mn GB
Mobile menu
УХШИГГ-Н ДАРГА “ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-Н ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

УХШИГГ-Н ДАРГА “ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-Н ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД ШААРДЛАГА…

  05 дугаар сарын 07 өдөр УХШИГГ-аас “Ди Эйч Эл” дэх гаалийн хяналтын бүсэд нийт шуудангийн байгууллагуудтай хийсэн уулзалтанд тавигдсан саналын дагуу долоо хоногын Мягмар гарагын ачаалалтай өдрийн ажлыг түргэвчлэх хүн хүчээр хангах гаалийн хяналтын бүс...

БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР  “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН Ө…

2018 оны 5-р сарын 18-ны өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газар “Аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт Гаалийн баталгаат үйлдвэрийн газар МИАТ ТӨХК агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар болон Гаалийн баталгаат агуулах Азифарм...

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

ДГБ-ын  “Гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай багц стандарт” (Багц стандарт), Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.16 дахь заалтыг үндэслэн гаалийн байгууллага гадаад худалдаанд оролцогчдод итгэл хүлээлгэх, харилцан хамтран ажиллах зорилгоор “Гаалийн итгэмжлэл олгох...

ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГАА…

Гаалийн байгууллагаас Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтад заасны дагуу Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 1,2 дугаар хавсралтад заасан амьтан, ургамлыг тодорхой нэр бүхий боомтоор...

/Гаалийн харилцаанд оролцогч нарт зориулав/

Гаалийн зөрчил гэж юу вэ?
Гаалийн хуулийг зөрчсөн эсхүл зөрчихийг завдсан аливаа үйлдэл, эс үйлдэл /ДГБ-аас гаргасан нэр томъёоны тайлбар/

Бараа, тээврийн хэрэгсэл гэж юу вэ?
Гаалийн зөрчлийн бүрэлдэхүүнд бараа, тээврийн хэрэгслийн ойлголт их хамаарна. Тиймээс бид бараа тээврийн хэрэгсэл гэж яг юуг ойлгох талаар дэлгэрэнгүй ойлголттой болох хэрэгтэй юм. 
Дараах байдлаар ойлгож хэрэглэнэ.

“Бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон “тээврийн хэрэгсэл” гэсэн тодорхойлолтод зааснаас бусад тээврийн хэрэгслийг;

“Тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг;

“Монголын бараа” гэж барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн гадаадын барааг боловсруулж хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулснаас бусад Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр чөлөөт эргэлтэд байгаа гадаадын барааг;

“Гадаадын бараа” гэж “Монголын бараа” гэсэн тодорхойлолтод зааснаас бусад барааг;

“Чөлөөт эргэлтэд байгаа бараа” гэж гаалийн хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалтгүйгээр Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт захиран зарцуулах барааг;

Гаалийн зөрчил юунаас үүсдэг вэ?
Гаалийн эрх зүйн харилцаанд оролцогчид нь гаалийн хууль тогтоомж түүнд нийцүүлэн эрх бүхий албан тушаалтанаас батлан гаргасан хууль эрх зүйн актыг биелүүлээгүйн улмаас гаалийн зөрчил үүсдэг.

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх эсхүл нэвтрүүлэхийг завдвал яах вэ?
Хууль бусаар хил нэвтрүүлсэн гэдэгт барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар МУ-ын хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдлийг ойлгоно. Монгол улсын хилээр бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлсэн эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ. Хэрэв хязгаарласан бараа буюу тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар гаалийн хилээр хууль бусаар оруулсан, гаргасан, дамжин өнгөрүүлсэн, эсхүл тийнхүү оруулсан, гаргасан, дамжин өнгөрүүлэхийг завдсан бол иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.

Хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар гаалийн хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхэд яах вэ?
Хэрэв хориглосон бараа буюу тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар гаалийн хилээр хууль бусаар оруулсан, гаргасан, дамжин өнгөрүүлсэн, эсхүл тийнхүү оруулсан, гаргасан, дамжин өнгөрүүлэхийг завдсан бол иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.

“Тарифын бус хязгаарлалт” гэж Монгол улсын хилээр бараа оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол улсын хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг ойлгоно.

Гаалийн хилээр оруулах гаргах, дамжин өнгөрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны жагсаалтыг энэхүү цахим хуудасны ХЯНАЛТ/ тарифын бус зохицуулалт хэсгээс харж болно.

