mn GB
Mobile menu
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙД…

     Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн...

ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ Б…

Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БНАСАУ-аас МУ-ын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3200...

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨЛ

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН…

  ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Хэрэгжүүлэгч байгууллага Монгол улсын Сангийн яам Гүйцэтгэгч байгууллага Монгол улсын Гаалийн ерөнхий газар Төслийн зорилго Хилийн үйлчилгээг сайжруулах замаар гадаад худалдааг илүү шуурхай,...

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ БОЛОН МӨНГӨ  УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ”СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ Б…

Гаалийн байгууллага гүний болон хилийн боомтын 50 алба хаагчдыг хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Гаалийн ерөнхий газрын...

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН МОСКВАД БОЛЛОО

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН…

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зяньпин нар Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр анх удаа хамтдаа...

ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ: ГАДААД УУЛЗАЛТ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монголын гаалийн байгууллагын 2 498 орчим ажилтнууд 1990-2017 оны хооронд давхардсан тоогоор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, ДГБ, ДХБ, ТАСИС (Еврогааль), JICA, KOICA, KTNET, AusAID, USAID, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын зардлаар, мөн өөрийн болон Япон, БНСУ, БНХАУ, АНУ-ын гаалийн байгууллагын санхүүжилтээр, гаалийн хэргийн төрөл бүрийн чиглэлээр гадаад сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд хамрагдсан байна. 

Сүүлийн 5 жилд буюу 2013-2017 онд нийт 300 гаруй удаагийн уулзалт, сургалтад 586 гаалийн ажилтанг хамруулсан нь 1990 оноос хойш гадаад томилолтод хамрагдсан ажилтнуудын 23.46 хувийг эзэлж байгаа нь Монголын гаалийн гадаад хамтын ажиллагааны хөгжлийг илтгэж байна.

Зураг 1. Гадаад уулзалт, сургалтын статистик

GHA7

Нийт 42 улсад зохион байгуулагдсан 223 удаагийн гадаад арга хэмжээ /уулзалт, сургалт/-нд давхардсан тоогоор 586 гаалийн ажилтнууд хамрагдсан байна. Гадаад арга хэмжээний 78.4% сургалт, үлсдэн 21.6% уулзалт эзэлж байгаа нь Монголын гаалийн байгууллага ажилтнуудынхаа чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажилласныг илтгэж байна.

Эдгээр сургалтыг чиглэлийн дагуу ангилан үзвэл хууль сахиулах хамгийн их буюу 36 хувь, тариф, татварын чиглэл хамгийн бага буюу 8%-ийг тус тус эзэлжээ. Дараах графикт он тус бүрээр явагдсан сургалтын чиглэлийг дэлгэрэнгүйгээр харууллаа.

Зураг 2. Гадаад сургалтын чиглэл (2013-2017)

GHA8

Гаалийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн хамт олон ДГБ, олон улсын төрөлжсөн байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр болон хоёр талт хамтын ажиллагаа бүхий бусад орны гаалийн байгууллагаас Монгол Улсын гаалийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй зохион байгуулсан 14 удаагийн үндэсний сургалт, оног зүйн техникийн туслалцааг амжилттай зохион байгуулсан. Эдгээр сургалтад 500 гаалийн ажилтан давхардсан тоогоор хамрагдан эрсдэлийн удирдлага, гаалийн үнэлгээ, гарал үүслийн дүрэм, гаалийн лаборатори, бүрдүүлэлтийн дараах, хар тамхи, мансууруулах бодисын хяналт зэрэг чиглэлээр  гаалийн хэргийн мэдлэгээ дээшлүүлсэн байна.

