mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

uulzalt

Айлчлалын зорилго

БНСУ-ын Гаалийн байгууллагын дарга Ким Нак Хой-гоос ирүүлсэн урилгын дагуу БНСУ-ын Гаалийн албанд зочилж, БНСУ-Монгол Улсын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцох.

Айлчлалын хугацаа

Айлчлал2014 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан.

 Айлчлалын бүрэлдэхүүн

oluulaa solongos

 

БНСУ-ын гаалийн байгууллагад хийсэн ажлын айлчлалд дараах бүрэлдэхүүнтэй оролцлоо. Үүнд:

 -          ГЕГ-ын дарга О.Ганбат

 -          Ховд дахь гаалийн газрын дарга Б.Мөнхбат

 -          Замын-Үүд дэх гаалийн газрын орлогч дарга Д.Солонго

 -          Дорнод дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Өлзийсайхан

 -          ГЕГ-ын Гадааад хамтын ажиллагааны хэлтсийн гаалийн улсын байцаагч Э.Энхтуул

 -          Дорнод дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Гэрэлмаа.

 

Айлчлалын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил

 

2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

 

            Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат тэргүүтэй Монголын гаалийн байгууллагын төлөөлөгчдийг БНСУ-ын гаалийн байгууллагын Гадаад хамтын ажиллагаа, гадаад бодлогын газрын Хоёр талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Инчеоны Гаалийн байгууллагын дарга тэргүүтэй албан тушаалтнууд угтан авч, ажлын уулзалт хийлээ.

humuus

Ажлын уулзалтаар Инчеоны гаалийн байгууллага болон Буянт-Ухаа дахь гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг удирдах байгууллагаас ямагт дэмжин ажилладагт Инчеоны гаалийн байгууллагын дарга талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа улам нягт гүнзгийрүүлэн ажиллах болохоо илэрхийллээ.

            Гаалийн ерөнхий газрын даргын зүгээс цаашид тус хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаагийн улмаас төсөвт хүндрэл учруулахгүй байх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг тодорхой болгох шаардлагатай тухай хүсэлт гаргалаа.

            Түүнчлэн Инчеоны гаалийн байгууллагын ажилтнууд гаалийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг автоматжуулсан систем, зорчигчдод онилгоо хийх ажиллагааны шат дараалал, телекамерын хяналтын системийн талаарх танилцуулгыг хийлээ.

 

2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

            Монгол Улс, БНСУ-ын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа 1993 онд хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулан эхэлсэн түүхтэй. Гаалийн байгууллагуудын удирдлагууд тулгарч буй бэрхшээл хүндрэлүүдээ шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлох, эрчимжүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг хийж ирсэн түүхтэй. 2011 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан гаалийн байгууллагын дарга нарын тавдугаар зөвлөлдөх уулзалтаас хойш хоёр орны гаалийн байгууллагын хамтын ажиллагаа түр удаашраад байсан билээ. БНСУ-ын гаалийн байгууллагаас зургадугаар зөвлөлдөх уулзалтыг хийх зорилгоор 2013 онд бидэнд урилга ирүүлээд байсан хэдий ч төсөв санхүүгийн хүндрэл, төсөв хэмнэх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс тус уулзалт хойшлогдоод байсан билээ. 2014 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдсан тус уулзалтад оролцогчдын холбогдон гарах зардлыг БНСУ-ын гаалийн байгууллагаас гаргаж туслалцаа үзүүлсний үр дүнд айлчлал хийх боломж бүрдсэнийг дурдах нь зүйтэй.

uulzalt

Дарга нарын албан ёсны уулзалт 16:00 цагт эхэлж, 17:30 хүртэл үргэлжилсэн бөгөөд уулзалт найрсаг уур амьсгалтай болж өнгөрөв. Уулзалтад Монголын гаалийн байгууллагын айлчлалын бүрэлдэхүүн болон БНСУ-ын гаалийн байгууллагын дараах бүрэлдэхүүн бүхий албан тушаалтнууд оролцлоо. Үүнд:

-          БНСУ-ын гаалийн байгууллагын дарга Ким Нак Хой

-          Мэдээлэл болон Олон улсын асуудлын товчооны дарга Ким Кванг Хо

-          Гаалийн аудитын товчооны дарга Чунг Ил Сок

-          Гаалийн хоёр талт хамтын ажиллагааны хэлтсийн дарга Канг Еон Хо

-          Гаалийн хилийн хяналтын сургалтын төвийн Боловсрол, сургалтын хэлтсийн дарга Ким Жонг Ки

-          Гаалийн хоёр талт хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Юүн Жу Хеон.

           

Уулзалтын үеэр хэлэлцсэн үндсэн 3 асуудал:

  1. Монгол Улс, БНСУ-ын гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх
  2. 2011 оны ДГБ-ын гишүүн орнуудын Гаалийн байгууллагын дарга нарын уулзалтын үеэргарын үсэг зурахаар товлож байсан“ЭЗИО-ын асуудлаар хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г шинэчлэх, эргэн сэргээх, хэрэгжүүлэх
  3. Монголын гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хяналтын процедурт хийгдэж буй шинэчлэл өөрчлөлттэй холбогдуулан, гаалийн байгууллагын ажилчдын чадавхийг бэхжүүлэх, мэдлэгийг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлэх

Дээрх үндсэн гурван асуудлын хүрээнд хоёр гаалийн байгууллагын удирдлагууд хамтын ажиллагаа 2011 оноос хойш хүч нь сулраад байсныг цохон тэмдэглэж, хамтын ажиллагаагаа эргэн эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байгааг хүлээн зөвшөөрч, найрсаг харилцаагаа улам гүнзгийрүүлэн ажиллахаар санал нэгтэй тогтлоо. БНСУ-ын гаалийн байгууллагын дарга Монгол Улсад тулгарч байж болзошгүй хүндрэл бэрхшээлүүд БНСУ-д хэдийнээ тулгараад шийдвэрлэгдээд явж байгааг онцолж, ямар ч асуудал тулгарсан БНСУ-ын гаалийн байгууллагад хандахад туршлагаа хуваалцаж, зөвлөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ. Цаашилбал, гаалийн байгууллагууд ЭЗИО-ын хөтөлбөр дэлхий дахины 63 оронд хэрэгжиж буйг дурдаад, Монгол Улс хөрш орнуудтайгаа энэ чиглэлийн ажлаа хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцэж эхэлснийг тэмдэглэн, 2009 оноос хойш тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нийт 578 аж ахуйн нэгжид итгэмжлэл олгоод буй арвин туршлага хуримтлуулсан БНСУ-ын гаалийн байгууллагын туршлагыг судлах, Монгол Улсын ЭЗИО-ын хөтөлбөрийг эхлүүлэхэд бүхий л боломжоороо тусламж үзүүлэх боломжоор ханган хамтран ажиллахаар тохиролцлоо. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хоёр гаалийн байгууллагын хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурагдсан бөгөөд төлөвлөгөөний дагуу Монголын гаалийн байгууллага тус хөтөлбөрт хамаарахаливаа мэдээллийг авах тухай хүсэлтийг холбоо тогтоогчоор дамжуулан тавих, зөвлөгөө, сургалт авах боломжтой болж байгаа юм. Монголын гаалийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх асуудлаар БНСУ-ын гаалийн байгууллага боломжит бүх арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлж, сургалтын хэрэгцээ шаардлага хүсэлтийн талаар харилцан санал солилцож ажиллах холбоо тогтоогчдыг хоёр талдаа томилох саналыг гаргаад БНСУ-ын гаалийн байгууллагын холбоо тогтоогчоор Гаалийн хилийн хяналтын сургалтын төвийн Боловсрол, сургалтын хэлтсийн дарга Ким Жонг Ки-г томиллоо. Монголын гаалийн байгууллагыг төлөөлөн сургалтын асуудлаар хүсэлт хүргүүлэх, санал солилцох холбоо тогтоогчоор тус айлчлалын үеэр орчуулагчийн үүрэгтэй оролцсон Дорнод дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Гэрэлмаа томилогдлоо.

end bicig barimt solih

Уулзалтын үеэр дээрх үндсэн гурван асуудлыг хэлэлцэж, уулзалтын төгсгөлд Монголын гааль болон БНСУ-ын гаалийн байгууллага хооронд хамтран хэрэгжүүлэх ЭЗИО-ын асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөө, зургадугаар зөвлөлдөх уулзалтын хурлын тэмдэглэл гэсэн албан бичгүүдэд гарын үсэг зурлаа. Түүнчлэн, Гаалийн ерөнхий газрын дарга дараагийн долдугаар зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаа илэрхийлж,БНСУ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг боломжтой үедээ ойрын хугацаанд айлчлан ирэхийг урилаа.