mn GB
Mobile menu

“БИЗНЕС ЭРХЛЭХҮЙ” СУДАЛГААНД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НӨЛӨӨЛӨЛ

Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулан үнэлдэг хэд хэдэн судалгаанууд байдаг: Үүнд:

1. Дэлхийн өрсөлдөх чадварын төв / The global competitiveness report /

• 1989 оноос - Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан (ДӨЧЖТ)
• 58 улс
• 4 бүлэг, 331 шалгуур үзүүлэлт

2. Дэлхийн эдийн засгийн форум / The world economic forum//

• 1979 оноос - Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан (ДДӨЧТ)
• 144 улс
• 12 бүлэг, 103 шалгуур үзүүлэлт

3. Дэлхийн банк /Doing business/

• 2004 оноос бизнес эрхлэхүй судалгаа
• 189 улс
• 10 шалгуур үзүүлэлт

DOING BUSINESS

Улс орны бизнес эрхлэлтийг дэмжих, гадаад худалдаа эрхлэгчдэд таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор судалгаа хийж байгаа үзүүлэлтээс Гаалийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааралтай “Trading across border” буюу хил дамнасан худалдаа ба гадаад худалдааны үзүүлэлт нийт 10 үзүүлэлтийн нэг болж ордог.

Гаалийн байгууллага нь гадаад худалдааг хөнгөвчлөх эрхэм зорилгынхоо хүрээнд гадаад худалдааг дэмжих, гадаад худалдаанд орлцогчдын гаалийн бүрдүүлэлтад зарцуулах цаг хугацаа, зардалыг хэмнэх, чирэгдлийг багасгах зорилгоор олон ажлыг санаачилсаны үр дүнд тухайн судалгаагаар 2014 онд нийт 189 орноос 181-р байрт эрэмблэгдэж байсан бол 2016 оны үзүүлэлтээр 75-р байрт эрэмблэгдсэн нь гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гадаад худалдаа эрхлэгчдэд нөлөөлж байгаа үзүүлэлт юм.

Тухайн хэрэгжүүлсэн ажлуудаас нь дурдвал:

- Эрсдэлийн удирдлагын системийг нэвтрүүлж, сонгон шалгах зарчимд тулгуурлан гаалийн хяналтыг хэрэгжүүдэг болсон байна. Ингэснээр гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд таатай нөхцөл бүрдэхээс гадна нүүр тулсан харилцаанаас ангид байх боломжийг бүрдүүлж байна.
- Гаальд шаардагдах бичиг баримтыг цөөрүүлсэн байна.
- Нийлүүлэлтийн шат дамжлагыг цөөрүүлж, хөрш орнуудтай цахим байдлаар бичиг баримт солилцох болсон байна.
- Эдийн засгийн имтгэмжлэгдсэн оператор шалгаруулах ажиллагааг эхлүүлж байна
- Цахим үйлчилгээний систем нэвтэрсэн нь гаалийн болон бусад татвар хураамж төлдөг худалдаа эрхлэгчид, НӨАТ төлөгч борлуулагч, худалдан авагчид, иргэд урт дараалалд удаан хугацаагаар хүлээх зэрэг төрөл бүрийн бэрхшээлтэй тулгардаг. Харин одоо цахим үйлчилгээний систем нэвтэрснээр холбогдох төрийн байгууллагуудтай харилцах нь бизнес эрхлэгчдийн хувьд маш хялбар болж байна.

Дэлхийн банк группээс эрхлэн гаргадаг энэхүү судалгаа нь энэ жилээс шинэ аргачлал нэвтрүүлсэн нь манай орны хувьд таатай нөхцөл бүрдүүлэхээр байгаа юм.