mn GB
Mobile menu
БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР  “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН Ө…

2018 оны 5-р сарын 18-ны өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газар “Аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт Гаалийн баталгаат үйлдвэрийн газар МИАТ ТӨХК агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар болон Гаалийн баталгаат агуулах Азифарм...

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

ДГБ-ын  “Гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай багц стандарт” (Багц стандарт), Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.16 дахь заалтыг үндэслэн гаалийн байгууллага гадаад худалдаанд оролцогч нарт итгэл хүлээлгэх, харилцан хамтран ажиллах зорилгоор “Гаалийн итгэмжлэл...

ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГАА…

Гаалийн байгууллагаас Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтад заасны дагуу Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 1,2 дугаар хавсралтад заасан амьтан, ургамлыг тодорхой нэр бүхий боомтоор...

АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛНО

АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛНО

Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар

ХУУЛЬ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол улсын үндэсний аюулгүй байдал түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг хамгаалах нь гаалийн байгууллагын хуулиар хүлээсэн хүндтэй үүрэг билээ. Энэхүү үүргээ биелүүлж ажиллахад гаалийн харилцаанд оролцогчдын зүгээс хууль тогтоомжийг санаатай болон болгоомжгүй хэлбэрээр зөрчих явдал цөөнгүй тохиолддог.

Гаалийн зөрчил нь эрх зүйн зөрчлийн нэг төрөл бөгөөд захиргааны зөрчлийн үндсэн шинжийг агуулсан байдаг. Олон улсын эрх зүйн орчин нь гаалийн зөрчлийг дараахь байдлаар тодорхойлсон байдаг.

Дэлхийн гаалийн байгууллагын нэр томъёоны тайлбарт “Гаалийн зөрчил гэдэгт гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл зөрчихийг завдсан үйлдэл ” гэж тодорхойлжээ.

Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцид “Гаалийн зөрчил нь гаалийн хуулийг зөрчсөн , эсхүл зөрчихийг завдсан аливаа үйлдэл” гэж заажээ.

Гаалийн зөрчлөөс сэргийлэх, түүнийг мөрдөн шалгах, таслан зогсоох талаар захиргааны шугамаар харилцан туслах Найробийн олон улсын конвенцид “Гаалийн зөрчил гэдэг нь гаалийн хууль зөрчсөн, зөрчихийг завдсан үйлдэл, эс үйлдэл” гэж заажээ.

Гаалийн зөрчил, хариуцлага нь:

  • Гаалийн асуудлаархи олон улсын гэрээ, конвенци
  • Монгол Улсын Үндсэн хууль
  • Гаалийн тухай хууль
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль
  • Бусад холбогдох хууль тогтоомжоор тодорхойлогдон зохицуулагдана.
Гаалийн зөрчлийн тухай дэлгэрэнгүй pdf

Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны
534 дүгээр тушаалын хавсралт

 

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм” /цаашид “дүрэм” гэх/-ийн зорилго нь хууль дээдлэх, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах, захирах, захирагдах, ард түмэндээ үйлчлэх, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэх, мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчмуудыг гаалийн улсын байцаагч үйл ажиллагаандаа удирдлага болгон гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, хяналт тавих, иргэд, байгууллагад төрийн үйлчилгээ үзүүлэх, албан үүргээ биелүүлэхэд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоох, зөрчлийг хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.3. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ нь Гаалийн ариун шударга ёсны тухай Дэлхийн гаалийн байгууллагын Арушагийн тунхаглал, Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэ дүрмээр зохицуулагдана.

1.4. Гаалийн ерөнхий газар, түүний дэргэдэх байгууллага, Улаанбаатар хот, аймаг, орон нутаг дахь гаалийн газар, хороо /цаашид “гаалийн байгууллага” гэх/-ны удирдах албан тушаалтан /цаашид “гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан” гэх/ нь ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, үлгэр дууриал болж манлайлан ажиллана.

1.5. Энэ дүрэмд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:
1.5.1. “Гаалийн улсын байцаагчийн ёс зүй” гэж гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ дүрмийн 1.3 дахь заалтаар тогтоосон хэм хэмжээний нийлбэр цогцыг; 1.5.2. “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн зөрчил" гэж гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ дүрмийн 1.3 дахь заалтаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг.

Хоёр. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ

2.1. Ёс зүйн хэм хэмжээ нь гаалийн улсын байцаагч хууль тогтоомжоор хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх, гаалийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, ухамсар, ёс суртахууныг төлөвшүүлэхэд чиглэнэ.

2.2. Гаалийн улсын байцаагч хууль тогтоомжийг дээдлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж дор дурьдсан ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллана:
2.1.1. ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж гаалийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэж, олон нийтийн итгэлийг хүлээх;
2.1.2. төв, шударга ёсыг сахих, зохисгүй харьцаа, үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх;
2.1.3. төрийн үйлчилгээ үзүүлэхдээ албаны нэр хүндийг дээдлэн хариуцлагатай хандаж, хүнд суртлаас ангид байх;
2.1.4. бусдын нөлөөнд үл автах, албан тушаалыг нь урвуулан ашиглахыг санаархсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх;
2.1.5. хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх, өртөхгүй байх, /харилцан хамаарал бүхий этгээдийн бараа, тээврийн хэрэгслийг шалгах, бүрдүүлэлт хийх г.м/;
2.1.6. гаалийн байгууллагаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг гуйвуулан тайлбарлах, олон нийтэд буруу, ташаа мэдээлэх, эсхүл түүнийг өөрийн санал, санаачилга мэтээр ярихыг цээрлэх;
2.1.7. үүрэгт ажил болон түр хугацаагаар албан тушаал орлон гүйцэтгэх, албан томилолтоор ажиллахдаа албаны мэдээ, мэдээллийг албан бусаар мэдээлэхгүй байх /тараахгүй байх/;
2.1.8. үйлчлүүлэгч хэл амаар доромжлох, илэрхий басамжлах, дарамт, шахалт үзүүлэх, сүрдүүлэх, халдлага үйлдэгдэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаалийн улсын байцаагч нь /бие, биедээ/ хууль тогтоомжийн хүрээнд харилцан туслалцаа үзүүлэх, хамгаалах, таслан зогсоох арга хэмжээг авах;
2.1.9. үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх;
2.1.10. үйлчлүүлэгчийн зүй ёсны шаардлага, санал, хүсэлт, зөвлөмжийг хүлээн авч шаардлагатай бол хэрэгжүүлэх талаар идэвхи санаачилгатай ажиллах;
2.1.11. ажил, арга хэмжээнд оролцохдоо товлосон цагийг баримтлах;
2.1.12. албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг нэн дариу Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх;
2.1.13. албан үүрэгтэй нь холбогдуулан гадаад, дотоодын зочин, төлөөлөгч, иргэн, байгууллагаас өгсөн /албан тушаалынх нь нэг сарын цалин, хөлснөөс дээш төгрөгөөр үнэлэгдэх/ бэлгийг хүлээн авсан даруй харъяалах гаалийн байгууллагын удирдлагад мэдэгдэж, зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлэх.

Гурав. Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

3.1. Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хууль тоггоомжоор хориглосноос гадна дараахь зүйлсийг хориглоно:
3.1.1. бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд хөндлөнгөөс оролцох, эрх мэдлээ ашиглан бусдыг басамжлах, нэр төрийг гутаах, дарамт шахалт үзүүлэх;
3.1.2. албан тушаалаа өөрийн болон гэр бүлийнхээ санхүүгийн болон бусад асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, нөлөөлөх;
3.1.3. үйлчлүүлэгчийг ялгаварлан гадуурхах, чирэгдүүлэх, хүнд суртал гаргах;
3.1.4. гаалийн хяналт хэрэгжүүлэхээс бусад зорилгоор хилийн боомт, гаалийн хяналтын бүс, татваргүй барааны дэлгүүрт нэвтрэх /зорчигчийн хувьд нэвтрэх үл хамаарна/;
3.1.5. ажлын байранд зохимжгүй маргаан /хэрүүл/ гаргах, зүй бусаар авирлах;
3.1.6. албан тушаалын болон мэргэжил, мэргэшлийн байдлыг ашиглаж хууль бусаар ашиг, хонжоо олох, бусдад давуу байдал олгох, үйлчлүүлэгчид хувийн чанартай хүсэлт /зээлээр бараа авах, мөнгө зээлэх, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нь хэрэглэх, бусдын мөнгөөр гадаадад зорчих, хямд үнээр бараа худалдан авах, үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхийг хүсэх зэрэг/ шууд буюу шууд бус /үйл хөдлөлөөрөө илэрхийлэх, хоёрдмол утгатай үг, яриа хэрэглэх зэрэг/-аар гаргах;
3.1.7. байгууллагын эд хөрөнгө, тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглах;
3.1.8. албан үүргээ хэрэгжүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдээс шан харамж авах. 3.1.9. гаалийн улсын байцаагч олон нийтийн газар танхайрах, харилцан зодолдох;
3.1.10. гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан гаалийн улсын байцаагчийн хувийн эд хөрөнгийг албаны болон хувийн зорилгоор ашиглах, тийм шийдвэр гаргах.

