mn GB
Mobile menu
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙД…

     Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн...

ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ Б…

Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БНАСАУ-аас МУ-ын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3200...

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨЛ

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН…

  ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Хэрэгжүүлэгч байгууллага Монгол улсын Сангийн яам Гүйцэтгэгч байгууллага Монгол улсын Гаалийн ерөнхий газар Төслийн зорилго Хилийн үйлчилгээг сайжруулах замаар гадаад худалдааг илүү шуурхай,...

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ БОЛОН МӨНГӨ  УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ”СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ Б…

Гаалийн байгууллага гүний болон хилийн боомтын 50 алба хаагчдыг хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Гаалийн ерөнхий газрын...

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН МОСКВАД БОЛЛОО

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН…

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зяньпин нар Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр анх удаа хамтдаа...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

Гаалийн газар, хороодыг мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах,

Гаалийн байгууллагын нийт газар, хороодуудын цаг бүртгэлийн мэдээг сар бүр авч удирдлагад тухай бүр мэдээлж, харьяа гаалийн газар, хороодын гаалийн ажилтнуудын чөлөө авалт, өвчлөлийн талаарх дэлгэрэнгүй судалгааг нэгтгэн авч ажилласан. Гаалийн байгууллагын нийт газар, хороодуудын цаг бүртгэлийн мэдээг нэгтгэн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлсэн.

Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь гаалийн газар, Шивээхүрэн дэх гаалийн газар, Гашуунсухайт дахь гаалийн газруудад Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулан дээрх газруудын нийт гаалийн ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулж, эмчийн заавар зөвлөгөөг өгөх ажлыг зохион байгуулсан.

Гаалийн ерөнхий газрын даргын А/39 дугаар Зохион байгуулалтын бүтэц орон тоо батлах тухай тушаалын хүрээнд Гаалийн ерөнхий газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс, харьяа гаалийн газар хороодын Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан албан хаагчидтай хамтран системийн хэмжээнд орон тооны давхцал, орон тооны дутагдал зэргийг судлан удирдлагад танилцуулж, цаашид анхаарч ажиллах саналын материалыг бэлтгэсэн.

Хүний нөөцийн хэлтэст сэлгэн ажиллуулахтай холбогдолтой өөрийн эрхлэх асуудлын хүрээнд 52 өргөдөлд холбогдох хууль, журамд нийцүүлэн албан бичгээр хариуг өгсөн. 2017 оны эхний хагас жилд Хүний нөөцийн асуудалтай холбоотой нийт 195 өргөдлийг баримт бичгийн бүртгэлийн дэвтэрт бүртгэн авч удирдлагад тухай бүр танилцуулан холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн акт үйлдэн хариуцуулав.

Үүнээс 180 өргөдөлд албан бичгээр болон, уулзалт хийн, мөн утсаар хариуг хүргүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх тэмдэглэлийг үйлдэн Төрийн захиргааны удирдлагын газарт тухай бүрт хүргүүлэн албан бичгийн хаалт хийж дууссан.

Хүний нөөцийн програмыг боловсронгүй болгох, хөгжүүлэх, сайжруулах,

Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/102 дугаар тушаалаар Хүний нөөцийн програм хангамжийг шинэчлэн боловсруулж, нэвтрүүлэх ажлын хэсгийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзоригоор ахуулсан Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг 2 удаа хуралдсан бөгөөд програмын өгөгдлийн сан, бодлогын даалгавраа хэрхэн гаргах талаар санал солилцож ажиллаа. Програм хангажийг 2017 оны 09 дүгээр сарын 31-ний дотор боловсруулж, үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллахаар зохион байгуулж байна.

Хүний нөөцийн програмыг боловсруулах, хөгжүүлэхэд шаардлагатай асуудал, өгөгдлийг судлан санал боловсруулан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвд хүргүүлэн цаг тухай бүрт програм хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна. 2017 оны эхний хагас жилд Гаалийн ерөнхий газрын даргын гаалийн албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журам, сэлгэн ажиллуулах журам болон хүний нөөцийн судалгаа, холбогдох хууль, журмын хүрээнд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Б/01-ээс Б/340 хүртэлх дугаар бүхий 400 гаруй албан хаагчдад холбогдолтой шийдвэрийг хүний нөөцийн боловсон хүчний програмд байршуулан баяжилтыг тасралтггүй хангаж байна.

