо, 2015 он

Дууны шүлгийн ном дуулагдсан дууны шүлэг, хөгжим нь зохиогдоогүй дууны шүлэг гэсэн 2 хэсгээс бүрдсэн.

5

Эрхэм хүн танаа, 2016 он

Энэ шүлгийн номонд цэнхэр бөмбөрцгийн хамгийн үнэт зүйл болох хүн, тэдний дундаас "эрхэм хүмүүс”-ийн тухай бүтээлүүд орсон.