mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

uulzalt

Айлчлалын зорилго

БНСУ-ын Гаалийн байгууллагын дарга Ким Нак Хой-гоос ирүүлсэн урилгын дагуу БНСУ-ын Гаалийн албанд зочилж, БНСУ-Монгол Улсын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцох.

Айлчлалын хугацаа

Айлчлал2014 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД...

Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

0J8A1388

    Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хоорондох Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Гаалийн ерөнхий газрыг төлөөлж дарга О.Ганбат болон Монгол Улс дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг төлөөлж суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ричард Х.Чен нар 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй: Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Харилцан ойлголцлын санамж...

ХОЁР ОРНЫ БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАА.

0J8A8454


Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг боомтуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, боомтын дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулалтыг сайжруулж, боомтын аюулгүй хурдан нэвтрэлтийг өргөжүүлэх, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг газар дээр нь судлан шийдвэрлэх зорилго бүхий хоёр орны холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаа.

Дэлгэрэнгүй: ХОЁР ОРНЫ БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАА.

“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” семинарт Гаалийн байгууллага оролцож байна.

хурал17

“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдвийн хүрээнд өрнөж буй уг хуралд 40 гаруй улсын төлөөлөл оролцож байна. Далайд гарцгүй, хөгжиж буй орны төлөөлөл дэлхийн худалдаанд оролцохдоо бусад орноос хоёр дахин урт зам туулж, хоёр дахин өндөр зардал гаргадаг тул дэлхийн нийт худалдааны дөнгөж 1.1 хувийг эзэлдэг байна. Түүнчлэн далайд гарцгүй 19 орны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 ам.доллараас бага байдаг байна.

Дэлгэрэнгүй: “Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” семинарт Гаалийн...

“Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа-практикт” сэдэвт олон улсын чуулганд Монголын Улсын Гаалийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

tsendee GUB copy

Улс орнуудын Гаалийн их сургуулиудын холбоо, Азербайжаны Гаалийн байгууллагатай хамтран “Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа-практикт” сэдэвт чуулга, уулзалтыг 2014 оны 5 дугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулсан. Монгол Улсын ГЕГ-ын Татвар, орлогын хэлтсийн гаалийн улсын байцаагч Д.Цэндсүрэн “Монголын Гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлээ редакцийн зөвлөлд илгээн, улмаар шалгарч энэхүү чуулга, уулзалтад Монголын Гаалийн байгууллагыг төлөөлөн оролцлоо. 

Дэлгэрэнгүй: “Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа-практикт” сэдэвт олон улсын чуулганд Монголын Улсын Гаалийн...

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БНХАУ-ЫН ГААЛИЙНЕРӨНХИЙ ГАЗРЫНДАРГА НАРЫН УУЛЗАЛТ БЭЭЖИН ХОТНОО БОЛЛОО

IMG 5005

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Ү Ганжоу-ын урилгаар  2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Гаалийн ерөнхий газарт айлчилж,БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын дэд сайд Сун И Биао-тай  хоёр талт ажлын уулзалт хийлээ.

Дэлгэрэнгүй: МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, БНХАУ-ЫН ГААЛИЙНЕРӨНХИЙ ГАЗРЫНДАРГА НАРЫН УУЛЗАЛТ БЭЭЖИН...

ГЕГ-ЫН ДАРГА О.ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

2014-01-1


Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат тэргүүтэй Монголын Гаалийн байгууллагын төлөөлөгчид ОХУ-ын Холбооны Гаалийн Албаны дарга А.Ю.Бельяниновоос ирүүлсэн урилгын дагуу Холбооны Гаалийн албанд зочилж, ОХУ-Монгол Улсын Гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцох айлчлал 2014 оны 03 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй: ГЕГ-ЫН ДАРГА О.ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН...