mn GB
Mobile menu

АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГО БҮХИЙ “АХА” ТААВАРТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

0J8A8833
Гаалийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар хамтран Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилах, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хүсэл зорилгоо нэгтгэх, авлигатай тэмцэх зорилтын хүрээнд Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, хэлтэс, дэргэдэх байгууллага, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газруудын гаалийн улсын байцаагчдын дунд “АХА” тааварт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний ерөнхий шүүгчээр АТГ-ын УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссарД.Мөнхжаргал, ажилтан Б.Туул нар ажиллалаа.

Хамт олноо төлөөлөн амжилттай оролцсон Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Насандолгор нэг дүгээр байр, Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн зөрчил хойшлуулашгүй ажил хариуцсан гаалийн улсын байцаагч Ж.Баттогтох хоёр дугаар байр, Гаалийн ерөнхий газрын Эрэлч нохой сургалтын төвийн гаалийн улсын ахлах байцаагч М.Энхболд гурав дугаар байр эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.
Ийнхүү гаалийн улсын байцаагчид нэг өдрийг хууль тогтоомжийн мэдлэгээ дээшлүүлсэн, авлигын эсрэг хамтдаа дуу хоолойгоо нэгтгэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

0J8A8825

0J8A8787

0J8A8799

 

0J8A8776