mn GB
Mobile menu

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ САНГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАВ.

Germany

ХБНГУ-ын Холбооны Сангийн Яамны гаалийн асуудал эрхэлсэн газрын дарга Таня Милденбергер, гадаад хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Томас Мазетын хамт 2016 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газарт ажлын айлчлал хийв.

 0J8A0298

0J8A0295

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт ХБНГУ-ын Холбооны Сангийн Яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол-Германы гаалийн байгууллагуудын хоорондын хоёр талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтад монголын талаас ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Цэенрэгзэн, Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөө, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д.Жаргалсайхан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Цолмон нар оролцов.

0J8A0312

Түүнчлэн тус айлчлалын хүрээнд “Монгол Улсын гаалийн ерөнхий газар, ХБНГУ-ын Холбооны сангийн яам хооронд гаалийн асуудлаар хамтран ажиллах тухай хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурах ёслол 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гаалийн ерөнхий газрын уулзалтын өрөөнд болов

0J8A0322

0J8A0330

Хамтын ажиллагааны хамтарсан тунхаг бичиг байгуулснаар ХБНГУ-ын гаалийн байгууллагын туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа бөгөөд Тунхаг бичгийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг 2017 оны 10 дугаар сард Берлин хотноо зохион байгуулагдах АСЕМ-ийн гаалийн дарга нарын уулзалтын үеэр батлахаар хоёр тал харилцан тохиролцов.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС