mn GB
Mobile menu

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР /2016-2020 ОН/

АЛСЫН ХАРАА

Дэвшилтэт техник, технологид суурилсан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэгч гаалийн байгууллага болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Гаалийн байгууллагын эрхэм зорилго нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд оршино.

Бидний эрхэмлэх үнэт зүйлс:

• Мэдлэг, дэвшилтэт технологи, инновацид суурилсан үйлчилгээ
• Ил тод байдлыг хангах, шударга, шуурхай, ёс зүйтэй ажиллах байгууллагын соёл
• Өргөн мэдлэг, нарийн мэргэшил, багаар ажиллах чадвар
• Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

1.1 Эрсдлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх

1. Гаалийн байгууллагын мэдээллийн стратегийг боловсронгуй болгох, үе шаттайгаар хэрэгжүүлэх, цахим мэдээллийн нэгдмэл орчинг бий болгох;
2. Эрсдлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын тогтолцоог хяналтын бүх үе шатанд боловсронгуй болгох;
3. Бүрдүүлэлтийн цаг хугацааг багасгах арга хэмжээ авах, цаасгүй бүрдүүлэлтийг нэвтрүүлэх
4. Бараа тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх горимыг хялбарчлах, хөрш орнуудын гаалийн байгууллагуудтай хамтарсан шалгалтыг хэрэгжүүлэх
5. Гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, ЭЗИО-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
6. Өндөр эрсдэл бүхий ачилтад тавих гаалийн хяналтын техник тоног төхөөрөмжийг судлах, захиалах, үр дүнг тооцох;
7. Гаалийн баталгаат болон тусгай бүс, хяналтын бүс, гаалийн түр агуулах, гаалийн зам, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч, гаалийн зуучлагчийн үйл ажиллагааны шаардлагыг боловсронгуй болгох, стандартыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг гаалийн хөгжлийн бодлогод нийцүүлэх;
8. Хилийн боомт, газар, хороодын хэтийн хөгжлийн төлвийг тодорхойлон, дэд бүтцийг сайжруулах.

Хүрэх гол үр дүн:

• Мэдээллийн нэгдмэл орчин бий болно.
• Гаалийн хяналтын үр дүн дээшилнэ.
• Гадаад худалдаанд оролцогчдын хууль сахилтын түвшин дээшилнэ.
• Олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал хангагдана.
• Гадаад худалдаа хөнгөвчлөгдөнө.

1.2. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хууль бус барааны эргэлттэй тэмцэх чадавхийг дээшлүүлэх

1. Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон улсын болон бүс нутгийн зөрчлийн мэдээллийн санг үр дүнтэй ашиглах;
2. Зөрчлийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, хадгалах, түгээхтэй холбоотой стратеги боловсруулж, хэрэгжүүлэх;
3. Тарифын болон тарифын бус хязгаарлалттай бараанд тавих хяналтыг сайжруулах;
4. Худалдааны луйврыг таслан зогсоох ажлын үр дүнг дээшлүүлэх;
5. Эрэлч нохойн ашиглалтыг сайжруулах, дэд бүтцийг шийдвэрлэх замаар эрэлч нохойн албаны үйл ажиллагааг бэхжүүлэх;
6. Гаалийн лабораторийн чадавхийг бэхжүүлж, олон улсын итгэмжлэл авах.

Хүрэх гол үр дүн:

• Зөрчлийн мэдээллийн стратеги хэрэгжинэ.
• Хориглосон, хязгаарлагдсан бараанд тавих хяналт сайжирч, хууль бус үйлдлийн илрүүлэлт нэмэгдэнэ.
• Эрэлч нохойн сургалт, ашиглалт сайжирна.

1.3.Тарифын зохистой бодлого хэрэгжүүлэх, улсын төсвийн орлогыг бүрэн дүүрэн бүрдүүлэх

1. ДХБ-ын Гаалийн үнэлгээний хэлэлцээр, ДГБ-ын Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн тухай Олон улсын конвенци, ДХБ болон ДГБ-аас барааны ангилал, гаалийн үнэлгээний чиглэлээр гаргасан заавар, зөвлөмж, барааны ангилал, гаалийн үнэлгээтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах
2. Татвар, орлогын ногдуулалт, барагдуулалт, буцаан олголтыг удирдан зохион байгуулж гүйцэтгэлд хяналт тавих, татварын орлогын мэдээнд дүн шинжилгээ хийх, төлөвлөх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг хэрэгжилтийг хянах,заавар зөвлөмжөөр хангах, тарифын бус хязгаарлалтай барааны жагсаалтыг боловсронгуй болгох, гарал үүслийн дүрмийг нарийвчлан тогтоох, гаалийн тарифын зохистой тогтолцоог бий болгох боломжийг бүрдүүлэх
3. Үндэсний код боловсруулах, барааны хэмжих нэгжид өөрчлөлт оруулах, ангиллын маргаантай асуудлыг шийдвэрлэх;
4. Барааг урьдчилан ангилах системийг нэвтрүүлэх,
5. Барааны ангилал, гаалийн үнэлгээтэй холбоотой гомдол, маргааныг хянан шийдвэрлэх, шийдвэрийн сан үүсгэх;
6. Гаалийн үнийн мэдээллийн сангийн ашиглалтыг боловсронгуй болгох
7. Гаалийн төлбөр тооцоонд и-төлбөрийн систем нэвтрүүлэх.

Хүрэх гол үр дүн:

1. Төсөв бүрдүүлэлтийн эрсдлийн үнэлгээ хийгдэнэ.
2. ДГБ-ын Конвенц, зөвлөмжүүд хэрэгжсэн байна.
3. Гаалийн үнэлгээ, барааны ангиллын үйл ажиллагаа боловсронгуй болж нэгдсэн зохицуулалтаар хангагдана. Тарифын зохицуулалтын судалгаа хийгдэнэ.
4. Улсын төсвийн орлогын төлөвлөлт сайжирна. Цахим төлбөрийн систем хэрэгжинэ.

1.4. Гаалийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх, мэргэшсэн, өндөр ур чадвартай боловсон хүчнээр хангах, хүний нөөцийг чадавхийг хөгжүүлэх

1. Гаалийн ажилтны нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлүүлэх цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
2. Бусад орны гаалийн байгууллагын сургалтын төвүүдтэй хамтран ажиллах замаар гаалийн сургалтын төвийн чадавхийг бэхжүүлэх, хөгжүүлэх;
3. Гаалийн байцаагч нарыг тусгайлан мэргэшүүлж сургах
4. Гаалийн ажилтнуудын ажлын гүйцэтгэл, ажилд хандах хандлага, идэвхийг сайжруулах, ажилтны үнэлгээ, урамшуулал, албан тушаал дэвшүүлэх нээлттэй, ил тод, дүрэм журамд нийцсэн хандлагыг бий болгох бодлогыг хэрэгжүүлэх;
5. Ажилтнуудын мэргэшлийн ур чадвар, ажлын хэрэгцээ шаардлага, хувь хүний нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр ажилтнуудын шилжих хөдөлгөөн, сэлгэн ажиллуулах, үйл ажиллагааг ил тод болгож, боловсронгуй, цахим хэлбэрт шилжүүлэх
6. Гаалийн ажилтны ёс зүйг дээшлүүлэхийн тулд соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах, ариун шударга ёс зүйтэй байх хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах;
7. Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх.

Хүрэх гол үр дүн:

• Хүний нөөцийн хөтөлбөр хэрэгжинэ.
• Нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжинэ.
• Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжинэ.
• Гаалийн ажилтнуудын ажлын үнэлгээ, урамшуулал, албан тушаал дэвшүүлэх тогтолцоо нээлттэй, ил тод байж, холбогдох дүрэм журамд нийцнэ.
• Өөрчлөлтийн менежментийн үр дүнд гаалийн ажилтнуудын ажилд хандах хандлага өөрчлөгдсөн байна.
• Гаалийн байцаагчид авлигаас ангид шударга, өндөр ёс зүйтэй болно.
• Гаалийн улсын байцаагч нарын гаалийн хууль тогтоомжийн зөрчил илрүүлэх ур чадвар сайжирч, мэргэшнэ.

1.5. Гаалийн байгууллагад өөрчлөлтийн менежмент, сайн засаглалыг хэрэгжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх

1. Гаалийн үйл ажиллагааны судалгаа хийх чадавхийг нэмэгдүүлэх, мэдлэгийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх;
2. Өөрчлөлтийн менежментийн стратегийг боловсруулж, гаалийн шинэчлэлтэд нийцүүлэн хэрэгжүүлэх;
3. Гаалийн байгууллагын үйлчилгээний стандартыг боловсронгуй болгож, олон нийтэд хүргэх;
4. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан, бизнесийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх үйл ажиллагааны заавар боловсруулах;
5. Гаалийн байгууллагын үйл ажиллагааны дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлж, төсвийн зарцуулалтын үр ашгийг тооцож, санхүүгийн ил тод байдлыг хангах.
6. Гаалийн байгууллагын хөгжилтөд түлхэц үзүүлэх техник туслалцаа авах асуудлаар хоёр талын болон олон талын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагаас дэмжлэг, туслалцаа авах талаар идэвхтэй ажиллах

Хүрэх гол үр дүн:

• Өөрчлөлтийн менежментийн стратеги боловсруулагдана
• Мэдлэгийн менежмент хэрэгжинэ
• Үйлчилгээний стандарт боловсронгуй болж хэрэгжинэ
• Ил тод нээлттэй үйл ажиллагаа хэрэгжинэ
• Хөрөнгө үр ашигтай зарцуулагдана
• Дотоод хяналттай байгууллагын засаглал сайжирна
• Монгол Улсын болон салбарын гадаад бодлогод тулгуурласан гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж, Дэлхийн гаалийн байгууллагын гишүүний үүргээ хариуцлагатай биелүүлж, тэдгээрээс зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд санал санаачилгатай, идэвхтэй оролцсон байна.
• Хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр болон олон талт гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсэн байна
• Гаалийн байгууллагын хөгжилтөд түлхэц үзүүлэх техник туслалцааг гадаад улс, олон улсын байгууллагаас тодорхой чиглэлээр авсан байна.