Бараа, тээврийн хэрэгсэлийг нуувч болгон ашиглавал яах вэ?
Барааг гаалийн хилээр нэвтрүүлэх зорилгоор өөр барааг нуувч болгон ашигласан бол нуувч болгон ашигласан барааг хураах, эсхүл үнийг нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар тоноглох, зориулалтыг нь өөрчлөх зэргээр нуувч болгон ашигласан бол уг тээврийн хэрэгслийг хураах, эсхүл үнийг нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.

Мэдүүлэх журам зөрчих гэж юу вэ, зөрчвөл яах вэ?
Барааг мэдүүлэх журмыг гаалийн байгууллагаас журамлаж тогтоосон байдаг. Энэхүү журмыг гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчид дагаж мөрдөх ёстой. Хэрэв гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх, хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх гэсэн зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол мэдүүлэгч иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгоно.

“Мэдүүлэгч” гэж гаалийн хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ.

Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөх мөн зөвшөөрөлгүй барааг эзэнд нь олгосон тохиолдолд яах вэ?
Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, ачсан, буулгасан, шилжүүлэн ачсан нь гаалийн хилээр, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгоно. Харин гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр олгосон, гаалийн хилээр гаргасан бол тухайн бараанд ногдох гаалийн болон бусад татварыг төлүүлж, зөрчил гаргасан ажилтан, албан тушаалтныг 50000-100000 төгрөгөөр торгоно.

Тээвэрлэгч үүргээ биелүүлээгүй бол яах вэ?

Тээвэрлэгч нь дараах үүрэгтэй байдаг.Үүнд:

• Гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэхэд энэ хуулиар тогтоосон шаардлагыг дагаж мөрдөх;
• Барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр ачих, буулгах, шилжүүлэн ачих, бусдад шилжүүлэх;
• Тээврийн нэг бичиг баримттай, эсхүл ачилтын нэг мэдүүлэгтэй барааг гаалийн хяналтад байх хугацаанд салгаж тээвэрлэхгүй байх;
• Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглахгүй, эсхүл ийм боломж олгохгүй байх;
• Тээврийн хэрэгсэлтэй холбогдол бүхий мэдээллийг гаалийн байгууллагад өгөх, гаалийн албан тушаалтанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх
• Бараанд аливаа өөрчлөлт орохгүй байх нөхцөлийг хангах, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг өөрчлөх, гэмтээх, устгахаас сэргийлэх;
• Улсын хилээр нэвтрүүлэх барааны талаархи шаардлагатай мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх;
• Гаалийн хяналт, шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад хийх тохиолдолд гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангаж, тухайн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах;
• Тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд гаалийн хилээр буцаан нэвтрүүлэх;
• Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

Дээрх үүргийг биелүүлээгүй тээвэрлэгчийг 50000-100000 төгрөгөөр торгоно.


Гаалийн битүүмжлэлийг гэмтээх, хаяг өөрчлөхөд яах вэ?
Гаалийн зорилгоор хийх тэмдэглэгээг гэмтээсэн, өөрчилсөн, устгасан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн хүрэх газрын хаягийг өөрчилсөн нь барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгоно.

Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчвөл яах вэ?
Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгоно.

Гаалийн хяналтын бүс гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг хэлнэ.

Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг ГЕГ-ын 2008 оны 619 тоот тушаалаар баталсан “Гаалийн хяналтын бүсийн журам”-д тусгасан.

Гаалийн хяналтын бүсийн дэглэм

4.1. Гаалийн хяналтын бүсэд нэвтрэхэд гаалийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ. Уг зөвшөөрөл нь байнгын болон түр хугацаатай байна.
4.2. Байнгын зөвшөөрөл нь тухаян хяналтын бүсэд тогтмол ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтанд олгогдоно. Тухайн гаалийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр дээрх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагын үнэмлэх орлож болно.
4.3. Шаардлагатай бол түр хугацааны зөвшөөрлийг дараах ажилтан, албан тушаалтанд олгоно.