Зураг 3. Монгол Улсад зохион байгуулсан гадаад сургалтын чиглэл (2013-2017)

GHA9

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ГУАБ Н.Өнөрцэцэг: Гаалийн байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байгаа манай тэргүүний, манлайлагч удирдах ажилтны нэг. Тэрээр Сингапур, Бельги, Ирланд, Япон зэрэг орнуудад гаалийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бөгөөд 2001 онд Япон Улсад төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Гаалийн байгууллагын 1993 онд хэрэгжүүлсэн АСИКУДА төсөл, 2007-2011 онуудад хэрэгжүүлсэн “Гаалийн шинэчлэл” төслийн төслийг хэрэгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулахаас гадна, “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах асуудлаар” Польш, Болгар, Турк болон Их Британийн Вант Улстай хоёр талт хамтын ажиллагааны Хэлэлцээр байгуулах бэлтгэл ажилд биечлэн оролцож, холбогдох зохион байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэсэн. Сүүлийн арван жилд Монгол Улсад гадаад орны гаалийн байгууллагын дарга нарын айлчлал, олон улсын томоохон хурал, арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамт олноо манлайлан оролцож Монголын гаалийн байгууллага олон улсын чанартай арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулах боломжтойг дэлхий дахинд харуулсанд түүний оролцоо, хувь нэмэр их юм.  

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ГУБ Д.Баярсайхан: Гаалийн байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжин орсон шилжилтийн он жилүүдэд БНМАУ-ын гадаад худалдааны бодлогыг олон улсын жишигт нийцүүлэхэд асар их хувь нэмрээ оруулсан манай тэргүүний, манлайлагч ахмад гаальчин. Тэрээр Австралийн Сидней хотын Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан ба зөвхөн Монголын гааль төдийгүй Монгол Улсыг дэлхийн хэмжээнд гадаад худалдааны үйл ажиллагааг эрхлэн явуулахтай холбоотой олон улсын гэрээ, хэлэлцээрийг үндэсний хуууль тогтоомжид тусгах ажилд томоохон хувь нэмэр оруулж гадаад худалдаа, гаалийн үйл ажиллагаатай холбоотой 9 хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орсноос гадна, 12 олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орохтой холбоотой ажлыг зохион байгуулж, орчуулга хийж, гаалийн үйл ажиллагаа, гадаад худалдаатай холбоотой 5 номыг зохиосон, 4 номыг орчуулан олны хүртээл болгосон байна. Түүнчлэн гаалийн ажилтнуудыг сургах ажилд өөрийн хувь нэмрийг оруулан, Гааль эдийн засгийн дээд сургуулт, сургалт хариуцсан нэгжид ажиллан өнөөгийн нийт гаалийн бие бүрэлдэхүүний 30 гаруй хувь нь түүнийг багшаа хэмээн хүндэтгэж явдаг. Энэ нь гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд оруулсан түүний томоохон ажлын нэг мөн. Монгол Улс Япон Улстай байгуулсан анхны Чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах багт орж, гаалийн чиглэлийг ахлан ажилласан гавьяатай нэгэн бөгөөд гаалийн хяналт шалгалт, гаалийн бодлого, гаалийн стратеги, хамтын ажиллагаа хариуцсан нэгжийн даргаар ажиллаж, хамт олноо удирдан зохион байгуулж, шинэ үеийн гаалийн байгууллагыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан билээ.

Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ГУБ Ц.Баярмаа. Гаалийн байгууллагад гурван арваны турш ажилласан шинэ үеийн гаалийн байгууллагын хөгжилд гаалийн хяналт, гадаад хамтын ажиллагаа, гаалийн бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, санаа ажилладаг,  манай тэргүүний ахмад гаальчдын нэг билээ. Тэрээр ОХУ-ын Гаалийн академийг төгссөн шилдэг төгсөгчийн нэг бөгөөд, Монгол-Оросын гаалийн байгууллагын хамтын ажиллагаа болон Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагын гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд санаачилгатай ажиллаж, гаалийн дарга нарын дээд хэмжээний уулзалт, бүх түвшний ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулахад гүүр болон ажиллаж, монгол-орос болон монгол-орос-хятадын гаалийн байгууллагын хооронд 2015-2017 онуудад байгуулсан 10 гаруй бичиг баримтын эхийг бэлтгэх, орчуулах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангахад идэвхтэй ажиллаж байна..

Гаалийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ГУБ Э.Энхтуул: Гаалийн байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байгаа, гадаад харилцааны чиглэлээр мэргэшсэн манай залуу гаальчдын төлөөлөл болсон шилдэг ажилтны нэг. Австрали Улсад магистрын зэрэг хамгаалсан ба гаалийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж Нидерланд Улсын Сангийн яам, Гааль, татварын байгууллага, Монголын Гаалийн байгууллагын гурван талт хамт ажиллагааны хэлэлцээрийг байгуулах, түүний хэрэгжилтийг хангахад гар бие оролцож гаалийн хяналт, шалгалт, эрсдэлийн удирдлага, барааны ангилал, гаалийн үнэлгээний чиглэлийн онош зүйн шинжилгээ, сургалт зохион байгуулахад идэвх чармайлт гарган ажилласан. Түүнчлэн БТКУС-ийн 2011 оны өөрчлөлтийн Монгол хэлнээ орчуулан БТКУС-ийн жагсаалтыг хэвлүүлэх, ДГБ-ын цахим сургалтын хөтөлбөрийг орчуулах, Шинэчлэн найруулсан Киотогийн конвенцийн гарын авлагыг орчуулах зэрэг ажилд ихээхэн хувь нэмрээ оруулсан.

GHA10GHA11

Түүний гадаад хэлний гүнзгий, академик түвшний мэдлэг нь 2016 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалтын албан ёсны орчуулагчийн сонгон шалгаруулалтад тэнцэхэд нөлөөлсөн бөгөөд энэ ажлын хүрээнд Европын Холбооны Улсын Засгийн газрын Орчуулгын яаманд 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлж, АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалтын бүхий л уулзалтуудын орчуулгыг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.

БИДНИЙ АМЖИЛТЫН ҮНДЭС: Дэлхийн Гаалийн Байгууллагын бодлого чиглэлийг Монголын гаалийн байгууллагын үйл ажиллагаанд тусгах, бусад олон улсын байгууллага, хөрш орнууд, бусад хоёр талт хамтын ажиллагаатай орнуудтай гаалийн гадаад хамтын ажиллагааг идэвхтэй, мэргэшлийн түвшинд авч явж байгаа нь тус хэлтсийн  гадаад хэлний өндөр мэдлэгтэй, гаалийн хэргийн арвин туршлагатай, гаалийн албаны олон чиглэлээр тогтвор суурьшилтай ажиллаж байсан, ажиллаж байгаа ахмад гаальчид, түүнчлэн тус хэлтсийн залуу гаальчид, ажилтнуудын идэвх зүтгэл, санаачлагатай салшгүй холбоотой болохыг тэмдэглэхэд таатай байна. 

banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР …

     Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт...

Дэлгэрэнгүй
ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР…

Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БНАСАУ-аас МУ-ын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн...

Дэлгэрэнгүй
ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨЛ

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨ…

  ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Хэрэгжүүлэгч байгууллага Монгол улсын Сангийн яам Гүйцэтгэгч байгууллага Монгол улсын Гаалийн ерөнхий газар Төслийн зорилго Хилийн үйлчилгээг сайжруулах...

Дэлгэрэнгүй
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ БОЛОН МӨНГӨ  УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ”СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭР…

Гаалийн байгууллага гүний болон хилийн боомтын 50 алба хаагчдыг хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН МОСКВАД БОЛЛОО

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ…

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зяньпин нар Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9 дүгээр сарын...

Дэлгэрэнгүй
УХШИГГ, УЛС ХООРОНДЫН ИЛГЭЭЛТИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ  ААН-ЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

УХШИГГ, УЛС ХООРОНДЫН ИЛГЭЭЛТИЙН ТУСГАЙ ЗӨВШӨ…

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь гааль биенесийн түншлэлийн хүрээнд 2019.02.20-ны өдөр улс хоорондын илгээлтийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР ИРГЭН Т ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДСАНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР ИРГЭН Т ХАР ТАМХИ НЭВ…

  Өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалиар Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд биедээ хар тамхи...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

2019 оны 1-р сарын байдлаар Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдлийг илрүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад...

Дэлгэрэнгүй
ДГБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

ДГБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

Жил бүрийн олон улсын гаалийн баярыг тохиолдуулан Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас дэлхий дахины гаалийн байгууллагад тулгарч буй хүндрэлтэй холбоотой уриа тунхаглан...

Дэлгэрэнгүй
“ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2019”

“ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2019”

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенц 1952 оны 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болсноор, одоогийн Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) 17 гишүүнтэй байгуулагдан, уг зөвлөлийн анхны...

Дэлгэрэнгүй