-Хүний нөөцийн талаар цаг тухайн үед яаралтай шийдвэр гаргахад Хүний нөөцийн программаас шаардлагатай мэдээллийг гарган удирдлага, улсын ахлах байцаагчийг шуурхай, үнэн бодит мэдээлэл арга зүйгээр ханган ажиллав.

2017 оны эхний хагас жилд Гаалийн ерөнхий газар болон дэргэдэх газрууд, харьяа гаалийн газар, хороодын хүний нөөц, дотоод асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч нартай хамтран нийт гаалийн улсын байцаагч нар ажилтнуудын төрийн албан хаагчийн анкетыг шинэчилэн авч нэгтгэн хувийн хэрэгт баяжилт хийн ажилласан.

2017 оны эхний хагас жилд гаалийн улсын байцаагч нартай холбоотой гарсан шилжилт хөдөлгөөн, бусад үйлдлүүдийн тушаалын өөрт хамааралтай хэсгийг хувилан тус бүр хувийн хэрэгт хийн баяжуулан ажиллав. /Нийт 450 гаруй тушаалуудыг хүн тус бүрийн хувийн хэрэгт хийсэн./

Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр болон хүний нөөцийн дэд хөтөлбөрийг боловсруулах, хэргэжилтэд хяналт тавих,

Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн зорилго

Гаалийн байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилтыг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, бэлэн байгаа хүний нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдэлийг тооцоолох, гүйцэтгэлд суурилсан бүтээлч, чадварлаг, мэргэшсэн, ёс зүйн төлөвшилтэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид сэтгэхүйтэй, үйлчилгээний чанарт анхаарсан боловсон хүчин бий болгохын тулд төрийн /тусгай/ албаны бодлогод нийцүүлэн хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгоход оршино.

Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн эрх зүйн орчин

Төрийн албан хаагчийн ажиллах эрх зүйн орчинг:

1.Үндсэн хууль

2.Төрийн албаны тухай хууль

3.Хөдөлмөрийн тухай хууль

4. Гаалийн тухай хууль

5.Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

6.УИХ, Засгийн газрын тогтоол

7.“Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам” зэрэг холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу бүрдүүлнэ.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР (2017-2020 он) -ийн төсөлд дараах асуудлуудыг тусгана.

1. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн зорилго

2. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн эрх зүйн орчин

3. Хөтөлбөрийн зарчим, хэрэгцээ шаардлага

4. Хөтөлбөрийн хэрэгжүүлэх хугацаа

5. Хөтөлбөрийн зорилт

6. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

7. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

8. Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

9. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

Дээрх хөтөлбөр дээр Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж, дэргэдэх байгуулагуудаас санал авсан бөгөөд нийт 82 саналыг нэгтгэн Гаалийн ерөнхий газрын даргад танилцуулан Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар материалыг бэлтгэсэн.

Мөн тус хөтөлбөрийн дагуу амралт сувилалын газруудын тарифын судалгааг гарган 30 ахмадууд гаальчдыг "Тарний амралт" гэдэг газарт амруулах асуудлыг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй хамтран удирдлагад танилцуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/329 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн.

Гаалийн ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь гаалийн газар, Шивээхүрэн дэх гаалийн газар, Гашуунсухайт дахь гаалийн газруудад Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулан дээрх газруудын нийт 50 гаруй гаалийн ажилтнуудыг хамруулсан.

Мөн Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж, дэргэдэх байгууллагуудийн ажилтнуудыг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулан дээрх газруудын гаалийн ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулсан. Үзлэгт нийт хамрагдсан хүний тоо - 148

• Эрүүл хүн – 28,3%

• Зүрх судасны өвчлөл – 21,2% нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд 4 хүн хамрагдах

• Мэдрэл - 12,6% нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд 2 хүн хамрагдах

• Амьсгал,уушиг - 12,6% нарийвчилсан шинжилгээ хийлгэх 2 хүн

• Элэг,цөс – 22,5% төлөвлөгөөт хагалгаанд орох 3 хүн

• Дотоод шүүрэл – 8,4%

• Бөөр, шээс ялгаруулах – 11,2% нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд 2 хүн хамрагдах