4.3.1. мэргэжлийн хяналтын ажилтан;
4.3.2. засвар үйлчилгээ-техникийн ажилтан;
4.3.3. нийгмийн дэг журам сахиулах ажилтан;
4.3.4. хүн эмнэлгийн ажилтан;
4.3.5. онцгой байдлын албаны ажилтан;
4.3.6. эрх бүхий бусад ажилтан;

4.4. Зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг гаалийн бүрдүүлэлт хийлгэх зорилгоор хяналтын бүсэд нэвтрүүлэхдээ биеийн байцаалтын баримт бичиг (үнэмлэх, паспорт), зорчигчийн тийзийг үндэслэн нэвтрүүлнэ.
4.5. Бараа экэмшигч, тээвэрлэгч гаалийн хяналтын бүсэд бараа,тээврийн хэрэгслийг оруулёнаас хойш 30 минутын дотор гаалийн байгууллагад бүртгүүлсэн байна.
4.6. Барааг гаалийн хяналтын бүсэд оруулснаас хойш 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэн хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бол гаалийн хяналтын бүсийн эзэмшигч барааг гаалийн хяналтан дор гаалийн түр агуулахад оруулна.
4.7 Хяналтын бүсэд хадгалах хугацаахэтэрсэн барааг шилжүүлэхтүр агуулах байхгүй тохиолдолд гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнээр тооцож гаалийн яхналтын бүсэд хадгална.
4.8. Гаалийн хяналтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.8.1. гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөгдсөнөөс бусад газраар нэвтрэх, бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх,
4.8.2. гаалийн хяналтын бүсэд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх,
4.8.3. гаалийн байгууллагаас зөвшөөрсөнөөс бусад үйл ажиллагаа явуулах,
4.8.4. гаалийн хяналтын бүс, гаалийн хилийг тодорхойлсон анхааруулга, тэдгийг эвдэх, гэмтээх, өөрчлөх, хяналтын бүсэд нийгмийн хэв журам алдагдуулах,
4.8.5. гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн зориулалтаар байр талбай түрээслэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах.


Гаалийн бүрдүүлэлтийн горим зөрчсөн тохиолдолд яах вэ?

Гаалийн бүрдүүлэлтийн горимыг дор дурдсанаар ангилдаг. Үүнд:

• барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;
• барааг хилийн чанадад гаргах;
• гаалийн баталгаат бүс;
• барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих;
• барааг хүлээн авахаас татгалзах, устгах;
• тусгай горим.

Дээр заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага зөрчсөн иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгоно.

Гаалийн болон бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн, бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгоно.

Гаалийн баталгаат бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгоно.

Гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй бол яах вэ?
Гаалийн улсын байцаагчаас албан үүргийнхээ дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгоно. Мөн гаалийн улсын байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхэд нь санаатай саад учруулсан, эсэргүүцсэн, доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдийг 50000-150000 төгрөгөөр торгоно.

Бичиг баримт хуурамчаар үйлдсэн тохиолдолд яах вэ?
Гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн нь бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх, хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх гэсэн зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгоно.

Гаалийн хууль тогтоомжид заасан мэдээ, тайланг буруу гаргасан, эсхүл хугацаанд нь гаргаж өгөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгоно.

Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд яах вэ?
Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин дээрх зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, үрэгдүүлсэн бол улсын хилээр оруулсан өдрийн, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулна.

Татварыг хугацаанд нь төлөхгүй байх тохиолдолд?
Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс бодож хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын “хүү” гэсэн ойлголт нь Иргэний хуулийн “анз” гэсэн ойлголтод үл хамаарна. /Иргэний хууль- “Тєрийн мэлдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн/

Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх, хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлэх, бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан зэрэгт /ГТХ-ийн 290.2.1, 290.2.2, 291 дүгээр зүйл/ хамаарах барааны үнийг болон гаалийн болон бусад татвараас зайлсхийх, татварыг хугацаанд нь төлөхгүй байх /ГТХ-ийн 293.1, 293.2, 294 дүгээр зүйл/ тохиолдолд татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ.

Торгох, эд хөрөнгө, бараа, тээврийн хэрэгслийг хураах хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг гаалийн улсын байцаагчийн шийдвэрээр, баривчлах шийтгэлийг шүүгчийн захирамжаар гүйцэтгэнэ.

Гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараах журмаар давж заалдаж болно:

• Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;

• Гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;

• Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл харъяа шүүхэд.

Барааг устгах тухай?

Бараа гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй болох нь тогтоогдсон бол түүнийг байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар гаалийн байгууллагын хяналтын дор устгана.

Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй. Хэрэв уг барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулсан бол нэн даруй буцаан гаргах ба ийнхүү гаргах боломжгүй бол гаалийн хяналтын бүс, эсхүл түр агуулахад 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд бараагаа буцаан гаргаагүй бол гаалийн байгууллага бараа устгах горимын дагуу арга хэмжээг авна.

Дараах барааг устгаж болохгүй байдаг. Үүнд:

• түүх, соёлын дурсгалт зүйл;
• амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйл, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн /хүн, малын гоц халдварт өвчин гарснаас бусад тохиолдолд/;
• гаалийн болон бусад татварын барьцаанд байгаа бараа;
• холбогдох хуулийн дагуу саатуулагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө;
• гаалийн хууль тогтоомжоор устгахыг хориглосон бусад бараа.

Устгах горимд байршуулах бараанд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар үл ногдуулна.

Устгах горимд байршуулах бараа тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.

Дараах нөхцөл байдал үүсэхээр байвал бараа устгахыг хориглоно:

• тухайн барааг устгах нь байгаль орчинд илэрхий хор хөнөөл учруулахаар бол;
• тухайн барааг устгах нь хүний амь нас, эрүүл мэндэд шууд, эсхүл болзошгүй аюул учруулахаар бол.
• Барааг зориулалтаар нь хэрэглэх замаар устгахыг хориглоно.

Ямар барааг улсын орлого болгох вэ?

Дараахь үндэслэлээр барааг улсын орлого болгоно. Үүнд:

• Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас гаалийн тухай хуулийн дагуу хураагдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулах бөгөөд орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлнэ.
• Гаалийн бүрдүүлэлтийн явцад мэдүүлэгч нь хүлээн авахаас татгалзсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага улсын орлого болгож борлуулах бөгөөд орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлнэ. Уг бараа нь түүнийг борлуулсны дараа зардлаа нөхөх боломжтой байна.
• Гаалийн түр агуулах, гаалийн баталгаат бүсэд барааг хадгалах хугацаа хэтэрсэн бол гаалийн байгууллага уг барааг улсын орлого болгож борлуулах бөгөөд орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлнэ.

Гаалийн бүрдүүлэлтийн явцад хүлээн авахаас татгалзсан болон хадгалалтын хугацаа хэтэрсэн барааг борлуулснаас хойш 6 сарын дотор эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд борлуулсан үнээс гаалийн болон бусад татвар, хадгалалтын хөлс зэрэг зардлыг суутгаж, зөрүү үнийг эргүүлэн олгож болно.

Мэдүүлэгч хүлээн авахаас татгалзсан бараа гэдэгт гэрээнд зааснаас өөр бараа орж ирсэн, тээвэрлэлтийн явцад чанараа алдсан, хугацаа хоцорч ирсэнээс мэдүүлэгчид шаардлагагүй болсон, татвар төлөхөөс татгалзсан барааг ойлгоно.

Бараа, эд хөрөнгө барьцаалах асуудал?

Мэдүүлэгч гаалийн болон бусад татвар төлөх баталгааг дараах хэлбэрээр гаргаж болно.
       • Гаалийн хилээр нэвтрүүлж буй бараа эсхүл мөнгөн хөрөнгө барьцаалах
       • Банкны батлагаа гаргах
       • Олон улсын гэрээнд заасан бусад хэлбэр /ТИР АТА СПД карней гэх мэт/
Дараахь барааг барьцаанд авахыг хориглоно:

3.3.1. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоосон, хадгалалтын тусгай нөхцөл шаардсан бараа;
3.3.2. хүнсний бараа, эм, тариа;
3.3.3. мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, магадлан шинжилгээ хийлгэх
бараа;
3.3.4. цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;
3.3.5. онцгой албан татвартай бараа;
3.3.6. үйлдвэрлэл, техникийн зориулалттай бараа;
3.3.7. борлуулалтын явцад төсвийн орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлөх, зах зээлд үнэ
нь тогтворгүй бараа;
3.3.8. бүх төрлийн барилгын материал

Барьцаанд дээр хориглосоноос бусад барааг авч болно.

Барьцаатай холбоотой асуудлыг 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Монгол улсын засгийн газрын №89 тогтоолоор батлагдсан “Гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргах журам”-аар зохицуулна.

ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС:

Гаалийн хууль тогтоомж зөрчигчид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

АРВАНТАВДУГААР БҮЛЭГ. Гаалийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага.

