mn GB
Mobile menu

ТАНИЛЦУУЛГА

Гаалийн байгууллагад нийт 1400 гаруй албан хаагч Гаалийн ерөнхий газар болон харьяа гаалийн 18 газар, хороонд ажиллаж байна. Үүнээс төрийн үйлчилгээний 300 орчим ажилчид байгааг энд дурдсан судалгаанд хамруулаагүй бөгөөд судалгааг зөвхөн төрийн тусгай албан хаагчдын мэдээлэлд тулгуурлан гаргалаа.

Гаалийн байгууллагад ажиллаж буй төрийн тусгай албан хаагчид нь ажлын онцлогоос хамааран тухайн газартаа тогтвор суурьшилтай ажилладаггүй бөгөөд харин төрийн үйлчилгээний албан хаагчид ихэвчлэн тухайн орон нутгаас томилогдсон иргэд байдаг тул нэг газраа тогтвортой ажиллах боломж бүрддэг.

Гаалийн байгууллагын албан хаагчдын судалгааг:

  • Өвчлөл;
  • Нас барсан;
  • Өрх толгойлон амьдардаг;
  • Гэр бүлийн салалт;
  • Банкны зээлтэй;
  • Насжилт гэсэн үзүүлэлтээр тус тус гаргав.

A.НИЙТ ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

I. ХҮЙС

HR1

II. НАСНЫ ТҮВШИН

Д/Д

НАСНЫ ТҮВШИН

ГУБ-ИЙН ТОО

1

23 - 25 нас

10

2

26 - 30 нас

120

3

31 - 35 нас

210

4

36 - 40 нас

181

5

41 - 45 нас

207

6

46 - 50 нас

176

7

51 - 55 нас

189

8

56 - 60 нас

75

9

60-аас дээш

4

НИЙТ

1172

III.ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАСАН ЖИЛ

Д/Д

НАСНЫ ТҮВШИН

ГУБ-ИЙН ТОО

1

0 - 5

253

2

6 - 10

311

3

11 - 15

163

4

16 - 20

220

5

21 - 25

185

6

26- 30

32

7

31-аас дээш

8

НИЙТ

 

1172

B.ҮЗҮҮЛЭЛТЭЭР

СҮҮЛИЙН 5 ЖИЛД НАС БАРСАН ГУБ-ИЙН ТОО

Д/Д

ОН

ТОО

1

2012

8

2

2013

4

3

2014

3

4

2015

6

5

2016

4

НИЙТ

25

Өрх толгойлон амьдардаг албан хаагч нийт төрийн тусгай албан хаагчийн 25%-ийг эзэлж байгаа бөгөөд үүнээс өрх толгойлон амьдарч байгаа эрэгтэй албан хаагч 10 гаруй байна. Мөн өрх толгойлон амьдарч байгаа албан хаагчдын 30% нь 40 хүртэлх насны, 70% нь 41-ээс дээш насных байна.

Мөн нийт албан хаагчдын 10% нь гэр бүлээс тодорхой шалтгааны улмаас салсан байдаг ба үүнд ихэвчлэн гэр бүлээс хол удаан хугацаагаар ажиллаж, амьдрах нь хамгийн том нөлөөлөл болдог.

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт гаалийн улсын байцаагч нарын 84,5% нь буюу 991 нь орон сууцны болон цалингийн зээлтэй байгаагаас 28,6 % орон сууцны зээлтэй, 55,9% нь цалингийн зээлтэй байна.

Нийт албан хаагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан 2012 оноос хойш хийлгээгүй бөгөөд албан хаагчдын эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлсэн холбогдох баримтыг үндэслэн судалгааг гаргалаа. Харин 2017 оны 5 сард Гаалийн ерөнхий газар болон дэргэдэх газар, Буянт-Ухаа дахь гаалийн газрын нийт албан хаагчид Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан болно.

СҮҮЛИЙН 5 ЖИЛД ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГААРҮЙЛЧЛҮҮЛСЭН ГУБ-ИЙН ТОО

Д/Д

ОН

ТОО

1

2013

300

2

2014

210

3

2015

266

4

2016

190

5

2017

241

Албан хаагчдын өвчлөлийн эзлэх хувь
/2017 оны эхний хагас жил/

HR2

2017 оны 5 сард Гаалийн ерөнхий газар болон дэргэдэх газрын албан хаагчдын Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгээр нарийн мэргэжлийн хяналтанд хамрагдах, төлөвлөгөөт хагалгаанд орох, нарийвчилсан шинжилгээ хийлгэх 21 албан хаагч байна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС