mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2017 ОНД ХИЙСЭН ДОТООД АУДИТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс Монгол улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 486 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, ГЕГ-ын даргын 2017 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам” зэрэг эрх зүйн актуудыг үндэслэл болгон нь ГЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 онд ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харъяа гаалийн газар, хороодод дараах чиглэлээр дотоод аудит хийлээ.

Үүнд:

  1. Гашуунсухайт дахь гаалийн газрын 2015-2016 оны үйл ажиллагаанд;
  2. Шивээхүрэн дэх гаалийн газрын 2015-2016 оны үйл ажиллагаанд;
  3. ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лабораторийн 2016 он, 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, чиг үүргийн хэрэгжилтэд;
  4. Гаалийн байгууллагын хураасан бараа, тээврийн хэрэгслийн бүртгэл, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд;
  5. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн 2016 оны зарим үйл ажиллагаанд /улсын орлогын бараа, лац, ломбо/;
  6. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэсийн үйл 2016 оны зарим үйл ажиллагаанд /Гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дүрэмт хувцасны хангалтын байдал/;
  7. ГЕГ-ын даргын 2017 оны А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Захиргааны статистикийн мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах журам”-ын хэрэгжилтэд;
  8. ГЕГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн хэрэгжилтэд;
  9. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд;
  10. “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах”, “Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах” гаалийн бүрдүүлэлтийн горимын хэрэгжилтэд;
  11. ГЕГ-ын газрын 2010 оны 388 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын хэрэгжилтэд;
  12. Гаалийн байгууллагын Стратеги төлөвлөгөөний 2017 оны хэрэгжилтэд;

Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харъяа гаалийн газар, хороодод 2017 онд хийсэн дотоод аудитын үр дүнгээр илэрсэн зөрчилд цаашид сайжруулах 137 зөвлөмжийг өгч, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.