Дөрөв. Дүрмийн биелэлтэд хяналт тавих

4.1. Ёс зүйн хэм хэмжээг хэрхэн сахин биелүүлж байгаа нь гаалийн улсын байцаагчийн ажлыг дүгнэх, дээд шатны албан тушаалд томилон ажиллуулах, шагнаж урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, гадаад, дотоодод томилолтоор ажиллуулах, суралцуулах, сахилга, хариуцлага тооцоход харгалзах үзүүлэлт болно.

4.2. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйд дээд шатны болон удирдах албан тушаалтан, гаалийн байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйд Гаалийн ерөнхий газрын удирдлага болон дээд шатны албан тушаалтан тус тус хяналт тавина.

4.3. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн сахин биелүүлж байгаад бусад гаалийн улсын байцаагч хяналт тавих үүрэг хүлээнэ.

4.4. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн сахин биелүүлж байгааг шалгах, дүгнэх, хянан шийдвэрлэхдээ албан тушаал, гавъяа шагнал, ажилласан жил зэргийг үл харгалзах зарчмыг удирдлага болгоно.

Тав. Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх, хүлээлгэх хариуцлага

5.1. Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг харъяалах бүтцийн нэгжийн даргын шийдвэрээр гаалийн улсын байцаагчийн "хяналтын карт"-д тэмдэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл тухайн гаалийн байгууллагын удирдлага /дарга/-ын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

5.2. Гаалийн улсын байцаагч ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримт, бодитой мэдээ, мэдээлэлд үндэслэнэ.

5.3. Ёс зүйн зөрчлийг хянан шалгах явцад үйлдэл нь сахилгын, эсхүл захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авна.

5.4. Иргэд, байгууллагаас гаалийн улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг харъяалах гаалийн байгууллагын удирдлага шалгаж ажлын 10 хоногийн дотор дүгнэлт гаргана.

5.5. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу түүнийг шалгахтай холбоотой материалыг уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд зөвхөн албан хэрэгцээнд ашиглана.

5.6. Шаардлагатай гэж үзвэл гаалийн улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх асуудлыг Гаалийн ерөнхий газрын Сахилгын хороо хэлэлцэн шийдвэрлэнэ.

5.7. Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, эсхүл 1 жилийн дотор 2 болон түүнээс дээш удаа ёс зүйн хэм хэмжээг зөрчвөл зөрчлийн шинж, үр дагавар, хор уршиг зэргийг харгалзан гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулна.

Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм pdf
banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР  “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР “АЖ АХЙН НЭГЖ,…

2018 оны 5-р сарын 18-ны өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газар “Аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт Гаалийн баталгаат үйлдвэрийн газар МИАТ ТӨХК...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ЖУРМЫН ТӨСӨЛ

ДГБ-ын  “Гадаад худалдааг аюулгүй болгох, хөнгөвчлөх тухай багц стандарт” (Багц стандарт), Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.16 дахь заалтыг үндэслэн гаалийн байгууллага гадаад худалдаанд...

Дэлгэрэнгүй
ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ

ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОР…

Гаалийн байгууллагаас Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтад заасны дагуу Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн...

Дэлгэрэнгүй
АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛНО

АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛН…

Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар

Дэлгэрэнгүй
"СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА АВАХ ТУХАЙ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ"-ЫГ ДАХИН ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВАХ

"СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА АВАХ ТУ…

Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс санал авах замаар Гаалийн байгууллагын үйлчилгээнд чанартай, хүртээмж, сэтгэл ханамжийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр  аж ахуйн нэгж,...

Дэлгэрэнгүй
ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЭД ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗОРЧИГЧ БҮРИЙН МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС

ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЭД ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗОРЧИГЧ …

Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, буцаж ирэхдээ Монгол улсын хилээр /Гаалийн хил/ ямар бараа бүтээгдэхүүнийг хэдий хэмжээнд биедээ авч явах талаар мэдлэг, мэдээллийн хангалтгүй байдлаас...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН ШАЛГАЛТААР 3100 ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛРҮҮЛЛЭЭ

ГААЛИЙН ШАЛГАЛТААР 3100 ХУУРАМЧ ДОЛЛАР ИЛРҮҮЛ…

ТК342 дугаартай Станбул -Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол улсын иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон, 31 ш 100 –н дэвсгэртээр 3100 амдолларыг гаалийн байгууллагад...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН ГЕГ-ЫН ДАРГА НИ ЮҮЭ ФЕН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН …

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар 2018 оны дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
“МОНГОЛ УЛСЫН ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ХЭРЭГЖИЛТ

“МОНГОЛ УЛСЫН ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭДИЙН ЗА…

/2018 оны 3 дугаар сарын байдлаар/      Монгол Улсын Засгийн газар, Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг байгуулж 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс...

Дэлгэрэнгүй