mn GB
Mobile menu

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛД ДОТООД АУДИТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛД  ДОТООД АУДИТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Гаалийн байгууллагад дотоод аудитыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө /2014-2016 он/

Гаалийн байгууллагад дотоод аудитыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө /2014-2016 он/ 

audit tuluvluguu-1

audit tuluvluguu-2

IMG 0002

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ӨӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙЖ БАЙНА.

Гаалийн байгууллага Төсвийн тухай хуулийн дагуу 2013 оноос дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэн, улсын төсвийн орлогын бүрдэлт, санхүүгийн болон гаалийн байгууллагын бусад үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан дотоод аудитыг явуулж, тайланг Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн болон Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, зохион байгуулалтын бүтцийн холбогдох нэгж, харьяа гаалийн газар, хороодод ажил сайжруулах үүрэг даалгаврууд  өгөгдөөд ажиллаж байна. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх мөн Гаалийн байгууллагын нээлттэй, ил тод байх шалгуурыг хэрэгжүүлэх зорилгоор дотоод аудитын дүн мэдээг цахим хуудсаараа та бүхэн днээлттэй хүргэж байна. Бид энэ төрлийн мэдээллийг цувралаар хүргэх болно.           

                                                                             
1. Орхон аймаг дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгийн бүртгэл,ашиглалт, хамгаалалтын байдалд хийсэн дотоод аудит


 Гаалийн ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу Орхон аймаг дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтын байдал болон  тус газрын 2012 он болон 2013 оны эхний улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн байдалд дотоод аудитын шалгалтыг хийсэн. Орхонаймаг дахь гаалийн газар нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд заагдсанажлуудыг бүрэн биелүүлж, гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн байгууллагын үйлажиллагааны ил тод байдлыг хангах, гаальчдыг сургах, мэргэшүүлэх чиглэл долон ажлуудыг амжилттай зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн байна.
 Аудитын явцад тус газарт хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгийн зарцуулалт, дотоод ажлын хүрээнд тодорхой алдаа, зөрчлүүд илэрсэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар аудитын дүнг хэлэлцээд илэрсэн алдаа зөрчлүүдийг арилгах, ажил сайжруулах төлөвлөгөө гарган, үр дүнг тооцож ажиллахыг Орхон аймаг дахь гаалийн газарт үүрэг болгосон.

2. Гаалийн байгууллагын хэвлэх цехийн үйл ажиллагаандхийсэн дотоод аудит


 ГЕГ-ын дэргэдэх хэвлэх цехийн үйл ажиллагаа, бүтэц орон тоо, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдал, хэвлэх цехийн  үйл ажиллагааны зардал, борлуулалтын орлого, үр ашгийн тооцоо, байгууллагын төсөвт цехийн үйл ажиллагаа ямар байдлаар туссан талаар  дотоод аудитын шалгалтыг хийсэн. Хэвлэхцэх нь гаалийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх тооцоот хуудас, гаалийн мэдүүлэг, бусад маягт, бүртгэлийн дэвтрүүдийг хэвлэн нийлүүлдэг байна. Аудитын явцад хэвлэх цехийн  материалын зарцуулалт тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд тавих хяналт сул, тогтоосон хугацаанд тооллого хийгдээгүй, албан хэргийн хөтлөлт, баталгаажуулалт тогтмол хийгдээгүй зэрэг зөрчил  дутагдал илэрсэн байна. Иймд Хэвлэх цехийн  үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох асуудлаар аудитын дүгнэлт зөвлөмж  гарч, Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаас тус цехийн ажлыг сайжруулах иж бүрэн төлөвлөгөөг боловсруулан хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.  

3. Гаалийн ерөнхий газарт ашиглагдаж буй автомашины сэлбэг хэрэгслийн хангалт, ашиглалтын байдалд хийсэн дотоод аудит


Дотоод аудитын хүрээнд Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын албаны автомашины ашиглалт, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн хангалт, бүртгэл, ашиглалтыг  шалгасан. Аудитын явцад Гаалийн ерөнхий газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа автомашинууд хуучирсан учраас эвдрэл, гэмтэл ихтэй, засварын болон ашиглалтын зардал өндөртэй, автомашины тоо албан ажлын хэрэгцээнд хүрэлцдэггүй, мөрдөгдөж байгаа журам зааврыг  Засгийн газрын холбогдох шийдвэртэй бүрэн нийцэж, шинэчлэгдээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Гаалийн ерөнхий газарт ашиглагдаж байгаа  албан ажлын автомашины үйлчилгээг  сайжруулах, шатахуун зарцуулалтын нормыг шинэчлэн тогтоох, дуудлагын автомашины ашиглалтын талаар нийт ажилтануудад  ил тод мэдээлэх зэрэг дүгнэлт зөвлөмж гарч, Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн, байгууллагын даргын тушаалаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
 
4. Улсын орлогод хураагдсан бараатай холбогдох үйл ажиллагаандхийсэн дотоод аудит


Гаалийн байгууллагад улсын орлогод хураагдсан барааг хадгалах, шилжүүлэх, борлуулах, устгахтай холбогдох үйл ажиллагаанд дотоод аудит  хийсэн.  Аудитын явцадгаалийн байгууллагад улсын орлогод хураагдсан барааг хадгалах, шилжүүлэх, борлуулах, устгахтай холбоотой үйл ажиллагаа  холбогдох хууль тогтоомжид бүрэн нийцээгүй, барааны агуулах эмх цэгцгүй зэрэг дутагдал зөрчлөөс гадна хураасан, саатуулсан барааны онцлогт тохирсон хадгалалтын шаардлага, нөхцөл хангасан агуулах, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл байхгүй зэрэг хүндрэл байгаа тухай дүгнэлт гарч, үйл ажиллагааг сайжруулах тухай зөвлөмжүүд гарсан байна. Аудитын дүнг Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцээд Гаалийн байгууллагад улсын орлогод хураагдсан барааг хадгалах, шилжүүлэх, борлуулах, устгахтай холбогдох үйл ажиллагааг сайжруулахаар 7 үндсэн чиглэлээр  Гаалийн ерөнхий газрын ажил хариуцсан нэгжүүдийн дарга нар болон газар хороодын дарга нарт үүрэг болгосон байна.   

5. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн тасгийн  /Хөдөлгөөнт хяналтын алба/-ны үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит


Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Эрэлч нохойн тасгийн дүрэм”-ийн хэрэгжилт, эрэлч нохойн хангалт, асаргаа, сургалт, ашиглалт, эрэлч нохойн ур чадварын байдал хариуцан ажиллаж буй гаалийн улсын байцаагч нарын хүртээмж, эрэлч нохойн хоол тэжээлийн хангамж, зарцуулалт зэрэг үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн.Аудитын явцад “Гаалийн хяналт шалгалтад эрэлч нохойг ашиглах заавар”-ын дагуу албаны эрэлч нохойг сургаж, гаалийн хяналт, шалгалтад ашигладаг боловч энэхүү  зааврын хэрэгжилт хангалтгүй, мэргэшсэн байцаагч нар хүрэлцээгүй, албаны эрэлч нохойн хангалт, сургалтын материаллаг бааз тааруу, бэхжүүлэх, шинэчлэх ажил хийгдээгүй, нэгдсэн бүртгэл, судалгаа, тайлан бүрэн хийгддэггүй  зэрэг зөрчил дутагдал илэрч, холбогдох дүгнэлт зөвлөмж гарсан байна.Аудитын тайланг ГЕГ-ын Захиргааны зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд,  эрэлч нохойг сургах, гаалийн хяналт шалгалтад ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журам, заавар зэргийг шинэчлэн боловсруулах, эрэлч нохойн  мэргэшүүлэх сургалтыг анхан, дунд,  бүсчилсэн байдлаар явуулах, сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулж хэрэгжүүлэх, эрэлч нохойн тасгийн үйл ажиллагааг бүхэлд нь сайжруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарч, ГЕГ-ын даргын тушаалаар Эрэлч нохойн тасгийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөө батлагдаад хэрэгжиж байна.     
 
6. ГЕГ-ын дэргэдэх Сургалтын төвийн сургалт зохион байгуулсанболон дотоод үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит 


Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу Сургалтын төвийн 2012 оны сургалтын үйл ажиллагаа, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, агуулга, хэрэгжилт, удирдлага зохион байгуулалт, боловсон хүчний хэрэгцээ, шаардлага, багш нарын ур чадварт үнэлгээ өгөх зорилгоор дотоод аудитын шалгалтыг хийлээ.Дотоод аудитаас Сургалтын төвийн 2012 онд зохион байгуулсан сургалтууд нь    гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургахад илүү чиглэгдэж  гаалийн ажилтныг мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа тухай дүгнэлт гарч гаалийн ажилтныг давтан болон мэргэшүүлэн сургахад голлон анхаарах, хичээл заах багш нарыг дадлага туршлага, мэргэшлийн ур чадвартай боловсон хүчнээр бэхжүүлэх, цаашид төвийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжүүд өгөгдсөн.
 

7. Гаалийн ерөнхий газрын дулаан гараж, талбайн зогсоолын ашиглалтад хийсэн дотоод аудит

Гаалийн ерөнхий газар болон Гаалийн төв лабораторийн дулаан гараж, гадна талбайн зогсоолын хуваарилалт, ашиглалтанд дотоод аудит хийсэн.Аудитын явцад Гаалийн ерөнхий газрын дулаан гараж нь Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан Монгол улсын стандарт, “Авто зогсоол” MNS 5342:2007-ын зарим шаардлагыг хангах, конторын гадна талбайн зогсоолыг эмх цэгцтэй байлгах зорилгоор Аж ахуй үйлчилгээний албанаас 2012 оны 6-р сард Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага болон гаалийн улсын ахлах байцаагч нарын машиныг ил зогсоолд байрлуулж байхаар гаргасан хуваарь мөрдөгдөхгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.Иймд ГЕГ-ын битүү зогсоолыг зориулалтын дагуу бүрэн ашиглах, Гаалийн ерөнхий газрын гадна талбайн зогсоолд байрлах автомашины хуваарийг гаргах, Гаалийн ерөнхий газрын дулаан гараж, гадна талбайн зогсоолыг ашиглах, хяналт тавих талаар дотоод дүрэм, зааврыг боловсруулан мөрдөн ажиллах, хяналт тавих, Гаалийн ерөнхий газрын агуулахын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн аудитын дүгнэлт зөвлөмж гарч,  Гаалийн ерөнхий газрын тушаалаар Аж ахуй үйлчилгээний албаны ажлыг сайжруулах иж бүрэн төлөвлөгөө гарсан.

8. Гаалийн байгууллагын “Горхи-мэлхий хад амралтын газар”-ын 2009-2012оны санхүү, дотоод үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит


Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Горхи Мэлхий хад” амралтын газрын зохион байгуулалт, ажиллагсдын цалин тогтоолт, олголт, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн бүртгэл, төрийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэлт, бүртгэл, тооцоо, гаальчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүлжүүлэх чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ зэрэг  дотоод болон санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын  шалгалт хийсэн.“Горхи-Мэлхий хад” амралтын газрыг 2002 онд дутуу баригдсан барилгад хөрөнгө оруулалт хийж Сангийн яам болон гааль, татварын байгууллагын ажилтан, албан хаагчдыг ая тухтай орчинд амраах зорилгоор үүсгэн байгуулсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу 2009 оны 4-р улирлаас аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.Дотоод аудитын үр дүнд үндэслэн амралтын газрын дүрмийг шинэчлэн батлах, татварын өрийг барагдуулах арга хэмжээ авах, амралтын газрыг гаальчдын амралт сувилалын цогцолбор байдлаар хөгжүүлэх иж бүрэн төлөвлөгөө боловсруулах, амралтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

9. Гаалийн ерөнхий газрын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж буй компьютер, техник хэрэгслийн хуваарилалт, ашиглалтын байдалд хийсэн дотоод аудит


Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа компьютер, техник хэрэгслийн хуваарилалт, хадгалалт, ашиглалтын байдалд дотоод аудитын шалгалт хийв.Гаалийн ерөнхий газрын албан хаагчдын албан хэрэгцээний ширээний компьютерийн болон принтерийн хангалт, хуваарилалт хангалттай боловч бусад техник хэрэгсэл, гар компьютерийн хувьд загвар, хүчин чадал хуучирсан, шинэчлэх шаардлага байгааг харгалзан хэрэгцээ, шаардлагыг нарийвчлан тогтоож, хангалт хийх, ашиглалтыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.Компьютер, техник хэрэгслийн бүртгэл, хамгаалалт, хадгалалт, ашиглалтыг хариуцсан  Гаалийн ерөнхий газрын 3 нэгж хариуцлагагүй ажилласан, компьютер, техник хэрэгслийг захиалах, нийлүүлэх, тараах үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, тэдгээрийн хамгаалалт, хадгалалт, ашиглалтын асуудлыг орхигдулсан гол зөрчил илэрсэний дагуу компьютер, техник хэрэгслийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалт, хяналтыг сайжруулах зөвлөмжүүд  гарч, Гаалийн ерөнхий газрын тушаалаар батлагдан Аж ахуй үйлчилгээний албаны ажлыг сайжруулах иж бүрэн төлөвлөгөөний хүрээнд  хэрэгжиж байна.

10.   ГЕГ-ын ажилчдын цайны газрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит


Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ажилчдын цайны газрын хоолны амт, чанар, хүртээмжтэй байдал, үйлчилгээний стандарт зэрэгт үнэлгээ өгөх зорилгоор тус цайны газрын үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа авсан.Дотоод аудитын явцад  цайны газрын үйл ажиллагааны ашиглалтын зардал болох ус, цахилгааны төлбөрийн асуудал түрээсийн гэрээнд тусгагдаагүй, улмаар цахилгааны тоолуурын баталгаат хугацаа дууссан, тусгаарласан усны тоолуур байхгүйгээс ашиглалтын заалтыг хэмжээгүй, тооцож тогтоогоогүй, 2013 оны эхний улирлын байдлаар түрээсийн төлбөр огт төлөөгүй, байнга үйлчлүүлдэг албан хаагчдын тоо харьцангуй цөөн, хоолны амт чанар хангалтгүй, үнэ өндөр, үйлчилгээний шуурхай байдал хангалтгүй, Аж ахуй үйлчилгээний албаны чиг үүрэг, даргын ажлын байрны тодорхойлолт, сувилагчийн хөдөлмөрийн гэрээнд цайны газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах талаар тодорхой тусгасан хэдий ч зөв зохистой хооллолтыг нэгтгэсэн ажил төлөвлөж, хэрэгжүүлэх, хоолны дээж, чанарт өдөр бүр үзлэг хийх, ажлын байрны хэвийн нөхцлийг хангах  чиглэлээр  тогтмол хяналт тавьж ажиллаагүй гэсэн дүгнэлт, зөвлөмжүүд  гарсан. Дотоод аудитын тайланг Гаалийн ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ажилтнуудын цайны газрын үйлчилгээг сайжруулах үүрэг даалгаврыг холбогдох нэгжүүд өгсөн болно.