mn GB
Mobile menu

Гаалийн ерөнхий газар Төсвийн гүйцэтгэлийн мэдээ 2014 оны 05 сар

Гаалийн ерөнхий газар Төсвийн гүйцэтгэлийн мэдээ 2014 оны 05 сар ЭНД дарж үзнэ үү.

Тєсвийн зарлагын 2014 оны хуваарилалт

Тєсвийн зарлагын 2014 оны хуваарилалт ЭНД дарж үзнэ үү.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2013 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2013 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

ТӨСВИЙН ТАНИЛЦУУЛГА

Гаалийн ерөнхий газрын системийн хэмжээнд 2014 онд 29,112.9 сая төгрөгийн төсөв батлагдсан байна. Үүнд : 25,132.9 сая урсгал зардал, 3,980.00 сая төгрөг хөрөнгө оруулалтын зардал байна.
2014 оны эхний 4 сарын байдлаар 8402,1 сая төгрөгийг төсөвлөснөөс, төсвөөс санхүүжих 7,719,8 сая, туслах үйл ажиллагааны орлогоос 682,3 сая төгрөг байна. Үүнээс эхний 4 сарын байдлаар 7,225.8 төгрөгийн гүйцэтгэлтэй байна.   


Цалингийн зардалд системийн хэмжээгээр 5,534.0 сая төгрөг зарцуулахаас 5,371.5 сая төгрөгийг зарцуулсан 97%-ийн гүйцэтгэлтэй байна.


Бараа үйлчилгээний бусад зардалд:  1,361.3 сая төгрөг зарцуулахаас 1,127.8 сая төгрөгийг зарцуулсан 83% -ийн гүйцэтгэлтэй байна.   Үүнд:


Гэрэл цахилгаан, түлш халаалт, нормын хувцас, урсгал засвар, төлбөр хураамж гэсэн зардлуудаас хэмнэлт гараад байна. Нормын хувцасны зардалд 2014 нийт 371 сая төгрөг төсөвлөгдсөний 4,5-р саруудад хувааж хуваарилсантай холбоотой хэмнэлт гарсан байна. (нормын хувцасны тендерийг зарлаад, нээсэн гэрээ хийгдэж буй)


Төлбөр хураамж болон бусад зардалд нийт 543,7 сая төгрөг төсөвлөсөн. Үүнд: гаалийн системийн хэмжээнд хэрэглэдэг нэг удаагийн тросон ломбо, гаалийн мэдүүлэг хэвлэх цаас зэргийг авахаар төсөвлөж хуваарилсан ба тросон ломбо болон мэдүүлгийн цаасны нээлттэй тендерийг 4-р сарын 29-нд зарласан ба 6 сард нийлүүлэлт хийгдэх төлөвлөгөөтэй байна.


Татаас ба урсгал шилжүүлэгт 372,4 сая төгрөг төсөвлөснөөс 165.4 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардалд 293,7 сая төгрөг төсөвлөснөөс 136,4 сая төгрөгийг зарцуулаад байна.  Шагнал урамшууллын зардалд 63,7 төсөвлөснөөс 25,8 сая төгрөгийг зарцуулаад байна.

САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

АУДИТЫН ГЭРЧИЛГЭЭ

123 001

Гаалийн ерөнхий газрын Төсвийн гүйцэтгэлийн мэдээ 2014 оны 04 сар

Гаалийн ерөнхий газрын Төсвийн гүйцэтгэлийн 2014 оны 04 сарын мэдээг ЭНД дарж үзнэ үү.