mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 2014 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ИЛРҮҮЛСЭН ГААЛИЙН ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ.

logo

Гаалийн байгууллагын 2014 оны 1 дүгээр улиралд илрүүлсэн зөрчлийн мэдээг ЭНД дарж үзнэ үү.

ГААЛИЙН ХИЛЭЭР БАЙГАЛИЙН ЧУЛУУГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА.

1403240002

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дахь гаалийн газрын хяналтын бүсээр 2014 оны 04-р сарын 07-ны өдөр хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрлээ. Уг  гаалийн газрын хяналтын бүсийн гарах чиглэлд шалгагдаж байсан  MITSUBISHI SPACEGEAR маркийн автомашины шатахууны банкинд 128 кг байгалийн чулуу нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт шалгалтын явцад олж илрүүлсэн ба уг зөрчилд хойшлуулшгүй ажиллагаа хийж, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн тасагт хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлэн өгсөн байна.  

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ХИЛЭЭР БАЙГАЛИЙН ЧУЛУУГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЛЭЖ БАЙНА.

burhan 8

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2014 оны 3-р сарын 11-ны өдөр ОМ-223 нислэгээр зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээшнээс түүх соёлын хосгүй үнэт зүйл болох бурхан, үйсэн дээрх бичээс, судар зэрэг нийт 81 ш эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Гаалийн улсын байцаагч нар  илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага болон Соёлын өвийн төвд шалгуулахаар шилжүүлээд байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЛЭЖ БАЙНА.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЖ БАЙНА.

srebro-na-aerodromu

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2014 оны 03 сарын 01-ний өдөр  Станбул - Улаанбаатар чиглэлийн ТК-342 рейсийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн  Ц, Н нар нь 6 кг мөнгөөр /үнэт метал/ хийсэн эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байсныг ГЕГ-ын Гаалийн улсын байцаагч нар  илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЖ БАЙНА.

ГАЛТ ЗЭВСГИЙН ИХ ХЭМЖЭЭНИЙ СУМ ИЛРҮҮЛЛЭЭ.

1fd9bedc62a53ca030fefc90f08ed385 jpg thumbnail0

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Үүний үр дүнд Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот  дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар   2014 оны 02 дугаар сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн 9623... тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж худал мэдүүлж, гаалийн хяналтаас нуун далдалсан ачаа тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүллээ.

Дэлгэрэнгүй: ГАЛТ ЗЭВСГИЙН ИХ ХЭМЖЭЭНИЙ СУМ ИЛРҮҮЛЛЭЭ.