290 дүгээр зүйл.Гаалийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

290.1.Гаалийн болон бусад хууль тогтоомж зөрчсөн гаалийн байгууллагын албан тушаалтан, гаалийн улсын байцаагчид сахилгын, захиргааны, эрүүгийн болон бусад хариуцлагыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хүлээлгэнэ.

290.2.Гаалийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

290.2.1.барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх;

290.2.2.тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ хуулийн 290.2.1-д заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тийнхүү нэвтрүүлэхийг завдсан бол иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэх;

290.2.3.гаалийн мэдээллийн систем ашиглах журам зөрчсөн иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгон учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;

290.2.4.гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ хуулийн 290.2.1, 290.2.2 дахь заалт, 293 дугаар зүйлд заасан зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол мэдүүлэгч иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.5.гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, ачсан, буулгасан, шилжүүлэн ачсан нь энэ хуулийн 290.2.1-д заасан зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.6.гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр олгосон, гаалийн хилээр гаргасан бол тухайн бараанд ногдох гаалийн болон бусад татварыг төлүүлж, зөрчил гаргасан ажилтан, албан тушаалтныг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.7.энэ хуулийн 38.2-т заасан үүргээ биелүүлээгүй тээвэрлэгчийг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.8.гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн гаалийн зуучлагч, мэдүүлэгч иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр, эсхүл уг зөрчлийг давтан гаргасан бол мэдүүлэгч, гаалийн зуучлагчийг 150000-250000 төгрөгөөр торгох;

290.2.9.гаалийн зорилгоор хийх тэмдэглэгээг гэмтээсэн, өөрчилсөн, устгасан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн хүрэх газрын хаягийг өөрчилсөн нь барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.10.гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.11.энэ хуулийн 78.1-д заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага зөрчсөн иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.12.гаалийн болон бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн, бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.13.гаалийн баталгаат бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.14.гаалийн улсын байцаагчаас албан үүргийнхээ дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол иргэнийг 10000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.15.гаалийн улсын байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхэд нь санаатай саад учруулсан, эсэргүүцсэн, доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдийг 50000-150000 төгрөгөөр торгох;

290.2.16.гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн нь энэ хуулийн 290.2.1, 290.2.2 дахь заалт, 293 дугаар зүйлд заасан зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

290.2.17.гаалийн хууль тогтоомжид заасан мэдээ, тайланг буруу гаргасан, эсхүл хугацаанд нь гаргаж өгөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

290.2.18.гаалийн болон бусад татварыг хууль бусаар буцаан авах зорилгоор гаалийн үнийг худал мэдүүлсэн бол буцаан авсан татварыг эргүүлэн төлүүлж, иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.

АРВАНЗУРГАДУГААР БYЛЭГ. Бусад зүйл

291 дүгээр зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглах

291.1.Барааг гаалийн хилээр нэвтрүүлэх зорилгоор өөр барааг нуувч болгон ашигласан бол нуувч болгон ашигласан барааг хураах, эсхүл үнийг нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.

291.2.Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар тоноглох, зориулалтыг нь өөрчлөх зэргээр нуувч болгон ашигласан бол уг тээврийн хэрэгслийг хураах, эсхүл үнийг нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.

292 дугаар зүйл. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг цуцлах

292.1.Энэ хуулийн 290.2.8-д заасан зөрчлийг давтан гаргасан гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг цуцална.

293 дугаар зүйл.Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх

293.1.Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

293.2.Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.

293.3.Гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, үрэгдүүлсэн бол улсын хилээр оруулсан өдрийн, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулна.

294 дүгээр зүйл.Татварыг хугацаанд нь төлөхгүй байх

294.1.Гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын үнийн дүнгээс бодож хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн хүү ногдуулах бөгөөд энэ заалтын “хүү” гэсэн ойлголт нь Иргэний хуулийн “анз” гэсэн ойлголтод үл хамаарна. /Иргэний хууль- “Тєрийн мэлдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн/

295 дугаар зүйл.Дансны гүйлгээг хаах, эд хөрөнгийг битүүмжлэх

295.1.Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.2.1, 290.2.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 293.1, 293.2, 294 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ.

296 дугаар зүйл.Зөрчлийг хянан шийдвэрлэх

296.1.Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэхдээ энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.

