mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГА, ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ I УЛИРЛЫН БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Гаалийн байгууллага 2018 оныг “Хууль ёсны худалдааг хөнгөвчилж, эдийн засгийн өсөлтийг дэмжих жил” хэмээн тодорхойлсонтой уялдуулан 4 стратеги зорилго, 19 зорилтын хүрээнд 43 хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр “Үйл ажиллагааны төлөвлөгөө” гарган ажиллаж байна.

“Гаалийн ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-өөс I улиралд зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага 152 хөтөлбөр, арга хэмжээ, харьяа гаалийн газар, хороод 218 хөтөлбөр, арга хэмжээ салбарлуулан төлөвлөж, гүйцэтгэлээ тайлагнасан.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГА, ХАРЬЯА ГААЛИЙН...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ТУХАЙ

Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь байгууллагын үйл ажиллагааны бодлого, зорилтынхэрэгжилт, төсөл, хөтөлбөр, гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомж, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, түүнчлэн гаалийн байгууллагын чиг үүргийн хэрэгжилт, санхүү төсвийн болон бусад үйл ажиллагаанд тодорхой чиглэлүүдээр эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэрэгжүүлэн удирдлагыг бодитмэдээллээр хангах, шийдвэргаргах болон бодлогынхувилбар боловсруулахад дэмжлэгүзүүлэх, зөвлөх, баталгаажуулах үйлчилгээгээр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ТУХАЙ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2017 ОНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Монгол улсын гаалийн ерөнхий газраас 2017 оныг “Мэдээлэлд суурилсан, техник технологид тулгуурласан гаалийн хяналт”-ын жил хэмээн зарласантай уялдуулан Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харъяа гаалийн газар хороод үйл ажиллагаагаа төлөвлөж, үр дүнгээ тайлагналаа.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2017 ОНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН 2015 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын 2015 оны 3 дугаар улиралын үйл ажилагааг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ,үнэлгээний нийтлэг журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А/171 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-д заасан аргачлалыг үндэслэн үнэллээ. Нийт газар, хороод давхардсан тоогоор 254 ажил    төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн хэрэгжилт дунджаар 78,83 хувь буюу “ХАНГАЛТТАЙ” үнэлгээгээр үнэлэгдэж байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН 2015 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ-...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ТОВЧ ТАЙЛАН

 

Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын 2015 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ,үнэлгээний нийтлэг журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А/171 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-д заасан аргачлалыг үндэслэн мөн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Газар хороодын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ”-ний 14 шалгуур үзүүлэлтээр үнэллээ.

Хяналт-шинжилгээг үнэлгээг хийхдээ гаалийн газар, хороодын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий Гаалийн ерөнхий газрын Гаалийн татвар, тарифын газар, Гаалийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газар, Санхүү хөрөнгө оруулалтын газар, Гаалийн зөрчил, эрх зүйн газар, Гаалийн төв лаборатори, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас тус үнэлгээг авч, гаалийн газар, хороодоос ирүүлсэн тайланг шалгуур үзүүлэлт тус бүрээр харьцуулан дүгнэсэн.

Гаалийн газар, хороодын 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт дунджаар 76.2 хувиар “ХАНГАЛТТАЙ” үнэлгээгээр үнэлэгдэж байна.
ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 4 дүгээр хавсралтаар батлагдсан газар хороодын бүсчлэлийн “А” бүсээс ОрГГазар, “Б” бүсээс УвГГазар газар, хороодыг тус тус тэргүүлж, гаалийн газар, хороодын 2015 оны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дагуу гаалийн газар, хороодод холбогдох зөвлөмжийг хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

 


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ДОТООД АУДИТ,
МОНИТОРИНГИЙН ГАЗАР

 

ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороодын 2015 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн танилцуулга

Засгийн Газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот “Журам батлах тухай” тушаал, харьяа гаалийн газар, хороодын Захиргаа дотоод ажлын систем (ЗДАС) программаар ирүүлсэн 2015 оны 1 улирлын төлөвлөгөөний биелэлтийн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Гаалийн газар, хороод 2015 онд “Гааль бизнесийн хамтын ажиллагааг дэмжих жил”-ийн хүрээнд нийт 444 ажил төлөвлөж, үүнээс 1 улиралд 213 ажил төлөвлөж, биелэлтийг ЗДАС-програмаар ирүүлсэн байна.

Дотоод аудит, мониторингийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр гаалийн газар, хороодын 2015 оны 1 улирлын төлөвлөгөөний биелэлт дунджаар 78.6 хувьтай байна.

Гаалийн газар, хороодын төлөвлөсөн 213 ажлын 159 ажил буюу 93.8 хувь нь хангалттай буюу 70-аас дээш хувиар үнэлэгдсэн. Харин 50-69 гүйцэтгэлтэй 7, 20-49 хувийн үнэлгээтэй 3 ажил, үнэлгээгүй-2, үнэлэгдээгүй-1 ажил байна.

ГЕГ-ын системийн байгууллагын 2013, 2014 оны жилийн эцсийн балансын дүнгээр харьяа гаалийн газар, хороод ЗӨРЧИЛГҮЙ дүгнэлт авсан байна.

ДОТООД АУДИТ, МОНИТОРИНГИЙН ГАЗАР

Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын 2014 оны үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгсөн товч тайлан

Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодоос “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх жил” 2014 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ,үнэлгээний нийтлэг журам” болон ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын 3 дугаар хавсралтын дагуу 14 шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлийн бодит дүнг төлөвлөсөн зорилт, төлөвлөгөөтэй харьцуулан ГЕГ-ын хариуцсан нэгжүүдээс үнэлгээг авч нэгтгэн үнэллээ.

Гаалийн газар, хороодын 2014 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт дундажаар 80.0 хувь буюу “ХАНГАЛТТАЙ” үнэлгээгээр үнэлэгдэж байна.
Шалгуур үзүүлэлтийн хүрээнд Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ хамгийн өндөр буюу 83.8 хувьтай байхад Шинэлэг бүтээлч санаачлага гаргасан байдлын үнэлгээ хамгийн бага буюу 69.4 хувь байна.

ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 4 дүгээр хавсралтаар батлагдсан газар хороодын бүсчлэлийн “А” бүсээс ОРГГ 85.7 хувь, “Б” бүсээс УВГГ 80.1 хувийн үнэлгээгээр газар, хороодыг тус тус тэргүүлж байна.Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн газар хороодод цаашид анхаарах зөвлөмжийг хүргүүлж ажиллаа.