1.6. Хилийн хяналтыг зохицуулах менежментийг хэрэгжүүлэх, бараа тээврийн хэрэгслийн урсгалыг саадгүй болгох

1. Гадаад худалдааг хөнгөвчлөх Үндэсний цахим нэг цонхны системийг олон улсын байгууллагын холбогдох стандарт, зөвлөмжид нийцүүлэн Засгийн газрын тэргүүлэгч байгууллагын хувьд бусад байгууллага, оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлэх;
2. Хил хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог албан ёсны зохицуулалтаар шийдэж хамтын ажиллагаагаа хөгжүүлж, харилцан мэдээллийг солилцох , бүртгэлийн системийг нэгтгэж хөгжүүлэх;
3. Мэдээллийн электрон солилцооны боломжийг бүрдүүлэх

Хүрэх гол үр дүн:

• Гадаад худалдаанд шаардлагатай бичиг баримтын бүртгэл хялбаршина
• Засгийн газрын байгууллагуудын хооронд мэдээллийн урсгал боловсронгуй болж, нэг ‘шугаман зогсоолд’ төвлөрнө
• Цаасгүй технологид шилжсэнээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад гадаад худалдааны үр ашгийг дээшлүүлэх, нүүр тулсан харьцааг эрс багасгаж, ил тод нээлттэй байдлыг хангана.
• Хилийн хяналтын байгуулагуудын үйл ажиллагааны зохицуулагдана
• Эрсдэл тооцох, үнэлэх, дүгнэх үйл ажиллагаа хэрэгжинэ
• Хууль ёсны худалдаа хөнгөвчлөгдөнө
• Гаалийн урьдчилсан, хялбаршуулсан бүрдүүлэлт болон статистик мэдээллийн зэрэгцүүлэлт хийх боломж бүрдэнэ.

1.7. Эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, бизнесийн таатай орчныг бий болгох, худалдааг хөнгөвчлөх

1. Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын Киотогийн Конвенц болон бусад Монгол Улсын олон улсын гэрэээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийцүүлэх, гаалийн хуулинд худалдааны орчны өөрчлөлтийг тусган нэмэлт өөрчлөлт оруулах;
2. Гаалийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн зохицуулалтыг оновчтой болгох, гаалийн тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах;
3. Гаалийн байгууллагын эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан хууль боловсруулж батлуулах;
4. Гаалийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, гаалийн үйл ажиллагаа, албан тушаалтны шийдвэрийг хянах нэгдсэн тогтолцоог бий болгох;
5. Хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр болон олон талт гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Хүрэх гол үр дүн:

• Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын Киотогийн Конвенц хэрэгжинэ
• Гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцнэ
• Гаалийн хууль тогтоомжийг шинээр батлах, шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулахад олон нийт болон бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг тусгана.

1.8. Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, үйлчилгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэх

1. Статистик мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангах, мэдээллийн хамралтыг
сайжруулах
2. Статистик үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох
3. Гадаад орнуудтай статистик мэдээлэл солилцох
4. Статистик мэдээллээр үйлчлэх үйлчилгээг боловсронгуй болгох, ил тод нээлттэй байдлыг хангах

Хүрэх гол үр дүн:

• Статистик мэдээллийн үнэн, бодит, шуурхай байдал сайжирч, дүн шинжилгээний ажилд ахиц гарна
• Статистикийн зэрэгцүүлэлтийн үр дүнг гаалийн хяналтын үйл ажиллагаанд ашиглаж хэвшинэ
• Мэдээллийн ил, тод нээлттэй байдал хангагдана.

1.9. Мэдээллийн технологийг хөгжүүлэх, цаасгүй бүрдүүлэлтэд шилжих боломжийг бүрдүүлэх

1. Гаалийн үйл ажиллагааны болон хэрэглэгч, харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн мэдээллийн технологийн шийдлийн олох, дэд бүтцийг боловсронгуй болгох, сайжруулах;
2. Гаалийн үйл ажиллагааг сайжруулахын тулд байгууллагын бүх түвшинд мэдээллийн технологийн хэрэглээг өргөжүүлэх боломжийг судалж, сайжруулах;

Хүрэх гол үр дүн:

• Гаалийн үйл ажиллагаа, харилцагчдын шаардлагад нийцэхүйц үр дүнтэй, найдвартай мэдээллийн технологийн систем бий болно.
• Мэдээллийн технологийн хэрэглээг цаашид өргөжүүлэх боломж судлагдана.