mn GB
Mobile menu

Гаалийн Ерөнхий Газрын дэргэдэх Сургалтын Төв

СУРГАЛТЫН ТӨВИЙН ТҮҮХЭЭС

• 1991 оны 9-р сарын 28 Улсын Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх “СУРГАЛТЫН ТӨВ”
• 1995 оны 4-р сарын 1 МУГЕГ-ын дэргэдэх “СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ”
• 2002 оны 4-р сарын 12 МУГЕГ-ын дэргэдэх “ГААЛЬ, ЭДИЙН ЗАСГИЙН КОЛЛЕЖ”
• 2002 оны 4-р сарын 12 МУГЕГ-ын дэргэдэх “ГААЛЬ, ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”
• 2010 оны 8-р сарын 16 ГЕГ-ын дэргэдэх “СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ТӨВ”
• 2013 оны 2-р сар ГЕГ-ын дэргэдэх “СУРГАЛТЫН ТӨВ”
• 2015 оны 3-р сарын 27 ГЕГ-ын дэргэдэх "СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ"

 Сургалтын төрлүүд:

- Чиглүүлэх;
- Давтан;
- Мэргэшүүлэх;

Сургалтын хэлбэрүүд:

- Зайн буюу цахим сургалт;
- Ажлын байрны;
- Танхимын;
- Захиалгат;

1. Гаалийн улсын байцаагчийн ЧИГЛҮҮЛЭХ сургалт
Зорилго: Гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар анхан шатны мэдлэг олгох, гаалийн хууль тогтоомжийн хүрээнд гаалийн хэргийн мэдлэг эзэмшүүлэх.

2. Гаалийн улсын байцаагчийн ДАВТАН сургалт
Зорилго: ГУБ нарын гаалийн эрх зүй, түүний зохицуулах зүйл, харилцаа, эх сурвалжийн талаархи мэдлэгийг бататгах, гаалийн захиргааны зөрчил, хариуцлага, гаалийн хяналтын зохион байгуулалт, гаалийн бүрдүүлэлт, олон улсын худалдааны эрх зүй, баримт бичгүүдийг судалж, хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэх.

3. Гаалийн улсын байцаагчийн МЭРГЭШҮҮЛЭХ сургалт
Зорилго: Тухайн сургалтын агуулгад нийцүүлэн цогц мэдлэг авах, мэргэшин ажиллах чадвар эзэмшүүлэх.