mn GB
Mobile menu

Барааны ангилал

Эрх зүйн эх сурвалж:

· “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” - ийн тухай Олон Улсын конвенци 1983 он,
· Монгол Улсын Гаалийн тухай хууль 2008 он
· Монгол Улсын Гаалийн тариф, татварын тухай хууль 2008 он

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн талаар

Дэлхийн Гаалийн Байгууллага/ДГБ/-аас эмхтгэн боловсруулсан “Барааг Тодорхойлох, кодлох уялдуулсан систем” - ийн тухай Олон Улсын конвенцийг 1983 онд батласан.

Уг конвенци нь Удиртгал, 20 зүйл, Уялдуулсан систем/ УС/-ийн Жагсаалт, УС-ийн Ерөнхий Тайлбар дүрэм, хэсэг, бүлэг мөрийн тайлбар бүхий хавсралтаас бүрддэг.

“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”/БТКУС/ гэж Зүйл, Мөр, тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий Жагсаалт, мөн энэхүү Конвенцид хавсаргасан Уялдуулсан Системийн Тайлбар Дүрмүүдийг ойлгоно гэж тодорхойлсон байдаг.

БТКУС-ийг 2009 оны 4 сарын байдлаар Конвенцийн 137 Хэлэлцэн тохирогч тал, 200 гаруй улс орон, мөн эдийн засгийн болон гаалийн холбоод гаалийн тарифын болон тарифын бус арга хэмжээг тогтоох, олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр хийх, зарим нэр төрлийн барааг гаалийн татвараас чөлөөлөх, гаалийн хөнгөлөлт үзүүлэхэд ашиглаж байна.

Одоогийн байдлаар дэлхийн худалдааны эргэлт дэх барааны 98%-ийг энэ системийн дагуу ангилагдаж байгаа нь олон улсын худалдааны хууль ёсны суурь ангилал болоод байна.

БТКУС-ийн тухай Конвенцийн 16 дугаар зүйлд зааснаар дэлхийн худалдааны эргэлтэд тухайн барааны эзлэх хувийн жин, практик үйл ажиллагаа, техник технологийн дэвшилт, шинээр үйлдвэрлэгдсэн бараа, байгаль хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотойгоор БТКУС-ийн Жагсаалтад 4-6 жилийн давтамжтайгаар ДГБ-ын дэргэдэх Уялдуулсан системийн хорооноос нэмэлт, өөрчлөлтийг оруулдаг.

Монгол Улс БТКУС-ийн тухай Олон Улсын конвенцид 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэгдэн орж, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн нь дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээн дэх даяарчлалын үйл явцад хөл нийлүүлэн хөгжих, гадаад худалдаанд идэвхитэй оролцох анхны алхам болсон юм. 

Манай улс одоогоор уг системийг үндэсний тарифын тогтолцоо бүрдүүлэх, гадаад худалдааны гаалийн статистик мэдээ гаргах, тарифын бус арга хэмжээг тогтоох, олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр хийх, зарим нэр төрлийн барааг гаалийн татвараас чөлөөлөхөд хэрэглэж байна.

Гаалийн харилцаанд оролцогчдод өгөх мэдээлэл

Гаалийн харилцаанд оролцогч гаалийн байгууллагад хүсэлт гаргаснаар импортын барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулж болно.

Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах хүсэлт гаргахдаа:

1. Гаалийн харилцаанд оролцогч баталсан маягтын дагуу Гаалийн удирдах төв байгууллагад хандан бичгээр хүсэлт гаргана,

2. Гаалийн харилцаанд оролцогч өгсөн мэдээллийнхээ үнэн, зөвийг нотлох зорилгоор дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:
- Гадаад худалдааны гэрээ,
- Худалдааны бичиг баримт
- Гарал үүслийн гэрчилгээ
- Тохирлын гэрчилгээ
- Тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз, сертификат /шаардлагатай бол/

Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам
Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах хүсэлт / маягт/

Барааны ангиллын код тодорхойлохтой холбоотой гомдол, маргаан

Гаалийн харилцаанд оролцогч барааны ангиллын код тодорхойлохтой холбоотой гомдлыг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу:

1. Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;

2.Гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;

3.Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гаргана.

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно. 

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр гаргана. 

Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

pdf

Жагсаалт, үндэсний код оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай тушаал

Хавсралт - 1

Хавсралт - 2

pdf Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах хүсэлт / маягт/
pdf Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам
pdf Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах хүсэлт / маягт/
pdf ЦАГААН БУДААНЫ АНГИЛАЛ, БИЧИГЛЭЛ     / Зурган мэдээ /
pdf УРГАМЛЫН ТОСНЫ АНГИЛАЛ, БИЧИГЛЭЛ     / Зурган мэдээ /
pdf Стратегийн хүнсний кодолсон жагсаалт
pdf Эм, эмийн бэлдмэлийн ангиллын код
pdf Барааны ангиллын каталог