mn GB
Mobile menu

ДОКТОР ПРОФЕССОРЫН “АВЛИГА, АРИУН ШУДАРГА ЁС, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА” СЭДЭВТ ЛЕКЦ СОНСЛОО

Launch-Charles-Sampford

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын урилгаар Австралийн Гриффитийн Их сургуулийн доктор, профессор Чарльз Сампфорд 2014 оны 10 дугаар сарын 10 өдөр Гаалийн ерөнхий газарт хүрэлцэн ирж “Авлига, Ариун шударга ёс, Гаалийн байгууллага” сэдвээр лекц уншлаа.

Дэлгэрэнгүй: ДОКТОР ПРОФЕССОРЫН “АВЛИГА, АРИУН ШУДАРГА ЁС, ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА” СЭДЭВТ ЛЕКЦ СОНСЛОО

АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БА ИЛ ТОД БАЙДАЛ

2005 он – НҮБ-ын Авлигын эсрэг конвенци

2006 он – Авлигын эсрэг хууль

2011он - Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль

2012 он - Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

АВЛИГЫН ЭСРЭГ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2014-09-26

2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Гаалийн ерөнхий газар болон түүний дэргэдэх байгууллагуудын гаалийн улсын байцаагч нарт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Мөнхжаргал нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаарх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд гаалийн улсын байцаагч нар идэвхтэй оролцож, ахлах комиссар Д.Мөнхжаргалаас сургалттай холбоотой сэдвээр асуулт тавьж чөлөөт хэлбэрээр оролцсон онцлог сургалт боллоо.

НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлэгт оролцлоо

logo

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газраас зохион байгуулагдсан Монгол Улсын их хурал, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих” нь МОН 103/102 төслийн хүрээд хийгдсэн Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн II (Урьдчилан сэргийлэх арга хэмжээ),  Y (Хөрөнгө буцаан олгох) бүлгийн хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгааны тайлан, асуудал дэвшүүлсэн Зөвлөмжийн хэлэлцүүлэгт ГЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн болон Гаалийн зөрчил, хөдөлгөөнт хяналтын газрын гаалийн улсын байцаагч нар амжилттай оролцлоо.

Ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь

“АВЛИГАГҮЙ ГААЛЬ” УРИАЛГА

0J8A8835
   

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛОНД


Гаалийн ерөнхий газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөө”-ний дагуу “Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, хүчин чармайлт” зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон ардчилсан ёсны зарчим, шударга ёсны зарчим болон Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан "Хууль дээдлэх зарчим"-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, Авлигын эсрэг хуулийн “Төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах” заалтын дагуу авлигаас урьдчилан сэргийлж, гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргийг ямагт санаж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, албан тушаалын бүрэн эрхээ чин шударгаар хэрэгжүүлж, авлигын эсрэг хүсэл зорилгоо нэгтгэн авлигатай хамтын хүчээр тэмцэхийг хүлээн зөвшөөрч Гаалийн улсын байцаагч нарт хандаж энэхүү уриалгыг гаргаж байна. Үүнд:


1.    Гаалийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж ажиллах,
2.    Авлигыг төрүүлж байгаа нугалаа, гажуудлыг таслан зогсоож гаалийн үйлчилгээг олон шат дамжлага, хүнд суртал, чирэгдэлгүйгээр иргэдэд хүргэх,
3.    Гаалийн улсын байцаагч нь албан тушаалын байдлаа өөрт ашигтай байдлаар урвуулан ашиглах, аливаа этгээдийг өөрийн эрхшээлд оруулж бэлэг, шагнал урамшуулал авах, хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,
4.    Төрийн албан хаагчийн болон Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмээ чандлан сахиж, аливаа шийдвэр гаргахдаа танил тал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлахгүйгээр тэгш байж, хамт олон хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хүндэтгэлтэй харьцах,
5.    Гаалийн байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргээ үйлчилгээгээрээ дамжуулан хүргэдэг үйлчилгээний байгууллага болохыг гаалийн улсын байцаагч бүр сайтар ухамсарлаж “Гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандарт”-ыг мөрдөн, ажлын цагаа чанд баримтлан ажиллаж иргэдэд чирэгдэл учруулахгүй үйлчилж байх,
6.    Төрийн албан тушаалтны ил тод, шударга байдлын нотолгоо болох хөрөнгө орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг цагт тухайд нь үнэн зөвөөр гаргаж хэвших,
7.    Авлигатай тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд гаалийн байгууллагын бүх шатны албан тушаалтан өөрсдөөс хамаарах бүхнийг чин сэтгэлээсээ хийж хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.

ТА БҮГД ДЭЭРХ УРИАЛГЫГ ДЭМЖИЖ БАЙВАЛ БИДНИЙ ЭГНЭЭНД НЭГДЭН
ХАВСРАЛТАД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛНА УУ.

АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН ГААЛЬЧИД БОЛОН
МОНГОЛЫН ГААЛИЙН АЛБАНЫ УДИРДЛАГУУД

0J8A8841

 

АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГО БҮХИЙ “АХА” ТААВАРТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

0J8A8833
Гаалийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар хамтран Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилах, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хүсэл зорилгоо нэгтгэх, авлигатай тэмцэх зорилтын хүрээнд Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, хэлтэс, дэргэдэх байгууллага, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газруудын гаалийн улсын байцаагчдын дунд “АХА” тааварт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГО БҮХИЙ “АХА” ТААВАРТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ ХОРИГЛОХ, ХЯЗГААРЛАХ

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ ХОРИГЛОХ, ХЯЗГААРЛАХ- ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.