• Ходоод, хоол боловсруулах – 11,2% нарийвчилсан шинжилгээ хийлгэх 3 хүн

• Нүд, хараа – 2,4% төлөвлөгөөт хагалгаанд 1 хүн

• Чих, хамар, хоолой – 11,2% төлөвлөгөөт хагалгаанд 2 хүн

• Арьс, харшил – 19,7% стационар эмчилгээнд 2 хүн

• Эмэгтэйчүүд – 4,2%

Дээрх дүгнэлтээс үзэхэд зүрх судас, элэг, цөсний өвчлөл өнлдөр хувийг эзэлж байгаа нь

1. Хөдөлгөөн

2. Жин

3. Хоололт

4. Стресс зэрэг нөлөөлж байна гэж үзэх боломжтой.

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвөлгөөнийг зохион байгуулах,

2017 оны гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвөлгөөнд тус хэлтсээс холбогдох мэдээ, тайланг Төрийн захиргааны удирдлагын газарт тухай бүрт нь хүргүүлж, удирдлагыг мэдээллээр ханган ажилласан. Мөн тус хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны тайланг Удирдах ажилтны зөвөлгөөнд холбогдуулан прецендент тавьсан.

Гаалийн байгууллагын системийн спортын аварга шалгаруулах тэмцээний удирдамжийг боловсруулан батлуулж Удирдамжийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын системийн хэмжээнд нийт албан хаагчдыг тус тэмцээнд оролцуулах ажлыг зохион байгуулсан.

-Гаалийн ерөнхий газрын албан хаагчид байгууллагаа төлөөлөн спорт арга хэмжээнд оролцоход нь зориулж өмсөх биеийн тамирын хувцасны судалгааг гарган Спорт хамтлагийн хуралдаанаар хуралдуулж тус хуралдаанаас хамгийн их санал авсан байгууллагаар /Төмөр трейд/ хийлгүүлсэн.

-Гаалийн ерөнхий газрын албан хаагчдын хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, бие бялдрыг нь чийрэгжүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын спорт зааланд 2017 оны 04 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд сагсан бөмбөгийн мэргэжлийн багшаар хичээл заалгуулж, анхан шатны мэдлэг олгох ажлыг зохион байгуулж ажилласан..

Гаалийн улсын байцаагчдыг хариуцсан чиглэлийн дагуу гадаад, дотоод сургалтад хамруулахажлыг зохион байгуулах,

БНХАУ-ын Шанхайн Гаалийн академийн сургалтад хэрхэн хамрагдсан талаарх мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтэст хүргүүлсэн. Сургалтад хамрагдсан байдал:

-2008.06.04-13 “Гаалийн хяналт шалгалтын арга ажиллагаа” сэдэвт сургалтанд Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаар тушаалд нэр заагдсан Гаалийн ерөнхий газар болон харъяа гаалийн 9 газар, хорооноос 15 ажилтны бүрэлдэхүүнтэй;

-2011.06.09-19 “Гаалийн хэргийн мэдлэг” сэдэвт сургалтанд Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 267 дугаар тушаал, түүний хавсралтад нэр заагдсан Гаалийн ерөнхий газар болон харъяа гаалийн 8 газар, хорооноос 30 ажилтны бүрэлдэхүүнтэй;

-2012.06.06-16 “Гаалийн менежмент, Эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтанд Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/87 дугаар тушаал, түүний хавсралтад нэр заагдсан Гаалийн ерөнхий газар болон харъяа гаалийн 13 газар, хорооноос 31 ажилтны бүрэлдэхүүнтэй;

- 2013.05.06-17 “Гаалийн шинэчлэл” болон “Гаалийн статистик” сэдэвт сургалтанд Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/85 дугаар тушаал, түүний хавсралтад нэр заагдсан Гаалийн ерөнхий газар болон харъяа гаалийн 5 газар, хорооноос 22 ажилтны бүрэлдэхүүнтэй;

-2014.01.05-16 “Гаалийн шинэчлэлийн менежмент” сэдэвт удирдлагын түвшний сургалтанд Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/234 дүгээр тушаал, түүний хавсралтад нэр заагдсан Гаалийн ерөнхий газар болон харьяа гаалийн 8 газар, хорооноос 12 бүрэлдэхүүнтэй оролцсон мэдээллийг удирпдлагад танилцуулсан.

