mn GB
Mobile menu

ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороодын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ

2014 онд гаалийн газар, хороод үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 437 арга хэмжээ төлөвлөж, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн дундаж үнэлгээ 82.1 хувь, менежерүүдийн төсвийн шууд захирагчтай байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээний үнэлгээний дундаж 83.6 оноо, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийн үнэлгээний дундаж 80.0 хувь байна.

Нийт газар хороодод хийх даргын нэрэмжит үзлэг ГЕГ 2014 онд төлөвлөсөн нь төсөв, санхүүгийн асуудлаас хамааран хийгдээгүй тул газар хороодын энэхүү ажлын хүрээнд төлөвлөсөн ажил үнэлгээгүй байна.

Нийт газар хороодын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуурын тайланд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээнд үндэслэн газар, хороодод албан тоотоор зөвлөмж өгч ажиллаа.