mn GB
Mobile menu
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙД…

     Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн...

ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ Б…

Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БНАСАУ-аас МУ-ын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3200...

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨЛ

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН…

  ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Хэрэгжүүлэгч байгууллага Монгол улсын Сангийн яам Гүйцэтгэгч байгууллага Монгол улсын Гаалийн ерөнхий газар Төслийн зорилго Хилийн үйлчилгээг сайжруулах замаар гадаад худалдааг илүү шуурхай,...

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ БОЛОН МӨНГӨ  УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ”СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ Б…

Гаалийн байгууллага гүний болон хилийн боомтын 50 алба хаагчдыг хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Гаалийн ерөнхий газрын...

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН МОСКВАД БОЛЛОО

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН…

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зяньпин нар Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр анх удаа хамтдаа...

МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

GHA4

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Бүгд Найрамдах Тажик Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд түүхэндээ анх удаагаа нүүр тулан уулзсан. Тус түүхэн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Талын зам” төсөл хэрэгжүүлэх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Евразийн эдийн засгийн холбоо” байгуулах санал, БНХАУ-ын дарга Ши Жинпин “Нэг бүс-нэг зам” санаачилга тус тус дэвшүүлж, улмаар гурван улсын хамтын ажиллагааны эх суурийг тавих, цаашид хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон билээ. Энэ санаачилгыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагын дарга нарын гурван талт анхны уулзалт БНХАУ-ын Бээжин хотноо 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болсон. Тус уулзалтаар БНХАУ-ын гаалийн байгууллагаас хөрш орнуудын гаалийн байгууллагууддаа хандан Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг боловсруулах санал, ОХУ-ын гаалийн байгууллагаас гурван талт хамтын ажиллагааны зохицуулалтын механизм тогтоох зорилгоор гурван талт ажлын хэсэг байгуулах, мөн Монгол Улсад төвтэй Нарийн бичгийн дарга нарын газар байгуулах ажлыг Монголын талд хариуцуулах саналыг тус тус дэвшүүлсэн.

GHA5

Монголын гаалийн байгууллага хоёр хөрш орны гаалийн дарга нараас дэвшүүлсэн саналыг дэмжиж, тус ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагуудын гурван талт ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг 2016 оны 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Уулзалтаар “Нэгдүгээрт, Хятадын гаалийн байгууллагын санаачилан боловсруулсан “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр”-ийн төслийг Талууд эцэслэн зөвшилцсөн; Хоёрдугаарт, Гурван талт хамтын ажиллагааны зохицуулалтын механизм тогтоох Нарийн бичгийн дарга нарын газар байгуулах талаар Монголын гаалийн байгууллагаас бэлтгэсэн саналыг хэлэлцсэн” байна.

GHA6

Ийнхүү Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын Хэлэлцээр”-ийг Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга А.Ю.Бельянинов, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Гуанжоу нар гарын үсэг зурав.

Тус хэлэлцээр байгуулснаар эдгээр гурван орны хооронд тээвэрлэж байгаа зарим нэр төрлийн барааны мэдээллийг Монгол-Орос-Хятадын гаалийн байгууллагууд хоорондоо цахим байдлаар солилцох, дамжуулах боломж бүрдэж байна. Түүнчлэн монголын аж ахуйн нэгж, байгуулагууд БНХАУ-аас ОХУ-д, ОХУ-аас БНХАУ-д дамжин өнгөрөх барааг саадгүй, түргэн шуурхай тээвэрлэх таатай нөхцөл байдал бий болно.

banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР …

     Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт...

Дэлгэрэнгүй
ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР…

Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БНАСАУ-аас МУ-ын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн...

Дэлгэрэнгүй
ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨЛ

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨ…

  ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Хэрэгжүүлэгч байгууллага Монгол улсын Сангийн яам Гүйцэтгэгч байгууллага Монгол улсын Гаалийн ерөнхий газар Төслийн зорилго Хилийн үйлчилгээг сайжруулах...

Дэлгэрэнгүй
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ БОЛОН МӨНГӨ  УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ”СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭР…

Гаалийн байгууллага гүний болон хилийн боомтын 50 алба хаагчдыг хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН МОСКВАД БОЛЛОО

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ…

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зяньпин нар Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9 дүгээр сарын...

Дэлгэрэнгүй
УХШИГГ, УЛС ХООРОНДЫН ИЛГЭЭЛТИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ  ААН-ЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

УХШИГГ, УЛС ХООРОНДЫН ИЛГЭЭЛТИЙН ТУСГАЙ ЗӨВШӨ…

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь гааль биенесийн түншлэлийн хүрээнд 2019.02.20-ны өдөр улс хоорондын илгээлтийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР ИРГЭН Т ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДСАНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР ИРГЭН Т ХАР ТАМХИ НЭВ…

  Өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалиар Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд биедээ хар тамхи...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

2019 оны 1-р сарын байдлаар Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдлийг илрүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад...

Дэлгэрэнгүй
ДГБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

ДГБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

Жил бүрийн олон улсын гаалийн баярыг тохиолдуулан Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас дэлхий дахины гаалийн байгууллагад тулгарч буй хүндрэлтэй холбоотой уриа тунхаглан...

Дэлгэрэнгүй
“ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2019”

“ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2019”

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенц 1952 оны 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болсноор, одоогийн Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) 17 гишүүнтэй байгуулагдан, уг зөвлөлийн анхны...

Дэлгэрэнгүй