Мөн тус хэлтэс нь Гаалийн байгууллагын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг төслийг хэрхэн боловсруулах чиглэлээр Монгол Улсын Их Сургуулийн харьяа Бизнесийн сургуулийн профессор багш Ц.Цэцэгмаагийн удирдсан "Хүний нөөцийн менежмент"-ийн сургалтад 3 удаа хэлтсийн бүх ажилтнуудыг хамруулсан.

Удирдлагын академиас зохион байгуулсан мэргэшүүлэх гарагийн сургалтад хамрагдах шалгалтад Гаалийн улсын ахлах байцаагч Ө.Тэгшээ, тус академийн магистрантурын шалгалтад мэргэжилтэн А.Эрхбаяр нар тус тус тэнцэж сургалтад хамрагдах эрхээ авсан.

Гаалийн үйл ажиллагааны тулгамдсан асуудал болон гаалийн хэргийн бүхий л чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ хийх, үр дүнг хэрэгжүүлэх, зэрэг дэв, цалингийн шатлалыг ахиулах,

-Гаалийн ерөнхий газрын дэргэдэх болон харьяа газар хороодын нийт албан хаагчаас Албан тушаалын зэрэг дэв, Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн өөрчлөлт орох судалгааны маягтыг боловсруулан харьяа газар хороодын Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан гаалийн улсын байцаагчдад хүргүүлэн, арга зүйн зөвлөгөө өгч, судалгааг нэгтгэн авч нийт 200-гаад гаалийн ажилтнуудын ажилласан жил, цалингийн шатлал, зэрэг дэвийг нэмэх асуудлыг боловсруулан удирдлагад танилцуулан материалыг бэлтгэсэн. /Гаалийн ерөнхий газрын даргын тушаалын төсөл боловсруулан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс баталгаажуулахаар төлөвлөөд байна. /

banner 1
 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Prev Next
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР 545.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙНА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА 3-Р САРЫН 18-НЫ БАЙДЛААР …

     Гаалийн байгууллага 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өдөрт...

Дэлгэрэнгүй
ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАРИАГ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР…

Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БНАСАУ-аас МУ-ын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн...

Дэлгэрэнгүй
ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨЛ

ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСӨ…

  ХИЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Хэрэгжүүлэгч байгууллага Монгол улсын Сангийн яам Гүйцэтгэгч байгууллага Монгол улсын Гаалийн ерөнхий газар Төслийн зорилго Хилийн үйлчилгээг сайжруулах...

Дэлгэрэнгүй
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТ БОЛОН МӨНГӨ  УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ”СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭР…

Гаалийн байгууллага гүний болон хилийн боомтын 50 алба хаагчдыг хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх сургалтанд хамрууллаа. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг...

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН МОСКВАД БОЛЛОО

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГААЛИЙН ГУРВАН ТАЛТ…

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зяньпин нар Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2014 оны 9 дүгээр сарын...

Дэлгэрэнгүй
УХШИГГ, УЛС ХООРОНДЫН ИЛГЭЭЛТИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ  ААН-ЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

УХШИГГ, УЛС ХООРОНДЫН ИЛГЭЭЛТИЙН ТУСГАЙ ЗӨВШӨ…

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь гааль биенесийн түншлэлийн хүрээнд 2019.02.20-ны өдөр улс хоорондын илгээлтийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР ИРГЭН Т ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗАВДСАНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР ИРГЭН Т ХАР ТАМХИ НЭВ…

  Өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуунсухайт дахь гаалиар Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээд биедээ хар тамхи...

Дэлгэрэнгүй
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

2019 оны 1-р сарын байдлаар Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдлийг илрүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад...

Дэлгэрэнгүй
ДГБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

ДГБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ

Жил бүрийн олон улсын гаалийн баярыг тохиолдуулан Дэлхийн гаалийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас дэлхий дахины гаалийн байгууллагад тулгарч буй хүндрэлтэй холбоотой уриа тунхаглан...

Дэлгэрэнгүй
“ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2019”

“ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2019”

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенц 1952 оны 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болсноор, одоогийн Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) 17 гишүүнтэй байгуулагдан, уг зөвлөлийн анхны...

Дэлгэрэнгүй