mn GB
Mobile menu

Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын 2014 оны үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгсөн товч тайлан

Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодоос “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх жил” 2014 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ,үнэлгээний нийтлэг журам” болон ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын 3 дугаар хавсралтын дагуу 14 шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлийн бодит дүнг төлөвлөсөн зорилт, төлөвлөгөөтэй харьцуулан ГЕГ-ын хариуцсан нэгжүүдээс үнэлгээг авч нэгтгэн үнэллээ.

Гаалийн газар, хороодын 2014 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт дундажаар 80.0 хувь буюу “ХАНГАЛТТАЙ” үнэлгээгээр үнэлэгдэж байна.
Шалгуур үзүүлэлтийн хүрээнд Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ хамгийн өндөр буюу 83.8 хувьтай байхад Шинэлэг бүтээлч санаачлага гаргасан байдлын үнэлгээ хамгийн бага буюу 69.4 хувь байна.

ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 4 дүгээр хавсралтаар батлагдсан газар хороодын бүсчлэлийн “А” бүсээс ОРГГ 85.7 хувь, “Б” бүсээс УВГГ 80.1 хувийн үнэлгээгээр газар, хороодыг тус тус тэргүүлж байна.Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн газар хороодод цаашид анхаарах зөвлөмжийг хүргүүлж ажиллаа.