mn GB
Mobile menu

ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороодын 2015 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн танилцуулга

Засгийн Газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот “Журам батлах тухай” тушаал, харьяа гаалийн газар, хороодын Захиргаа дотоод ажлын систем (ЗДАС) программаар ирүүлсэн 2015 оны 1 улирлын төлөвлөгөөний биелэлтийн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Гаалийн газар, хороод 2015 онд “Гааль бизнесийн хамтын ажиллагааг дэмжих жил”-ийн хүрээнд нийт 444 ажил төлөвлөж, үүнээс 1 улиралд 213 ажил төлөвлөж, биелэлтийг ЗДАС-програмаар ирүүлсэн байна.

Дотоод аудит, мониторингийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр гаалийн газар, хороодын 2015 оны 1 улирлын төлөвлөгөөний биелэлт дунджаар 78.6 хувьтай байна.

Гаалийн газар, хороодын төлөвлөсөн 213 ажлын 159 ажил буюу 93.8 хувь нь хангалттай буюу 70-аас дээш хувиар үнэлэгдсэн. Харин 50-69 гүйцэтгэлтэй 7, 20-49 хувийн үнэлгээтэй 3 ажил, үнэлгээгүй-2, үнэлэгдээгүй-1 ажил байна.

ГЕГ-ын системийн байгууллагын 2013, 2014 оны жилийн эцсийн балансын дүнгээр харьяа гаалийн газар, хороод ЗӨРЧИЛГҮЙ дүгнэлт авсан байна.

ДОТООД АУДИТ, МОНИТОРИНГИЙН ГАЗАР