mn GB
Mobile menu
ГААЛИЙН ШАЛГАЛТААР 3100 ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛРҮҮЛЛЭЭ

ГААЛИЙН ШАЛГАЛТААР 3100 ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛРҮҮЛЛЭЭ

ТК342 дугаартай Станбул -Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон, 31 ш 100 –н дэвсгэртээр 3100 амдолларыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй авч явсныг илрүүллээ.

ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЭД ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗОРЧИГЧ БҮРИЙН МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС

ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЭД ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗОРЧИГЧ БҮРИЙН МЭДВЭЛ ЗОХИХ …

Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, буцаж ирэхдээ Монгол улсын хилээр /Гаалийн хил/ ямар бараа бүтээгдэхүүнийг хэдий хэмжээнд биедээ авч явах талаар мэдлэг, мэдээллийн хангалтгүй байдлаас болж авсан бараагаа хураалгах, цаашлаад хориотой бараа авч явж хуулийн...

МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН ГЕГ-ЫН ДАРГА НИ ЮҮЭ ФЕН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН ГЕГ-ЫН ДАРГА НИ ЮҮЭ …

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар 2018 оны дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна.

2015 оны эрүүгийн шинжтэй томоохон зөрчлүүдийн тойм

1

Малын гаралтай түүхий эд, мах, дайвар бүтээгдэхүүн, байгалийн эрдэс чулуулаг, хууль бусаар агнасан чоно /бүтнээр нь хөлдөөсөн/, үнэт металл, хаягдал хар болон өнгөт төмөрлөгийг хууль бусаар гаргах гэмт хэргийн шинжтэй зөрчил бүртгэгдсэнээс нийт 32 удаагийн үйлдлээр алт 15.531 кг, адууны шир 30000 ширхэг, баавгайн савар 13 ширхэг, хирсний эвэр 11 ширхэг, тарваганы арьс 74 ширхэг, байгалийн чулуу 921 кг, ногоон хаш чулуу 212 кг-ыг тус тус зорчигч биедээ, ачаа тээшиндээ болон тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглах замаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн таслан зогоосон байна.

Тухайлбал: Замын-Үүдийн хилийн боомтын өргөн төмөр замын зүтгүүрийн хэсгээр 2015.08.09-ны оройн 19 цагийн үед хилээр гарах гэж байсан 7814 дүгээр галт тэрэгний зүтгүүрт тус гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт шалгалт хийх явцад нийт 15.5 кг алтыг тээврийн хэрэгслийн эд ангид хэсэгчлэн нууж нэвтрүүлэхийг завдсан, мөн Замын-Үүдийн хилийн боомтын АЗШНЦ-оор хилээр гарах гэж байсан 6879ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад 212 кг ногоон хаш чулууг тээшний хэсэгт нууж хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг тус тус илрүүлж хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.

2

Улсын хилээр орох чиглэлд бүртгэгдэж буй гэмт хэргийн шинжтэй зөрчлийн байдлаас харахад хар тамхи, мансууруулах бодис, эм тариа, биологийн идэвхит бэлдмэл, сум, галт зэвсэг, төрөл бүрийн химийн бодис зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэх үйлдлүүд зонхилж байна. Тухайлбал, 2015 он гарснаас хойш маетамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодисыг нийт 81 граммыг МУ-ын иргэн зорчигч Б, Л, Г, С нар 3 удаагийн үйлдлээр Буянт-Ухаа боомтоор, 1 удаагийн үйлдлээр Замын-Үүд боомтоор хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Мөн сүүлийн үед нийслэлийн хүүхэд залуусын дунд зохисгүй хэрэглээ нь өсөн нэмэгдэж, үүний улмаас хүний амь нас хохирсон тохиолдол бүртгэгдсэн “Анданте” гэх 6311 мг /560 шахмал/ сэтгэцэд нөлөөт эмийг МУ-ын иргэн С нарын зорчигчид биедээ болон гар тээшиндээ нууж ОХУ-аас хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил, БН Чех улсаас илгээсэн 1 ширхэг суудлын автомашин болон түүвэр ачаа бүхий чингэлэгт үзлэг шалгалт хийх явцад МУ-ын иргэдийн нэр дээр “гагнуурын электрод” гэж мэдүүлсэн бараанд 202 хайрцаг буюу нийт 10100 ширхэг 5,6 мм-ийн голчтой ангийн бууны сумыг нууж нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй томоохон зөрчлүүдийг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн.

3

 

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Туушин дахь гаалийн бүсэд МУ-иргэн С.Амарсаханны нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн TEMU 705061-0 дугаарын чингэлгээр ирсэн суудлын 2 ш автомашинд тус газрын ГУБ, зөрчил, хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан ГУБ нар эрсдэл тооцон гаалийн хяналт шалгалт хийснээр машины арын багажинд COLTS MK маркийн гар буу 1 ширхэг, бууны сум 130 ширхэг байсныг илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа хийж холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллалаа.

4

banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
ГААЛИЙН ШАЛГАЛТААР 3100 ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛРҮҮЛЛЭЭ

ГААЛИЙН ШАЛГАЛТААР 3100 ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛРҮҮЛ…

ТК342 дугаартай Станбул -Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон, 31 ш 100 –н дэвсгэртээр 3100 амдолларыг гаалийн байгууллагад...

Дэлгэрэнгүй
ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЭД ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗОРЧИГЧ БҮРИЙН МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС

ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЭД ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗОРЧИГЧ …

Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, буцаж ирэхдээ Монгол улсын хилээр /Гаалийн хил/ ямар бараа бүтээгдэхүүнийг хэдий хэмжээнд биедээ авч явах талаар мэдлэг, мэдээллийн хангалтгүй байдлаас...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН ГЕГ-ЫН ДАРГА НИ ЮҮЭ ФЕН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН …

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар 2018 оны дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
“МОНГОЛ УЛСЫН ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ХЭРЭГЖИЛТ

“МОНГОЛ УЛСЫН ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭДИЙН ЗА…

/2018 оны 3 дугаар сарын байдлаар/      Монгол Улсын Засгийн газар, Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг байгуулж 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс...

Дэлгэрэнгүй
 “ШАЛГАЛТ-2018” ТУСГАЙ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“ШАЛГАЛТ-2018” ТУСГАЙ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БА…

ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хамтран хэрэгжүүлж буй “Хил-2018” арга хэмжээний хүрээнд...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС "ОЮУТОЛГОЙ" ХХК-Д ТОГТООСОН АКТЫГ ДЭЭД ШҮҮХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЭВ

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС "ОЮУТОЛГОЙ" Х…

           Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12-р...

Дэлгэрэнгүй
ГЕГ- ЫН ХАМТ ОЛОН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

ГЕГ- ЫН ХАМТ ОЛОН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

Гаалийн ерөнхий газрын хамт олон Монголчуудын уламжлалт Сар шинийн баярыг угтаж олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа өнөөдөр хүлээн авч...

Дэлгэрэнгүй
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ХУУЛЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙ…

2018 оны 01 сарын 3-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар”-ын хүсэлтээр Зөрчлийн тухай хууль болон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”...

Дэлгэрэнгүй
"ОЛОН УЛСЫН ГААЛЬ" БАЙГУУЛАГДСАНЫ 66 ЖИЛИЙН ОЙН БАЯР

"ОЛОН УЛСЫН ГААЛЬ" БАЙГУУЛАГДСАНЫ 6…

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенци 1952 оны 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болсноор, одоогийн Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/ 17 гишүүнтэй байгуулагдаж уг зөвлөлийн анхны...

Дэлгэрэнгүй