296.2.Гаалийн хууль тогтоомжийг нэг үйлдлээр хэд хэдэн удаа зөрчсөн, эсхүл зөрчил давтан үйлдсэн бол зөрчил тус бүрт энэ хуульд заасан хариуцлага ногдуулах боловч нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулахыг хориглоно.

297 дугаар зүйл.Бараа, тээврийн хэрэгслийг улсын орлого болгох, буцаан олгох

297.1.Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас энэ хуулийн дагуу хураагдсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага борлуулах бөгөөд орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлнэ.

297.2.Энэ хуульд заасны дагуу хураагдсан бараа, тээврийн хэрэгсэл нь гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй холбогдолгүй болох нь гаалийн удирдах төв байгууллагын шалгалт, эсхүл шүүхийн шийдвэрээр нотлогдвол тэдгээрийг буцаан олгох бөгөөд боломжгүй бол үнийг нь эргүүлж олгоно.

297.3.Энэ хуулийн 297.2-т зааснаар бараа, тээврийн хэрэгслийг биетээр буцаан олгох тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг нөхөн төлүүлэх бөгөөд үнийг нь эргүүлж олгохдоо холбогдох татвар, хураамжийг суутган авна.

297.4. Бараа, тээврийн хэрэгслийг улсын орлого болгох журмыг Засгийн газар батална.

298 дугаар зүйл. Хадгалах хугацаа дууссан барааг шийдвэрлэх

298.1.Гаалийн түр агуулах, гаалийн баталгаат бүсэд барааг хадгалах хугацаа хэтэрсэн, эсхүл гаалийн бүрдүүлэлтийн явцад мэдүүлэгч нь түүнийг хүлээн авахаас татгалзсан бол гаалийн байгууллага уг барааг улсын орлого болгож борлуулах бөгөөд орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлнэ.

298.2.Энэ хуулийн 298.1-д заасан барааг борлуулснаас хойш 6 сарын дотор эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд борлуулсан үнээс гаалийн болон бусад татвар, хадгалалтын хөлс зэрэг зардлыг суутгаж, зөрүү үнийг эргүүлэн олгож болно.

298.3.Хураагдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

 

banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
УХШИГГ-Н ДАРГА “ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-Н ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

УХШИГГ-Н ДАРГА “ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-Н ЗАХИРАЛ, УДИ…

  05 дугаар сарын 07 өдөр УХШИГГ-аас “Ди Эйч Эл” дэх гаалийн хяналтын бүсэд нийт шуудангийн байгууллагуудтай хийсэн уулзалтанд тавигдсан саналын дагуу долоо хоногын Мягмар гарагын...

Дэлгэрэнгүй
БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР  “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР “АЖ АХЙН НЭГЖ,…

2018 оны 5-р сарын 18-ны өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газар “Аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт Гаалийн баталгаат үйлдвэрийн газар МИАТ ТӨХК...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

ДГБ-ын  “Гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай багц стандарт” (Багц стандарт), Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.16 дахь заалтыг үндэслэн гаалийн байгууллага гадаад худалдаанд...

Дэлгэрэнгүй
ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОР…

Гаалийн байгууллагаас Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтад заасны дагуу Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн...

Дэлгэрэнгүй
АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛНО

АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛН…

Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар

Дэлгэрэнгүй
"СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА АВАХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ"-ЫГ ДАХИН ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВАХ

"СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА АВАХ ТУ…

Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс санал авах замаар Гаалийн байгууллагын үйлчилгээнд чанартай, хүртээмж, сэтгэл ханамжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр  аж ахуйн нэгж,...

Дэлгэрэнгүй
ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЭД ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗОРЧИГЧ БҮРИЙН МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС

ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЭД ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗОРЧИГЧ …

Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, буцаж ирэхдээ Монгол улсын хилээр /Гаалийн хил/ ямар бараа бүтээгдэхүүнийг хэдий хэмжээнд биедээ авч явах талаар мэдлэг, мэдээллийн хангалтгүй байдлаас...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН ШАЛГАЛТААР 3100 ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛРҮҮЛЛЭЭ

ГААЛИЙН ШАЛГАЛТААР 3100 ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛРҮҮЛ…

ТК342 дугаартай Станбул -Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон, 31 ш 100 –н дэвсгэртээр 3100 амдолларыг гаалийн байгууллагад...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН ГЕГ-ЫН ДАРГА НИ ЮҮЭ ФЕН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН …

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар 2018 оны дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй