mn GB
Mobile menu

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн 2016 оны сүүлийн хагас жилд хийсэн дотоод аудитын тухай

Тус хэлтэс нь Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/124 дүгээр тушаалаар батлагдсан “Гааль, татварын албаны үйл ажиллагаанд дотоод аудит хийх заавар”-ын хүрээнд Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газрын захиргаа, дотоод ажил, санхүү, нягтлан бодох бүртгэл, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлд дотоод аудитыг хийж гүйцэтгэсэн.

Дотоод аудитын шалгалтын үр дүнгийн тайлан, цаашид сайжруулах зөвлөмжийн хамт тухайн гаалийн газруудын удирдлагуудад танилцуулж, үр дүнг баталгаажуулсан.

Дотоод аудитын үр дүнгээр тус гаалийн газруудад:

1. Захиргаа, дотоод ажлын чиглэлээр - 34 зөвлөмж;
2. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр - 13 зөвлөмж;
3. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр - 37 зөвлөмж;
буюу нийт 84 зөвлөмжийг өгч ажилласан байна.

Нэгдсэн дүнг Гаалийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулж, холбогдох тайланг баталгаажуулан шийдвэрийг гаргуулж, хүргүүлсний дагуу тус гаалийн газрууд нь зөвлөмжийн хүрээнд ажил сайжруулах төлөвлөгөө боловсруулж, батлуулан ажилласан.

Дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг 2016 оны эцсийн байдлаар биелэлтийг гаргуулан нэгтгэж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн.

Мөн “Горхи-Мэлхий хад” амралтын газрын захиргаа, дотоод ажил, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд дотоод аудитыг гүйцэтгэсэн. Гарсан үр дүнг Гаалийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулж холбогдох шийдвэрийг гаргасан.

Гаалийн ерөнхий газрын харьяа “Горхи-Мэлхий хад” амралтын газрын үйл ажиллагаанд дотоод аудит хийж, үр дүнг удирдлагад танилцуулан алдаа, дутагдлыг арилгуулах талаар 6 зөвлөмж өгч, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.


ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС